gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.29
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.29
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.29
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ши Жиньпиний "сүрийг үзүүлсэн" уулзалтын цаана том шилжилтийн эхлэл тавигдав уу?

Bloomberg TV Mongolia
2025-02-19
29
Twitter logo

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин улсынхаа технологийн салбарын тэргүүнүүдтэй ховорхон тохиох уулзалт хийсэн нь АНУ-ын “Худалдааны дайн”-ы аюул айсуй энэ үед Бээжин баримтлах бодлогоо өөрчилж, хувийн хэвшлээ илүү чөлөөт орчноор дэмжих найдлага төрүүллээ.

Хурдасгуур нь хувийн хэвшил

Технологийн салбарыг хямрал руу түлхсэн зохицуулалтын чанга бодлого эхлүүлснээсээ дөрвөн жилийн дараа БНХАУ-ын Төрийн тэргүүн “Alibaba”-ийн хамтран үүсгэн байгуулагч Жак Матай анх удаа ширээний ард хамт суув. БНХАУ-ын Төрийн нударгаас хамгийн том цохилт амссан компани нь “Alibaba” байсны хувьд энэхүү уулзалт тун ач холбогдолтой байлаа. Даваа гарагт болсон уулзалтад робот технологийн стартап “Unitree”, цахилгаан автомашины аварга “BYD”, хиймэл оюуны шинэ тоглогч “DeepSeek” зэрэг компанийн “залуу одод” ч бас оролцжээ.

БНХАУ-ын нэг жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж 1.5 хувь хүрч, өнгөрсөн оны наймдугаар сараас хойш байгаагүй түвшинд өссөн нь хөрөнгө оруулагчдын сонирхол хувьцаа руу шилжиж байж магадгүйн дохио.

Нэгэн цагт БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн 1/4-ийг хангаж байсан үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хөөс хагарснаар Бээжингээс эдийн засгаа дэмжих бодлогын гол цөм нь өсөн дэвжиж буй дотоодын технологийн компаниуд болохоор байна. Өнгөрсөн онд тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 15 хувийг дэвшилтэт технологийн үйлдвэрлэл бүрдүүлсэн бөгөөд 2026 он гэхэд үл хөдлөх хөрөнгийн салбарыг энэ үзүүлэлтээрээ давах төлөвтэйг “Bloomberg Economics” мэдээлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-д 10 хувийн тариф ногдуулж, “Худалдааны дайн”-ы аюул нэгэнт нүүрлэснээр БНХАУ өсөлтийн шинэ хурдасгуурууд олоход улам яаравчлах шаардлага нэмэгдэж байна.

“Эдийн засаг, геополитикийн барцад нэмэгдсэн энэ үед БНХАУ хувийн хэвшлээ улсын өрсөлдөх чадварыг хангах тулгуур багана болгож байна. Бизнесийн нэр хүндтэй манлайлагч олны өмнө эргэн гарсан нь зохицуулалтын чанга бодлого дуусгавар болохын эхний дохио. Энэ нь бодлогын дорвитой дэмжлэгүүд нэмэгдэх замыг засна” хэмээн “Morgan Stanley”-ийн Ахлах эдийн засагч Робин Шин онцолжээ.

Дайны гол зэвсэг

Энэ үед Хонконгт бүртгэлтэй БНХАУ-ын компаниудын хувьцааны өсөлт үргэлжилж байна. “Alibaba”, “Xiaomi” зэрэг технологийн компаниудын хувьцааны ханш цойлсноор мягмар гарагт “Hang Seng China Enterprises Index” хоёр хувь давж өсжээ. Мөн БНХАУ-ын нэг жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж 1.5 хувь хүрч, өнгөрсөн оны наймдугаар сараас хойш байгаагүй түвшинд өссөн нь хөрөнгө оруулагчдын сонирхол хувьцаа руу шилжиж байж магадгүйн дохио.

БНХАУ худалдааны хоёрдугаар дайнд экспортдоо илүү найдлага тавин орж байгаа ч дотоодод хэрэглээний зарцуулалт сул байгаа тул маневр хийх боломж нь хязгаарлагдмал байна. Харин үүний оронд БНХАУ-ын хувийн хэвшил “байлдах урам зориг”-ийг сэргээх потенциалтайгаа харууллаа. Саяхан “DeepSeek” Засгийн газрын ямар ч дэмжлэггүйгээр хиймэл оюуны салбарт том амжилтад хүрч, улмаар БНХАУ-ын гадаад, дотоодод бүртгэлтэй хувьцаануудын үнэлгээ 1.3 их наяд ам.доллароор өсөхөд нөлөөлсөн билээ.

Одоо гол анхаарал гуравдугаар сард болох Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хуралд төвлөрч байна. Тус хурлаар Ши Жиньпин эдийн засгийн өсөлтийн зорилтоо таван хувьд тогтоох төлөвтэй ч БНХАУ-ын Засгийн газар сунжирсан дефляцыг зогсоох, иргэдийн хэрэглээг сэргээх, худалдааны зөрчлийг намжаах төлөвлөгөө хараахан боловсруулаагүй байна.

Харин энэ л цаг үед Ши Жиньпин улсынхаа технологийн аваргуудыг цуглуулж, сүрийг үзүүллээ.

Б.Бат-Очир

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан