Нийслэлчүүд өдөрт 2.5 цаг буюу жилд 35 өдрийг зам дээр өнгөрүүлдэг. Улаанбаатар хотын түгжрэлээс үүдсэн алдагдсан боломжийн өртөг сүүлийн 10 жилд 11.8 их наяд төгрөгт хүрснийг Засгийн газраас мэдээлсэн. Өвөл болоход утаатай гэдгээ санаж, улирлын амралт дуусахад түгжрэлтэй гэдгээ ухаарах, тэг зогсолтод алтан цагаа барж дуусгах нийслэлчүүдийн зовлон үүгээр дуусахгүй.
Монголын нийт газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг Улаанбаатарт хүн амын 50 хувь буюу 1.7 сая хүн төвлөрсөн. Хотжилтыг дагасан асуудлууд буглаж түүнийг шийдэх санаачилга мухардалд хүрсээр өнөөдөртэй золголоо. Тэгвэл дэлхийн хөгжингүй орнууд "urban mobility" буюу хотын хөдөлгөөний менежментээр төвлөрлийн асуудлаа зохицуулж ирсэн. Хөгжиж буй орнуудын хувьд ч нэвтрүүлэх шинэ менежмент болжээ. Чухам энэ нэр томьёо яагаад чухалд тооцогдох болсныг уншигч танд энгийнээр тайлбарлая.
Хот хөгжихийн хэрээр нийтийн тээвэр, дугуй, авто зам, явган хүний хөдөлгөөн, цахилгаан дугуй цаашлаад хот доторх агаарын хөдөлгөөн зэрэгцэж менежментийн зохицуулалт хийх зайлшгүй шаардлага үүсдэг. Хэрэв менежментийн зохицуулалтгүй бол өнөөдрийн Улаанбаатарын жишээ шиг машинууд нь нэгнээ түгжиж, явган хүмүүс зам дээрээ мөргөлдөх нь холгүй зөрнө. "Urban mobility" буюу хотын хөдөлгөөний тогтолцоо, менежмент гэдэг нь оршин суугчид өдөр тутмын амьдралдаа (ажил, сургуульд явах, үйлчилгээ авах гэх мэт) хот дотор чөлөөтэй, үр ашигтай, аюулгүй, хүртээмжтэй зорчих боломжийг хэлдэг.
Urban mobility ойлголтод дараах зүйлс багтана:
- Нийтийн тээврийн систем (автобус, троллейбус, метро, галт тэрэг гэх мэт)
- Хувийн тээвэр (машин, мотоцикл, дугуй гэх мэт)
- Алхах, дугуй унах зэрэг идэвхтэй хөдөлгөөний хэлбэрүүд
- Замын төлөвлөлт, хөдөлгөөний зохицуулал
- Түгжрэлийн асуудал, авто зогсоол, агаарын бохирдол
- Ухаалаг хотын шийдлүүд (тээврийн дата, аппликейшн, цахим билет гэх мэт)
Европын орнууд “Urban mobility” стратегийг нэвтрүүлсэн 20-30 жилийн туршлагаараа дэлхийд жишиг болж хөгжлийн шинэ шатанд хэдийн гарчээ. Харин Азийн хөгжилтэй орнууд 2000 оноос эхэлж менежментээ онцгой анхаарал хандуулж эхэлжээ.
ЖИШИГ БОЛОХ ДЭЛХИЙН ХОТУУД
Амстердам- Дугуйн соёлтой нийслэл
Тоон баримт:
- Хотын хүн амын 63% нь өдөр бүр дугуйгаар зорчдог
- Нийт 800 мянга орчим оршин суугчтай ч 1 сая гаруй дугуйтай
- 500 км гаруй дугуйн тусгай замтай, энэ тоо жил бүр нэмэгдсээр байна
Хот төлөвлөлт:
- Автомашинаас илүү дугуй, явган зорчигчийг тэргүүнд тавьдаг
- Дугуй замууд машины хөдөлгөөнөөс бүрэн тусгаарлагдсан, аюулгүй
- Сургуулиас нь эхлэн хүүхдүүдийг дугуй унахад сургадаг соёлтой
Бодлогын дэмжлэг:
- Автомашины зогсоол хомс, өндөр төлбөртэй. Дугуйтай зорчигчид урамшуулал, уян хатан нөхцөл эдэлдэг
- Ажил олгогчид дугуй унадаг ажилтнууддаа урамшуулал олгодог
Токио - Олон шатлалт нийтийн тээврийн загвар
Токио хотын хөгжлийн үндэс нь нийтийн тээврийн нарийн бүтэц, цагийн менежмент, шаталсан зохион байгуулалт юм.
