Авто тээврийн үндэсний төвийн цахим платформоор 2025 оны 4-р сарын 25-ны өдөр автомашины Улаанбаатарын дугаарын дуудлага худалдаа зохион байгуулна.
НИТХ-аас Улаанбаатарт автомашины улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоож, 2024 оны 11-р сарын 8-ны өдрөөс эхлэн Улаанбаатарын бүртгэлтэй автомашины дугаар шинээр олгохыг зогсоосон.
Дээрх шийдвэр гарснаас хойш таван сар гаруйн дараа хотын дугаарыг дуудлагаар худалдаалах гэж байна. Улаанбаатарын дугаарын дуудлага худалдаа маргааш 10.00, 11.00, 14.00, 15.00 цагт дөрвөн удаа зохион байгуулах бөгөөд дараах дугааруудыг худалдах юм байна. Дуудлага худалдаатай холбогдуулан АТҮТ-өөс зарим зүйлийг тодрууллаа.
-Нийслэлээс автомашины Улаанбаатарын дугаар олгохыг зогсоогоод байна. Маргааш дуудлагаар худалдах дугаарыг хаанаас олгох гэж байна вэ?
-Нийслэлээс олгоно. АТҮТ нь дуудлага худалдааг зохион байгуулах үүрэгтэй ажиллаж байна. Дуудлага худалдааг зохион байгуулснаар нийслэлд шинээр дугаар олгож буй юм биш. Оролцох иргэн өөрийн нэр дээрх Улаанбаатарын дугаарыг бүртгүүлнэ. Хэрэв ялагч болбол өөрийн нэр дээрх дугаарыг улсад тушаагаад, дуудлага худалдаанаас ялсан дугаараа авах юм. Тэгэхээр машины тоо нэмэгдэхгүй. Мөн орон нутгийн иргэд болон гаальтай машин авсан иргэд дуудлага худалдаанд оролцох боломжгүй.
-Дугаарын анхны үнэ хэд байх вэ?
-Хотын дугаарын дуудлага худалдааны анхны үнэ 50 мянган төгрөг гэв.
Та дараах зөвлөмжийн дагуу дуудлага худалдаанд оролцох боломжтой. Үүнд:
- Дуудлага худалдаа эхлэхээс 5-10 минутын өмнө auction.transdep.mn системд нэвтэрч бэлэн байдлаа хангах
- Өөрийн тоног төхөөрөмжийн цэнэг, интернэт сүлжээ болон бусад найдвартай ажиллагааг хангах
- Үнийн санал өгөөд 2 минутын дотор өөр хэн нэгэн үнэ өсгөөгүй тохиолдолд та дуудлага худалдаанд ялагч болно.
- Ялагч болсны дараа 24 цагийн дотор зөрүү төлбөрийг (дэнчинг хассан дүн) төлж ажлын тав хоногт багтаан дугаараа өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд зүүсэн байх үүрэгтэй ба төлбөр төлөөгүй болон 5 хоногийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд дэнчинг буцаан олгохгүй.
- Тухайн дуудлага худалдаанд ялаагүй тохиолдолд дэнчингийн мөнгө, төлбөр төлсөн дансруу ажлын 7-10 хоногт буцаж орно.