gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.25
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.25
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.25
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ц.Баатархүү: Бүх сумын интернэтийн хурдыг 10 дахин нэмэгдүүлнэ

Технологи
2025-06-12
32
Twitter logo
32
Twitter logo
Технологи
2025-06-12
Ц.Баатархүү: Бүх сумын интернэтийн хурдыг 10 дахин нэмэгдүүлнэ Архивын зураг ашиглав

2025–2026 онд БНХАУ-тай хамтран бүх сумын интернетийн хурдыг 10 дахин нэмж, алслагдсан 139 багийг сүлжээнд холбох ажлыг эхлүүлсэн гэж Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Баатархүү хэллээ.

Өнөөдөр 2024 оны зургадугаар сараас эхэлж нэг жилийн хугацаанд хэрэгжсэн “Демоск” төслийн хаалтын үеэр дээрх үгийг хэлсэн юм.

Төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, олон нийтийн цахим ур чадварыг сайжруулах, цахим хэрэглээний тэгш бус байдлыг арилгахад чиглэсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газар, Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтран хэрэгжүүлжээ.

Төслийн хүрээнд хэрэгжүүлсэн гол арга хэмжээнүүдийн нэг нь төрийн үйлчилгээний хөдөлгөөнт хурдан цэг байгуулжээ. Уг үйлчилгээ нь төрийн цахим үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа зорилтот бүлгийн иргэдэд зориулан биечлэн газар дээр нь очиж тусламж үзүүлдэгээрээ онцлог. Хурдан цэгийн үйлчилгээгээр нийт 4823 хүнд хүрч ажилласан. Үүнээс Улаанбаатар хотод 3006, Дархан-Уул аймагт 750, Хэнтийд 621, Дорнод аймагт 446 иргэн үйлчилгээ авчээ.

Төслийн үр дүн, ололт амжилтын талаар танилцуулах үеэр НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Яап Ван Хиердэн "Бид бүх нийтийг хамарсан, хүртээмжтэй цахим хөгжлийг дэмжих сайн загварыг бий болгож чадсан" хэмээн онцолж, төсөлд хувь нэмэр оруулсан бүх талуудад талархал илэрхийллээ.

Төслийн бас нэг чухал үр дүн нь цахим ур чадварыг нэмэгдүүлэх дэд бүтцийн суурийг тавьсан явдал байв. Дархан-Уул аймагт тусгай танхим байгуулж, 11 багштайгаар 2715 иргэнд практик сургалт явуулжээ. Мөн төрийн 706 албан хаагчийг мэдээллийн аюулгүй байдал, цахим ур чадварын сургалтад хамруулж, 35 сургуулийн 70 багш, ажилчдыг олон нийтийн цахим мэдээллийн ажилтан (ОНЦМА) болгон бэлтгэсэн. Түүнчлэн 350 гаруй ахлах ангийн сурагчдыг сургалтад хамруулснаар орон нутагт нийт 10,000 орчим хүнийг цахим боловсролын сүлжээнд хамруулж чадсан гэж дүгнэжээ.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Баатархүү хэлэхдээ “Дижитал бол Монгол Улсыг дэлхийтэй холбох гарц. Далайд гарцгүй байдлаа нөхөх, төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх хамгийн сайн шийдэл. Үүнийг би төрийн үйлчилгээний түргэн тусламж гэж боддог. Монгол улсыг дижитал гүрэн болгох, ази европ тивийг холбосон торгоны замыг бий болгох зорилготой Монгол Улсын Засгийн газар ажиллаж байгаа'' хэмээсэн.

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар хэлэхдээ, “Цахим ур чадварын мэдлэг дутмаг, мэдээллийн аюулгүй байдлын талаарх ойлголт муу зэрэг асуудал төрийн байгууллагуудад илэрсэн. Сургалтуудыг цахимаар явуулахыг төрийн албан хаагчид санал болгосон ч үр дүнгүй байсан тул тэнхимийн сургалтыг оновчтой гэж үзсэн” гэв.

Гэвч уг төслийн үр дүн, хэрэгжилтийн талаарх зарим мэдээлэл тодорхой бус байна. Жишээлбэл, төрийн албан хаагч, багш, ажилчдад олгосон сургалтууд нь олон улсын ямар стандарт, гэрчилгээний хүрээнд явагдсан. Сургалтын чанар, хэрэглээний үр нөлөөг хэмжсэн иргэдийн сэтгэл ханамжийн судалгаа, эсвэл цахим боловсролын ахиц дэвшлийн судалгаа зэрэг нь байхгүй. Мөн төрийн үйлчилгээтэй холбогдсон цахим платформуудын хэрэглэхэд хялбар, хүртээмжтэй байдал хангагдсан эсэх дээр нэмэлт судалгаа хийх шаардлага байгаа нь харагдлаа.

Ийнхүү “Демоск” төсөл нь зөвхөн төрийн цахим үйлчилгээ төдийгүй, иргэдийн дижитал эрх тэгш байдлыг хангахад чухал алхам болсон. Гэвч цаашид энэхүү үйл ажиллагаа тогтвортой үргэлжилж, хүрээгээ тэлснээр л жинхэнэ үр нөлөөтэй төсөл болох юм. Иргэдийн оролцоо, төрийн байгууллагуудын манлайлал, олон улсын түншлэлийн хүчээр Монгол Улсын дижитал хөгжлийн суурь улам бат бэх болох боломжтой.

Б.Төрбаяр

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан