Жил бүрийн хоёрдугаар сарын 4-нд Хавдрын эсрэг анхаарал хандуулах олон улсын өдөр тохиодог.
Дэлхийн хавдрын судалгааны байгууллагын судалгаагаар дэлхийн бүх орнуудад хавдрын өвчлөл 2030 он гэхэд 20-30 хувиар, 2040 он гэхэд 55 орчим хувиар ихсэх зураглал гарсан.
Хавдар гэх оношийг цар тахлын амаргүй үед сонсож, харь оронд хилийн хорионд орсон ч сэтгэлийн хат, хайртай бүхнийхээ дэмээр даван туулж өдгөө ЭРҮҮЛ оноштой сэтгэл тэнэгэр явж буй С.Алиманцэцэгтэй бид ярилцсан юм. Тэрбээр хяналтын оношилгоо, үзлэгтээ орохоор NURA төвд ирсэн байлаа.
-Бидэнд цаг гарган ярилцаж байгаа танд баярлалаа. Та өөрийгөө танилцуулахгүй юу. Мөн хэдэн онд хавдраар оношлогдсон бэ?
-Намайг С.Алиманцэцэг гэдэг. Хуульч мэргэжилтэй. 1997 онд МУ-ын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг төгсөөд үүнээс хойш 2024 он хүртэл прокурорын байгууллагад тасралтгүй ажилласан. Намайг хавдраар оношлогдоход дэлхий нийтээр болон Монгол Улс ч Ковид-19 цар тахалтай тэмцэж байв. ХСҮТ-д 2021 оны сүүлээр оношлогдож байсан. Хавдрын оношийг сонсоод эхлээд эргэлзсэн.
Цар тахлын үед Монгол Улсад ковидоос бусад өвчний шинжилгээ, оношилгооны хүртээмж доголдсон, эм тариа шинжилгээний урвалж, тодотгогч бодис тасарсан, эмнэлгийн тоног, төхөөрөмж эвдрэлтэй тийм хэцүү үе байсан. Энэ үед нэг эмнэлэгт PCR шинжилгээ өгөөд эмнэлгийн үйлчилгээ авсан бол цахим сан блок үүсэж өөр эмнэлэгт үзүүлэх боломж байхгүй маш төвөгтэй байсан. Би ХСҮТ-ийн эмч нарт баярлаж явдаг шүү, тэр төвөгтэй үед ч тусламж үйлчилгээгээ таслахгүй үзүүлж л байсан. Манай эмч нарын мэдлэг, боловсрол үнэхээр сайн. ХСҮТ-д PET-CT машин байхгүй, MRI тодосгогч бодис, хорт хавдрын төрлийг нарийвчлан тодорхойлдог эдийн шинжилгээний урвалж бодис тасарсан үед оношлогдсон. Эмч маань ЭХО болон дутуу эдийн шинжилгээний хариунд үндэслэн миний оношийг тогтоож байсан. Ингээд шинжилгээ, оношилгоо маань дутуу байсан учраас баттай эсэхэд би эргэлзсэн. Эмч нарын зөвлөгөөнөөр орсон боловч олон улсын удирдамжийн дагуу эмчилгээний төлөвлөгөө гаргахад хүндрэл үүссэн.
Урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд ороод явж байсан бол би магадгүй хавдрын онош сонсохгүй байсан ч юм билүү.
-Та тэгээд ямар алхмуудыг хийсэн бэ?
-Цар тахлын үед улс, орнууд хилээр нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг тодорхой хугацаагаар хаасан байсан. Монгол Улстай хил нээлттэй хоёр улс байсан нь Турк, Солонгос л байв. Ингээд шинжилгээнүүдээ илгээхэд Солонгос Улсаас хамгийн түрүүнд хариу ирснээр тухайн улс руу явж оношоо тодруулах, шинжилгээгээ бататгах зорилгоор явсан. Монголын эмч нарын зүгээс ганцхан хагалгаа хийх боломжтой гэхдээ эрсдэл өндөр гэсэн. Оношилгоо дутуу байсан тул хагалгаанд орох итгэл, үнэмшил надад төрөөгүй учраас Солонгост оношоо бататгах эхний шинжилгээнүүдийг хийлгэж байтал цар тахал хүндэрсэн учир хилээ бүрэн хаасан. Ингээд бүтэн таван сарын турш хатуу хөл хорионд цаг хугацаа алдахгүй тулд эмчилгээгээ хийлгэхээс аргагүй нөхцөл байдал үүссэн.
-Хавдар гэдэг үгийг анх сонсоход мэдээж хүнд байсан байх...
