"Монголын орчуулагчдын үндэсний чуулган" урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 6-наас эхлэн өнөөдрийг хүртэл болов. Дараах сэдвийн дагуу хэлэлцүүлэг болжээ.
1. Орчуулгын салбарын тулгамдсан асуудал
2. Орчуулагч, хэлмэрч мэргэжилтний чадамж
3. Орчуулгын бүтээлийн чанар стандарт
4. Орчуулгын салбарын хөгжлийн шийдэл
Орчуулагчид анх удаа үндэсний хэмжээнд мэргэжлийн хурал хийв. Боловсрол гэсэн хэлэлцүүлгээр орчуулагчдыг бэлтгэх байдал, салбар дахь сүүлийн үеийн техник, технологийн буюу хиймэл оюун ухаанаар орчуулах, мэргэжлийн орчуулгын чанар зэргийг хэлэлцжээ. Мөн салбарын тулгамдсан асуудал, мэргэжлийн ур чадвар, стандарт, шийдлийг ч хөндсөн байна.
Энэ мэргэжил үнэ цэн, асар их хөдөлмөр, боловсрол шаарддаг. Орчуулагчийн хөдөлмөр судалгаанд суурилсан, үнэн, ёс зүйтэй байдаг. Тиймээс орчуулагчид илүү сайн бүтээл гаргах, тэднийг бэлтгэх, асуудлаа шийдэх зорилгоор хэлэлцүүлэг хийжээ.
Гадаад хэл мэддэг бол дуртай нь орчуулга хийдэг болсон үед хэлмэрч, орчуулагч хүн яаж ялгарах вэ?
Юуны түрүүнд хоёр хэлээ төгс мэддэг байх ёстой. Аль нэг хэлийг илүү эсвэл дутуу мэддэг хүн орчуулагч биш. Орчуулагч, хэлмэрч нь мэргэжлийн ёс зүй, хариуцлагаа заавал хүлээдэг мэргэжил гэдгийг оролцогчид онцоллоо.
Хиймэл оюун ухаан бүх салбарт нэвтэрсэн. Ялангуяа техникийн, анагаах ухаан, шинжлэх ухааны салбарт ихээхэн хэрэгтэй. Харин хэл зүйн салбарт хиймэл оюун ухааныг тодорхой түвшинд, хязгаартайгаар ашиглаж болох ч хүний зүрх сэт гэлээс ургах, өөр өөр, нарийн мэдрэмжийг хиймэл оюун ухаан орчуулах чадваргүй.
Уран зохиол, яруу найргийн орчуулгад AI хүнийг гүйцэхгүй гэж үздэг. Хүн хөгжихөд бидэнд техник туслах ёстой ч хиймэл оюун ухаан төвтэй нийгэм, хөгжил байж болохгүй. Хиймэл оюун ухааны хөгжлийг бид хүний хөгжлийн төлөө бүх арга хэлбэрээр нь ашиглах хэрэгтэй” хэмээн Монцамэ агентлагийн дарга Э.Содонтогос ярив.
МУИС-иас санаачлан, Ерөнхийлөгчийн ивээл дор, Монцамэ агентлагтай хамтран хурлыг зохион байгуулжээ.
Х.Түмэнжаргал