Олон шатлалт тээврийн тогтолцоо:
- Метро + Галт тэрэг + Автобус + Явган, дугуйн зам бүгд уялдаатай
- 50 гаруй шугамаар өдөрт 20 сая гаруй хүн зорчдог
- Яг цагтаа ирдэг - 30 секунд хоцорвол уучлал гуйдаг
- Тээврийн сүлжээ нь GPS, AI, өгөгдөлд суурилсан
- Бүх тээвэр нь нэгдсэн цахим карт (Suica, Pasmo) ашиглагддаг
- Буудлуудын мэдээлэл, шилжилт хоорондын зай, хурд, хүлээлтийн хугацаа зэрэг нь тодорхой харагддаг
Колумб – Богота: BRT систем
TransMilenio бол Богота хотын өндөр хүчин чадалтай, хурдан автобусны систем (BRT) юм. Энэхүү системийг 2000 онд нэвтрүүлснээр:
- Нийтийн тээврийн үр ашиг 2–3 дахин нэмэгдсэн
- Иргэдийн зорчих хугацаа 32 хувь багассан
- Хүлэмжийн хий ялгаруулалт мэдэгдэхүйц буурсан
- Цахим төлбөрийн системтэй, ухаалаг зогсоол, зорчигч урсгалын нарийн хяналттай
Сингапур - Ухаалаг хөдөлгөөний зохицуулалт
Сингапур хот нь тээврийн менежмент, төлбөрийн бодлого, өгөгдөлд суурилсан систем-ээр дэлхийн хамгийн ухаалаг тээврийн сүлжээнүүдийн нэгийг бий болгосон.
- ERP (Electronic Road Pricing) - Автоматжсан зам ашиглалтын төлбөр:
- Замын ачаалал ихтэй үед төлбөр ногдуулна
- Иргэдийг ачаалал бага үед зорчиход урамшуулдаг
- GPS + Камерын сүлжээ – Замын хөдөлгөөнийг амьд хяналттай зохицуулна
- Ухаалаг гэрэл, түгжрэлийг автоматаар тооцоолдог системтэй
- Метро, автобус, такси болон дугуй, явган хүний зам бүгд уялдаатай
- Бүх үйлчилгээ нэгдсэн цахим карт (EZ-Link) ашигладаг иргэдийн 80% өдөр тутам нийтийн тээврээр зорчдог
Данийн Копенгаген: Хүн төвтэй хот төлөвлөлт
Копенгаген хотын гол зорилго: “Хүн алхахад амар хот бол амьдрахад зөв хот.”
- Өдөр бүр дугуйгаар 300,000 хүн зорчдог
- Хотын замын 75 хувь нь дугуйн болон явган хүний хөдөлгөөнд зориулагдсан
- “Cycle Superhighways” - хот хооронд холбосон дугуйн хурдны замтай
- Иргэдийн 95% нь ногоон байгууламжаас 300 метрийн зайд амьдардаг
- Хотын төлөвлөлтөд цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай зэрэг нийгмийн харилцааг дэмжих орон зайг бүрдүүлсэн
ХОТЫН ЗӨВ МЕНЕЖМЕНТИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТУХАЙД СУДЛААЧ ЮУ ХЭЛЭВ
Доктор О.Алтансүхийн хэлснээр, Монголд хотын хөдөлгөөний менежмент, ойлголт, бүтэц дутмаг. Тээврийн төрлүүд хоорондоо уялдаагүй, зөвхөн замд анхаарсан бодлого давамгайлдаг. Нэгдсэн менежментгүйгээр түгжрэлийг шийдэж чадахгүй. Хамгийн үр дүнтэй зохион байгуулалт бол нэгж орон зайг хамгийн бага хугацаанд олон хүн, машин өнгөрөхөд чиглэсэн систем. Хотын хөдөлгөөн гэх ойлголт түгээгүй, шийдвэр гаргах төвшинд ч сайн мэдлэггүйгээс үл ойлголцол үүсдэг.
Герман улсад орон сууцаа барьж, зогсоолын асуудлаа шийдсэний дараа явган хүний замаа 2-3 жилийн дараа тавьдаг. Хүн автобуснаас буугаад гэр лүүгээ эсвэл ажилдаа явахдаа хамгийн дөт замаар явдаг учир хүмүүсийн хамгийн их явдаг зам дээр зам тавьж ногоон байгууламж, бусад замаа төлөвлөдөг. Харин Монголд бүх зүйлээ эхэлж төлөвлөдөг, тэр нь онодоггүй.
Зөвхөн авто замынхаа хөдөлгөөнтэй зууралдаад хэзээ ч асуудлыг шийдэж чадахгүй.