-Оношоо яаж хүлээж авсан бэ гэдэг их сонин асуулт. Ямар ч хүн хавдар, тэр дундаа хортой гэж сонсохоор хүлээн зөвшөөрнө гэдэг асуудал их хүнд байдаг. Миний хувьд нэгэнтээ хүний газар хөл хорионд гацчихсан, эх орон ээж аав, үр хүүхэд дээрээ ирж чадахгүйгээс хойш эмчийн хэлсэн зааврын дагуу тухайн эмнэлгийн цар тахлын үед баримтлах бүхий арга хэмжээг хатуу чанд сахисан. Нэг талаар маш том хариуцлага. Яагаад гэхээр би Ковидоор өвдөхгүй байх ёстой. Монголд хийлгэсэн хятад вакциныг Солонгос улсад хүлээн зөвшөөрөхгүй байсан. Одоо бодоход их л хүнд үед эмчилгээгээ эхлүүлж байсан ч надад ганц л зорилго байсан. Эмчилгээгээ цаг алдалгүй эхлүүлэх. Нэгэнт тийм нөхцөл байдалд орсон хүн өөртэйгөө л ажиллах ёстой, өөрийгөө хүлээн зөвшөөрөх ёстой гэж бодсон. Ингэж чадсаны дараа эмчилгээ үр дүнтэй болно гэдэгт анхаарч байсан.
Хавдар гэдэг өвчин бол гэнэт л үүсчихдэг өвчин биш. Тэгэхээр энэ эрт илрүүлэг, үзлэг гэдэг бол маш чухал гэдгийг өөрөө өвдсөн хойноо ойлгосон ч бусад хүмүүсийг өвдөхөөсөө өмнө аль болох эрт ойлгоосой гэж боддог.'
-Ковидын хүнд үетэй зэрэгцээд хавдрын онош батлагджээ. Зөвхөн танд гэлтгүй таны гэр бүлд, эргэн тойрныхны амьдралд нэлээд том өөрчлөлтүүд орсон биз?
-Дэлхий нийтээрээ л цар тахалтай тэмцэж байсан. Монгол Улсад яг энэ үед надаас, эмнэлгээс шалтгаалахгүй зүйлс маш их байсан. Амьдралын хэв маяг асар өөрчлөгдсөн. Энэ үед ажиглагдсан зүйл нь хоёр улсын эрүүл мэндийн салбарын хөгжил, цар тахлын үеийн хуулийн хэрэгжүүлж байгаа байдал, сахилга хариуцлага маш ялгаатай санагдаж байсан.
Солонгос эмнэлгийн эмч нар хавдар бол багаараа тэмцэх ёстой өвчин гэдгийг надад ойлгуулж өгсөн. Ямар учраас би үүнийг онцолж байна гэхээр Солонгост эмнэлгээ сонгоод очиход эмч маань надад “Бид багаараа ажиллана. Багаараа энэ өвчинтэй тэмцэнэ” гэж хэлсэн юм. Эхлээд би яг юу хэлээд байгааг нь ойлгоогүй. Өвдөхөөсөө өмнө би эмнэлэгт хэвтэх эсвэл эмчилгээ, үзлэгт тийм ч олон удаа хамрагдаж байгаагүй юм билээ. Тэгээд багаараа тэмцэнэ гэхээр эхэндээ ойлгоогүй.
Хавдрын эмчилгээ гэдэг бол цогц эмчилгээ. Миний оношны хувьд бол олон улсын удирдамжийнхаа дагуу дөрвөн үе шаттай эмчилгээ явагдах учиртай. Онош болон хагалгааны эмчээ сонгосон бол түүнийг багаар нь сонгож байна гэсэн үг. Ингээд эмчийг эмнэлгийн багтай нь сонгосон юм бол би ч бас багийн гишүүн болж ажиллах, өөрийнхөө багийг бүрдүүлэх, тэр нь би болон миний хайртай гэр бүл, хань ижил үр хүүхэд ах эгч дүү нар хамаатан, садан гээд бүгд нэг сэтгэл зүй, зорилготой баг болж байж бид энэ өвчинтэй тэмцэх шийдэл болох юм байна гэдгийг эмчилгээний явцад ойлгосон. Дараагийн тулгамдаж асуудал нь хэлний бэрхшээл. Солонгос хэлгүй учраас монгол эмч нартайгаа цахимаар холбогдож онош, хийгдэж байсан шинжилгээний мэдээллээ илгээдэг, эргээд Монгол эмч нараасаа зөвлөгөө, зааврыг эх хэл дээрээ авах гэх мэт их том хамтын ажиллагаагаар даван туулж, эмчилгээгээ дуусгасан даа.
Монголдоо дэвшилтэд технологид суурилсан, эрт илрүүлэг, оношилгооны төв нээгдсэн байхад заавал гадагшаа явж, цаг хугацаа, санхүүгийн хувьд ч тэр их зардал гаргалгүйгээр үзлэг, оношилгоонд ороосой гэсэндээ би хүмүүсийг уриалмаар байна.
-Хавдрын нэг оношны ард таван хүний амьдралд шууд өөрчлөлт ордог гэсэн судалгаа байдаг. Хавдар тусах гээд нэг асуудал байна. Гэхдээ бас хавдраар өвчлөхгүй байхын тулд урьдчилан сэргийлэх гэдэг нөгөө тал нь байна. Та урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх тал дээр ямар бодолтой байдаг вэ?
-Энэ ярилцлагад орохыг зөвшөөрсөн бас нэг шалтгаан бол энэ. Хавдрын онош сонссоноос хойш энэ талын бүхий л мэдээллийг уншиж судалдаг болсон. Жил болгоны 2-р сарын 4-ний өдрийг Олон улсын хавдрын эсрэг тэмцэх өдөр болгон 2000 оноос хойш зохион байгуулж ирсэн байдаг. Хавдрыг хянах олон улсын холбоо буюу UICC жил болгон уриа гаргаж, гишүүн орнууд нь нэгдэж нэгдсэн нэг удирдамж бодлогоор тэмцдэг. Энэ байгууллага яг ямар зорилготой байгуулагдсан юм бэ гээд судлаад үзэхээр Нэгдүгээрт хавдрын талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх. Хоёрдугаарт, урьдчилан сэргийлэх ажлыг дэмжих. Гуравт, хавдрын тохиолдлыг багасгах чиг үүрэгтэй.
Би өвдсөнийхөө дараа энэ байгууллагын тухай судлаад үзэхэд бид урьдчилан сэргийлэх л ёстой гэж харсан. Урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд ороод явж байсан бол би магадгүй хавдрын онош сонсохгүй байсан ч юм билүү. Мэдээж ажлын онцлог нөлөөлсөн л байх. Жишээ нь, төрийн болон босоо удирдлагатай тусгай чиг үүргийн байгууллагуудын ажилтнууд ажлын хүнд нөхцөлд олон цагаар бараг амралтгүй ажилладаг хүмүүс. Төрийн байгууллагууд эрт илрүүлгийн үзлэгт ажилтнуудаа хамруулах тал дээр анхаардаггүй байж дээ. Миний хувьд өөртөө цаг зав бараг гаргаж байгаагүй юм байна. Хавдар гэдэг өвчин бол гэнэт л үүсчихдэг өвчин биш. Тэгэхээр энэ эрт илрүүлэг, үзлэг гэдэг бол маш чухал гэдгийг өөрөө өвдсөн хойноо ойлгосон ч бусад хүмүүсийг өвдөхөөсөө өмнө аль болох эрт ойлгоосой гэж боддог.
Ар гэрийн тайван, тогтвортой байдал, ажлын таатай орчин гээд бүхий л зүйлс нэгдэж бүрдэж байж хүн эрүүл байх үндэс бий болно гэдэгт итгэлтэй байдаг.
Хавдрын эсрэг тэмцэх өдрийн энэ жилийн уриа надад маш их таалагдсан. “United By Unique” буюу “Өвөрмөц, өөр байдлаараа нэгдье” гэж тодорхойлсон.
2025-2027 онд дээрх уриан дор хүн төвтэй эмчилгээ, үйлчилгээг шинэ түвшинд гаргах зорилготой. Хүн төвтэй байх гэдэг нь ерөөсөө хүн болгон өөр. Хүн болгоны онош өөр. Тэгэхээр энэ хүн төвтэй байх бодлогыг хэрэгжүүлэхийн тулд бид яалт ч үгүй дэлхийн бодлого, хөгжилтэй хөл нийлүүлэхээс өөр аргагүй. Эрүүл мэндийн салбарт хиймэл оюуныг ашиглая гэх мэт. Хавдрын өвчлөл болгон өөр. Тэгэхээр хүн бүрд тохирсон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгоход чиглэсэн үзлэг, оношилгоо эмчилгээнд анхаарах ёстой гэдгийг энэ урианаас харж болохоор байгаа юм.
-Манайханд нэлээд ажиглагддаг зүйл нь сайн гэсэн зүйл рүү хэт шуурах хандлага. “Гэсэн” гэдэгт анхаараад байдаг. Яг өөрт нь зориулсан шинжилгээнд ороод, өөрт нь зориулсан хариуг аваад тэр оношныхоо дагуу өөрт нь зориулсан зөвлөгөөг эмчээс авахад төдийлөн анхаардаггүй юм шиг санагддаг. Та үүнтэй санал нийлэх үү?
