gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     5.08
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 20
Зурхай
 5.08
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 5.08
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Таван га талбайгаас 10-15 сая төгрөгийн үнэ бүхий ногоон тэжээл хураах боломж бүрджээ

Б.Эрдэнэчимэг
Нийгэм
2024-09-20
16
Twitter logo

Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг төслийн үйл ажиллагаатай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төлөөлөл Дорноговь аймгийн Иххэт суманд очиж танилцлаа.

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа уг төслийн хүрээнд тэжээлийн ургамал тариалах чиглэлээр Увс аймгийн Өлгий сум, Говь-Алтай аймгийн Төгрөг сум, Дундговь аймгийн Эрдэнэдалай сум болон Дорноговь аймгийн Иххэт сумдад тус бүр 10-аас 15-н гишүүнтэй малчдын бүлгүүдийг байгуулан хамтран ажиллаж байна.

Яамны төлөөлөл болон төсөл хэрэгжүүлэгч багийн зүгээс Дорноговь аймгийн Иххэт сумын Бүрдэнэ багт байрлах “Өнгөт малчдын бүлэг”-ийн ахлагч н.Алтанхуягийн хот айлд очиж, малын тэжээлийн ургамлыг таван га талбайд тариалсан нөхцөл байдалтай танилцаж, малчдад мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

Малчид тэжээлийн ургамал тариалснаар малдаа уургийн агууламж өндөр, тэжээллэг чанар сайтай тэжээлийг бэлтгэх, тэжээх боломжтой.Мөн төслийн хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлж, шинэ мэдлэг, ур чадвар эзэмшиж байна. Үүнд:|

Малчдын бүлгийн зарим гишүүн талбайнхаа хамгаалалтыг сайжруулах зорилгоор мод тарьж хамгаалалтын зурвас байгуулж эхэлсэн.
Өрхийн хүнсний ногоо тарих ажлын хүрээнд малчдын бүлгийн гишүүд өрхийн хэрэгцээнийхээ хүнсний ногоо, жимс тарьж ургуулжээ. Тухайлбал төмс, сонгино, саримс, манжин зэрэг ногоо, шийгуа болон хүлэмжид өргөст хэмх, улаан лооль, амтат чинжүү гэх мэт нарийн ногоо тариалж байна.
Өвөлжөө, хаваржааны бууцанд хөрсгүй тариалалтын аргаар ногоон тэжээл тарьж амжилттай хэрэгжүүлсэн байна.

Ногоо тэжээл тариалалтын явцад малчид дараах ур чадваруудыг эзэмшиж байна: Үүнд:

Трактор, дагалдах тоног төхөөрөмж болох анжис, хөрс сийрүүлэгч, үрлэгч трактор зэрэг төхөөрөмжийн угсралт, тохируулга хийх, газар хагалгаа, хөрс боловсруулах, усалгааны систем суурилуулах зэрэг технологийн ур чадварыг мэргэжлийн зөвлөхөөс суралцжээ. Говийн бүс нутагт тариалалт хийх туршлагатай малчид цөөн байсан тул энэ мэдлэг чухал байв.

Мөн малчид хоорондоо бүлэг үүсгэн хөдөлмөрөө хоршиж, хамтарч ажиллах, харилцан бие биеэ дэмжихэд суралцсан нь уг төслийн үйл ажиллагааны ажлын гол үр дүн юм.

Ялангуяа говийн бүсэд байгалийн хадлан бэлтгэх боломж хомс тул энэ төслийг хэрэгжүүлснээр 5 га талбайгаас 10-15 сая төгрөгийн үнэ бүхий ногоон тэжээл тариалан хураан авах боломж бүрдэж байна. Энэ нь говийн малчдын өндөр үнэтэй өвс, тэжээл худалдан авдаг байдлыг өөрчилж, малчин өрхийн амьжиргаанд эергээр нөлөөлж байна.

Энэ жишгийг Монгол орны өнцөг булан бүрд бэлчээрийн мал аж ахуй эрхэлж буй үйлдвэрлэл эрхлэгчдэд түгээн дэлгэрүүлж, малын тэжээлийн хангамжийг сайжруулах, малчдын орлогыг нэмэгдүүлэх, цаашлаад малын тоонд биш чанарт анхаарч, бэлчээрийн даац хэтрэлтийг бууруулах, нөхөн сэргээх төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой ажлын эхлэл болжээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан