Европын Холбооны санхүүжилтээр Олон улсын эрхзүйн хөгжлийн байгууллага (IDLO)-аас "Шүүх эрх мэдлийн байгууллагын хамтын ажиллагаа ба ил тод байдал" төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Шүүхийн сахилгын хороотой хамтран “Шүүхийн ил тод байдал ба хэвлэл мэдээлэл” уулзалтыг өнөөдөр (2025.02.06) зохион байгууллаа.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий байгууллага байх хэрэгтэй гэж үзэн Шүүхийн сахилгыг хороог 2021 онд байгуулсан. Энэ хороо 9 гишүүнтэй бөгөөд, шүүгч бус 5, шүүгч 4 гишүүнтэй. Гишүүд 6 жилийн бүрэн эрхийн хугацаатайгаар Улаанбаатар хот болон 21 аймгийг хамран үйл ажиллагаа явуулж байна.
Шүүхийн сахилгын хорооны дарга Д.Ариунтуяа "Хороо байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл нийт 1267 өргөдөл, мэдээллийг хүлээн авсан. Үүнээс хамгийн их буюу 499 нь шүүгч албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон гэх агуулгатай гомдол байв. Сахилгын хорооны гишүүд өргөдөл, гомдлыг шалгаж үзээд 2022-2024 оны хооронд нийт 35 шүүгчид сахилгын шийтгэл хүлээлгэсэн" гэж мэдээллээ.
Шийтгэлийг төрлөөр нь авч үзвэл:
- Хаалттай сануулах: 4
- Нээлттэй сануулах: 14
- Цалингийн хэмжээг зургаа хүртэл сараар 20 хүртэл хувиар бууруулах: 11
- Шүүгчийн бүрэн эрхийг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах: 1
- Огцруулах: 4.
Шүүгчдийн гаргасан дийлэнх зөрчил:
- Хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан (жишээ нь шүүх хуралд өмгөөлөгчгүй оролцуулсан): 13
- Шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих (жишээ нь шүүхийн шийдвэрийг 14 хоногт албажуулан гаргаж, талуудад гардуулах ёстой байтал 6 сар хүлээлгэсэн): 5
- Шүүх хуралдааны явцад гар утас хэрэглэх зэрэг хэрэгт хамааралгүй өөр бусад үйл ажиллагаа явуулах (Жишээ нь шүүх хурлын үеэр бусадтай зурвасаар харилцсан): 6
Шүүгчид хориглох зүйлсийг Шүүхийн тухай хуульд заасан бий. (Хуулийн дэлгэрэнгүйг ЭНД-ээс харах боломжтой). Тухайлбал, шүүгч албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгохыг хориглоно. Эдгээрийг зөрчсөн шүүгчид мөн хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд зааснаар 5 төрлийн сахилгын шийтгэлээс ногдуулна.
Хэрэв шүүгчийн зөрчилтэй холбоотой Шүүхийн сахилгын хороонд гомдол гаргах бол:
- Холбогдох шүүгчийн нэр, шүүхийг тодорхой дурдах
- Өргөдөлд өөрийн нэр, оршин суугаа газар, цахим болон шуудангийн хаяг, утасны дугаараа бичиж, гарын үсэг зурах
- Мэдээлэлд холбогдох баримт байгаа бол хавсаргана.
Гомдол гаргах хэлбэр:
- Цахимаар илгээх: https://contact.judiscom.mn/
- Бичгээр илгээх хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Ж.Самбуугийн гудамж 18, Шүүхийн сахилгын хороо
- Утсаар буюу аман байдлаар: 77113838 дугаарт залган мэдээлэл өгөх боломжтой.
Шүүхийн сахилгын хорооноос:
- Өргөдөл, мэдээлэл хүлээн авах, хуваарилах, хэрэг үүсгэх ажиллагаа
- Сахилгын хэрэг шалгах ажиллагаа
- Сахилгын хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа
- Онцгой үе шат: Шүүхэд хандах эрх гэсэн дарааллаар сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулна.
Сахилгын хорооны 9 гишүүнд (гишүүдийн мэдээллийг ЭНД-ээс харах боломжтой) гомдлыг цахимаар буюу шүүгчийн нэрийг мэдэх боломжгүй, санамсаргүй тохиолдлоор хуваарилдаг аж. Өргөдөл, гомдлыг 30 хоногийн хугацаанд шийдвэрлэнэ. Ингэхдээ сахилгын хэрэг үүсгэнэ, эсхүл сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан захирамж гаргана.
Өөрөөр хэлбэл өргөдөл, гомдол бүрд сахилгын хэрэг үүсгэдэггүй гэсэн үг. Тухайлбал, иргэнээс миний хэргийг шүүгч буруу шийдвэрлэсэн тул эл шийдвэрийг хүчингүй болгож өгөөч гэх хүсэлтийг Шүүхийн сахилгын хороо шийдвэрлэх боломжгүй.