-Энэ бол яг үнэн. Тэр сайн, энэ сайн гэдэг. Хүн болгон өөртөө тохирсон оношилгоо, үйлчилгээг авсны дараа эмчилгээ хийлгэх ёстой. Нэг хүнд сайн байгаа зүйл нөгөө хүнд сайн үйлчлэхгүй. Урьдчилан сэргийлэх, олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэхээс гадна уг өвчнөөр өвдсөн хүмүүст бас анхаарал хандуулж, тэдэнд чиглэсэн асаргаа, сувилгаа, хяналт чухал. Тэгэхээр хавдраа даван туулж чадсан хэдий ч хянах зорилгоор хяналтын шинжилгээ оношилгоонд хамрагдах нь бас чухал. Үүний жишээ нь: танай дээр хийлгэж болж байна шүү дээ.
Хэрвээ NURA төв шиг ийм төв, намайг оношлогдож байх үед байсан бол би хамгийн түрүүнд хандах байсан. Тухайн үед цар тахалтай ч байлаа, эмнэлгийн хүчин чадал, эм тариа хангамж, тоног, төхөөрөмжийн дутмаг байдал ч хүндхэн байсан. Ингээд гадаад улсыг зорихоос өөр аргагүй болсон. Харин одоо Монголдоо дэвшилтэд технологид суурилсан, эрт илрүүлэг, оношилгооны төв нээгдсэн байхад заавал гадагшаа явж, цаг хугацаа, санхүүгийн хувьд ч тэр их зардал гаргалгүйгээр үзлэг, оношилгоонд ороосой гэсэндээ би хүмүүсийг уриалмаар байна.
-Хавдар бол эдгэрдэг өвчин гэдгийг та өөрийн туршлагаасаа хуваалцаж байна. Бид уг өвчнөөр өвдөхгүй байх, өвдлөө гэхэд юунд анхаарах ёстой гэж та үздэг вэ?
-Хавдрыг даван туулж, эмчлэгдээд дөрөв дэх жилдээ явж байна. Эргээд бодоход би юун дээр их алдав гэхээр бид эрт илрүүлэгт тогтмол орж байх ёстой. Өөрсдөдөө цаг зав гаргах ёстой. Бидний 7-8 өдөр зарцуулах шинжилгээ, оношилгоог NURA төвд өдрийн тал хугацаанд хийж байна. Бидний бас нэг алдаа бол амьдралын маш буруу хэвшил. Миний хувьд өөрийгөө ажлын маш их ачааллаар дарж байж. Хайртай хүмүүстэй бага цаг гаргадаг байж. Эрүүл мэнд болон зөв хооллолтод анхаардаггүй байж. Дасгал хөдөлгөөн хийдэггүй байж.
Өөрийгөө хайрлаагүй хүн бусдыг хайрлана гэдэг хэцүү. Хүн өөрийгөө хайрлаж чадвал үр хүүхдээ, хань ижил, эцэг, эхээ болон найз нөхөд, хамт олон гээд цаашлаад хүн бүрийг хайрлаад явна.
Над шиг хавдраар өвчилсөн, эдгэсэн гээд хүмүүст сэтгэл зүйн боловсрол их чухал. Эрүүл хооллолт, хөдөлгөөн засал маш их хэрэгтэй байдаг. Ар гэрийн тайван, тогтвортой байдал, ажлын таатай орчин гээд бүхий л зүйлс нэгдэж бүрдэж байж хүн эрүүл байх үндэс бий болно гэдэгт итгэлтэй байдаг.
Над шиг эдгэрсэн хүмүүс илүү олон болоосой гэж хүсэж буй учраас энэ ярилцлагад оролцож байна.
Нэмж хэлэхэд би хуульч хүн учраас нэг зүйл анзаарсан юм. Цар тахлын үед харь оронд эмчлэгдэж байх хугацаандаа хоёр орны эрүүл мэндийн тогтолцоо, хууль эрх зүйн орчныг харьцуулж үзэхэд манай улсын эрүүл мэндийн бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох ёстой. Цар тахлын үед эмчилгээнд ороод ирэхэд миний олон жил төлсөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, төрийн албан хаагчийн болон прокурорын байгууллагын тухай хууль дүрэм журам үйлчилдэггүй юм байна гэдгийг ойлгосон.
Иргэд, залуус, төрийн албан хаагчдад хүргэмээр байгаа бас нэг мессеж бол ерөөсөө эрт илрүүлгийн шинжилгээнд тогтмол орж хэвшээрэй. Би эрүүл мэндийн хуулийг боловсронгуй болгох, төрийн албан хаагчдын эдийн засаг, улс төр, нийгмийн баталгааг хангах, үүнийг боловсронгуй болгох чиглэлд өөрийнхөө мэддэг, чаддаг зүйлээ хийх хүсэлтэй байдаг.
-Илэн далангүй ярилцсан танд баярлалаа.
NURA төвд шинжилгээний цаг захиалахыг хүсвэл 7588-7588 утсаар болон www.nura.mn вэбсайтаар хандах боломжтой.
Фэйсбүүк хуудсаар зочлох: NURA MONGOLIA