УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль, хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Хэвлэл мэдээллийн салбарын зовлон, жаргалыг 28 жил үүрч, дүүрч явсан хүн байна. Хүн гүтгэх гэдэг хувь сэтгүүлчийн өөрийн ёсзүйгээр тодорхойлогддог. Үүнийг нээлттэй мэдээллээр зохицуулж өгдөг юм билээ. Швед улс дэлхийд хамгийн алдартай Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуультай. Үндэсний аюулгүй байдал, төрийн онцгой нууц нь хаалттай. Бусад нь бүгд нээлттэй. Мэдээлэл хэдий чинээ нээлтэй байна, сэтгүүлчийн гүтгэх эрх чөлөө хаагддаг юм. Гэтэл бид энд еэвэнгийн хоёр тал шиг зүйл дээр маргаад байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагын редакц гэж юу юм бэ. Татвар төлдөг байх ёстой. Түүнээс камертай, хэдэн компьютертой, бичлэг эвлүүлдэг, тасалдаг хүмүүс нийлж суухыг хэлэхгүй.
Өөрөө дампуурах эрх чөлөөг нь хэвлэл мэдээллийнхэнд өгөх ёстой. Дампуурах эрх чөлөө нь өөрсдөд нь байх ёстой. Би гурван байгууллага дампууруулсан. Тэгэхээр би хэвлэлийн эрх чөлөөг хангалттай эдэлсэн хүн. Буруу болоод олигтой юм хийхгүй бол дампуурдаг. Нэг бол эрх баригчидтай үзэлцэх юм бол дампуурдаг, хаагддаг.
Сэтгүүлчдийн олон жилийн мөрөөдөл эх сурвалжаа нууцлах. Энэ хуулийн төсөлд орсон нь их сайн. Буруу юм бас байна. Хэвлэл мэдээллийн байгууллагын редакц гэж юу юм бэ. Татвар төлдөг байх ёстой. Түүнээс камертай, хэдэн компьютертой, бичлэг эвлүүлдэг, тасалдаг хүмүүс нийлж суухыг хэлэхгүй. Татвар төлж хариуцлагаа хүлээдэг байх ёстой. Татвар төлдөггүй газрууд олон бий. Би бол маш их татвар төлсөн.
Хүн гүтгэсэн гэж ял сонсож үзээгүй сэтгүүлч хүний хувьд хэлэхэд энэ хуулийг дахиж сайн базаж, янзалмаар байна” гэв.