Ардын Засгийн газар 1921 оны 10-р сард гаалийн дүрмийг батлан гаргаж, 1922 оны эцэст Д.Сүхбаатар жанжны санаачилгаар Цэргийн яамны дэргэд авто гарааш байгуулах тухай Засгийн газар тогтоол гаргасны дагуу Цэргийн яаманд анхны 10 машин шилжүүлж, нэмж худалдан авах хөрөнгө олгосны үндсэн дээр 1923 онд Цэргийн яамны харилцан нэвтрэлцэх хэлтсийн харьяанд анхны авто гарааш байгуулагдсан түүхтэй.
Тэр цагаас эхлэн нийтийн тээврийн салбарт ашиглаж ирсэн автобусны мэдээллийг танилцуулж байна.
Анх Бенз автобус захиалан авч байсан баримт:
Монгол Улсын нийтийн тээврийн салбарын анхны гэх тодотголтой автобусны тухай баримтыг Mercedes-Benz компанийн архиваас илгээжээ.
Уг мэдээлэлд “1930 оны 3-р сард "Монгол Транс" нэгдэл нийтийн тээврийн үйлчилгээгээ эхлүүлэх зорилгоор таван ширхэг Mercedes-Benz автобус худалдан авсан. Энэ үйл явдлыг нотлох мэдээлэл 1931 онд Берлинд зохион байгуулагдсан Германы автомашины үзэсгэлэнгийн сонины VII хуудсанд Монгол руу экспортолсон автобусны шассигийн зураг нийтлэгдэж байжээ. Тус зургийн тайлбарт “Мерседес- Бенцийн автобуснууд Монголын цаг агаар, орчинд зориулан үйлдвэрлэсэн, цөлийн нөхцөлд ч найдвартай ажиллагаатай байх зориулалттай” гэж бичиж үлдээжээ.

Эх сурвалж: Нийтийн тээврийн бодлогын газар