Судлаачийн зүгээс urban mobility-г нэвтрүүлэхийн тулд А цэгээс Б цэг хүрэхэд явган хүн, нийтийн тээвэр, хувийн унаа гээд ямар ямар сонголт байгаа, тэр сонголтууд хэр уялдаа холбоотой вэ гэдгийг цогцоор нь харах хэрэгтэй гэж үзэж байна. Зөвхөн авто замынхаа хөдөлгөөнтэй зууралдаад хэзээ ч асуудлыг шийдэж чадахгүй.
Хотын хөдөлгөөний менежментийн хамгийн гол цаад зохицуулах зарчим нь нэгж орон зайг хамгийн бага хугацаанд аль болох олон хөдөлгөөнт объект туулж өнгөрөхөд оршино. Энгийнээр тайлбарлавал авто замын уулзварыг гэрлэн дохио асаж байгаа 25-40 секундийн дотор аль болох олон машин өнгөрөх, явган хүн олноороо гарах нөхцөлийг бүрдүүлэх юм. Хөдөлгөөн гэх том асуудалд тус тусдаа асуудал хариуцсан нэгжүүд байснаар ажил уялдахгүй.
Тэгэхээр хотын захиргааны хажууд хотын хөдөлгөөний зохицуулалт хариуцсан газар нь байгаад тэр дотор нь авто зам, нийтийн тээвэр, явган хүн нь байх хэрэгтэй. Үүнийг хийхэд хөрөнгө оруулалт биш менежмент, удирдлага зохион байгуулалтын аргаар шийдэх боломжтой.
БИД ДЭЛХИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ДАГАХ ГЭЖ ХИЧЭЭЖ БАЙНА. ГЭХДЭЭ ХЭРЭГЖИЖ ДУУСАХ ХҮРТЭЛ 15-25 ЖИЛИЙН ХУГАЦАА ШААРДЛАГАТАЙ
Тогтвортой, хүнд ээлтэй, хотын хөдөлгөөний менежментийг хэрэгжүүлэх зорилт Монголд бий юу? Манай улс Дэлхийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлжээ.
Авто замын тогтолцоог бүрэн шийдэх зорилгоор зам бүтээн байгуулалтын ажлууд, гэрлэн дохио, удирдлагын систем, авто зогсоол зэрэг олон ажлыг төлөвлөсөн байна. Бид төслийн зохицуулагч Х.Булгаагаас тодрууллаа. Тэрээр хэлэхдээ, бид 2022-2024 онд Япон улсаас туршлага судалж тухайн улсын корпорацтай хамтраад Улаанбаатар хотын стратеги төслийг боловсруулсан. Одоо батлагдах шатандаа явж байна.
Улаанбаатар хотыг цаашид ямар зохицуулалтаар удирдах вэ гэдэгт бүх талуудын саналыг тусгасан. Цаашдаа бид хувийн машинд суурилсан хот болох уу эсвэл нийтийн тээвэрт суурилах уу, моторт бус тээвэрт чиглэх үү гэдгийг тодорхойлохоор зорьж байна. Батлагдвал 15-25 жилийн хугацаанд хэрэгжинэ. Аюулгүй байдлыг хангасан, түгжрэлийг бууруулсан, иргэдийн тав тухыг хангасан байх нь манай төслийн гол зорилго. Энэ хагас жилд багтаж төслөө батлуулна. Хэд хэдэн стратегийг санал болгож загварчилсан гэв. Төсөл батлагдаагүй учир дэлгэрэнгүй ярих боломжгүй гэх тайлбарыг хэлэв.
ХӨГЖИНГҮЙ ОРНУУД 30 ЖИЛИЙН ӨМНӨ ЭХЭЛСЭН. ХАРИН БИД ӨНӨӨДӨР ЭХЛЭХ ҮҮ?
Хөгжингүй хийгээд хөгжиж буй орнууд нэг цэгт төвлөрөхөөс урьтаж тогтолцоогоор нь асуудлыг харж “Urban mobility” гэх нэршлээр шийдэл дэвшүүлж амжилттай хэрэгжүүлж байна. 20-30 жилийн өмнөөс томоор харж бодит үйл хэрэг болгосон энэ стратегийг манай улс одоо л боловсруулах шатандаа явж буйгаас дэлхий хаана монгол аль төвшинд явааг харж болох. Хотын хөдөлгөөн бол зөвхөн замын асуудал биш, иргэдийн амьдралын чанар, эдийн засгийн хөдөлгүүр. Менежментэд суурилсан, хүний хэрэгцээнд нийцсэн системтэй хотыг цогцлоох нь албан тушаалтнуудаас гадна иргэн бүрийн оролцоог шаардсан нийгмийн өөрчлөлт гэдгийг тал талдаа ойлгох хэрэгтэй. Удирдлага, төлөвлөлт, хамтын ажиллагааг зөв чиглүүлж чадвал Улаанбаатар ч гэсэн дэлхийн жишиг хотуудын эгнээнд багтах боломж бий аж.