Нийслэлийн хэмжээнд нийт 412 мянган өрх байгаагаас 48.6 хувь буюу 200 мянган өрх нь гэр хороололд амьдарч байна (Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо). Гэр хороололд амьдарч буй иргэдийн хувьд халаалтаа хэрхэн шийдэх вэ гэдэг нэн тулгамдаж буй асуудал.
Агаарын бохирдлын эсрэг олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаагийн нэг нь олон шийдлийг боловсруулан туршиж, иргэдийн амьдралд, хэрэглээнд нэвтрүүлж буй "Дулаан шийдэл-II” төсөл юм.
Энэхүү төслийг Европын холбооны СВИЧ-Эшиа хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа. Төслийн эхний шатанд байшин, хувийн сууцны дулаан алдагдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй дулаалгын технологиудыг боловсруулсан.
Мөн дулаан алдагдлыг бууруулах чиглэлийн 160 орчим бичил, жижиг, дунд бизнесийг чадавхжуулан бойжуулсан. Ингээд чадавхажсан "дулаалгын зөвлөх"-үүд сурсан мэдсэнээ ашиглаж, нэмэлт орлого олох боломжтой болж, үүний цаана айл, өрхүүд зөв технологиор байшингаа чанартай дулаалах систем бүрдсэн байна.
Харин "Дулаан шийдэл-II” төслийн хүрээнд шинээр байшин барих гэж буй, эрчим хүчээ шийдэх гэж байгаа хүмүүст зориулан сэргээгдэх эрчим хүчний шийдлүүдийг танилцуулахыг зорьжээ. Энэ зорилгын хүрээнд Nearly zero-Energy building (Nzeb) буюу "тэг эрчим хүчний орон сууц"-ыг барьж Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 1-р хороо, ШУТИС-ийн 5-р байрны дэргэд байрлуулжээ. Энэхүү загвар сууцны нээлтийн ажиллагаа өнөөдөр (2024.04.30) боллоо.
Нээлтийн үеэр Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагааны газрын дарга Адриен Мург “Европын холбооны зүгээс дэлхийн хэмжээнд тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэлийн дадлыг дэмжин ажилладаг. Тухайлбал, Азид СВИЧ-Эшиа хөтөлбөрөөр дамжуулан үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд “Дулаан шийдэл” төслийн нэгдүгээр үе шатыг амжилттай дуусгасан.
Эхний шатанд айл, өрхүүд байшингаа дулаалах, дулаалгын чанартай материалаар үйлчилгээ үзүүлэх зах зээлийн тогтолцоог бий болгох, оролцогч талуудыг бэхжүүлэх ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэ ажил амжилттай хэрэгжсэн гэж ойлгож болно.
Төслийн хоёрдугаар шатанд загвар сууцны төсөл хэрэгжүүлж, тэг эрчим хүчний орон сууц барилаа. Сууцанд эрчим хүчний хэмнэлттэй техник, технологиудыг туршилтын байдлаар суурилуулсан байгаа. Энэхүү загвар сууцыг шинэ шийдлүүдийг турших, эрчим хүчний хэмнэлттэй боломжуудыг олон нийтэд таниулж, мэдлэг мэдээллийг дээшлүүлэх зорилготойгоор барьсан. Сууц олон нийтэд байнга нээлттэй байна” гэж хэллээ.
"Дулаан шийдэл-II” төслийг Жэрэс ОУТББ, ШУТИС-ийн Барилгын Эрчим Хүчний Хэмнэлтийн төв, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ, Монголын Эмэгтэйчүүдийн сан болон Монголын Ногоон Санхүүгийн Корпорац хамтран хэрэгжүүлж байна.
Төслийг хэрэгжүүлэгч Жэрэс ОУТББ-ын Монгол дахь суурин төлөөлөгч, "Дулаан шийдэл-II” төслийн менежер Элиан Жарри “Энэ бол эрчим хүчний хэмнэлттэй сууц. Өөрөөр хэлбэл, аль болох бага түлш, цахилгаан зарцуулах шийдлүүдийг байшинд багтаасан учраас талбайг бие даасан байдлаар халааж эрчим хүч хэмнэх боломжтой сууц юм.
Сууцыг барихын тулд гэр хорооллын иргэдээс санал асуугаад, хэрэгцээнд нь нийцүүлэн загвар боловсруулсан. Үүний дагуу сууцыг барьсан бөгөөд үүнд төслийн хоёр жилийн хугацааг зарцуулсан. Бид гурван төрлийн загвар боловсруулсан. Эдгээр загвар болон зураг төслийг бид иргэдэд үнэгүй өгч үйлчилнэ. Эрчим хүчний хэмнэлттэй байшин, сууц хэрхэн барих тухай мэдээлэл сонирхож байвал энд ирэхэд нээлттэй.
"Дулаан шийдэл-II" төслийн хүрээнд бид дулаалгын шийдлүүдийг боловсруулан дулаалгын үйлчилгээ үзүүлэх чадвартай бригадуудыг чадавхжуулаад, чанартай материал нийлүүлэгчдийг холбож, санхүүгийн байгууллагууд, иргэдэд зээл олгох зах зээлийн системийг бий болгосон.
Сууцыг барихын тулд гэр хорооллын иргэдээс санал асуугаад, хэрэгцээнд нь нийцүүлэн загвар боловсруулсан. Үүний дагуу сууцыг барьсан бөгөөд үүнд төслийн хоёр жилийн хугацааг зарцуулсан.
Одоо шинээр байшин барих гэж байгаа, эрчим хүчээ шийдэх гэж байгаа хүмүүст зориулаад сэргээгдэх эрчим хүчний шийдлүүдийг танилцуулаад явж байна. Мөн гарын доорх материал, хямд аргаар гэр, сууцаа дулаалах “Хялбар шийдэл” аяныг хэрэгжүүлдэг.
Төсөл цаашид хоёр жилийн хугацаанд үргэлжилнэ. Энэ хүрээнд Улаанбаатараас гадна Дархан-Уул аймагт төслийг үргэлжлүүлэхээр үйл ажиллагаагаа эхэлсэн. Төсөл дууссаны дараа ч бий үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжийг эрэлхийлж байгууллагуудтай хамтран ажиллаж байна” гэлээ.
ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуульд орон сууцанд эрчим хүчний хэмнэлт бий болгох зорилгоор олон төсөл хэрэгжиж, судалгаа явуулдаг байна. Тухайлбал, дээрх загвар сууцны эрчим хүчний хэмнэлтийн шийдлийг ШУТИС-ийн харьяа Барилгын эрчим хүч хэмнэлтийн төвд боловсруулжээ.
Энэ талаар тус төвийн захирал Б.Мөнхбаяр “Бидний өнөөдрийн танилцуулж буй энэ барилга бол тэг эрчим хүчний орон сууц гэдэг онцлогтой. Өөрөөр хэлбэл, энэ сууцыг халаахын тулд энгийн хэрэглээнээс 60 хувиар бага эрчим хүч хэрэглэх юм.
Гэхдээ зөвхөн энэ барилга гэлтгүй аль ч барилгын эрчим хүчний хэрэглээг бууруулах боломжтой. Барилга талдаа бол онцгой технологи байхгүй, маш сайн дулаалах л ёстой юм. Дулаалах арга замыг нь Dulaalga.mn вэбсайт болон “Дулаан шийдэл төсөл” фэйсбүүк хуудаснаас авч болно.
Дараа нь хэрэглээгээ яаж бууруулах вэ гэхээр хоёр янзын систем хэрэглэж байгаа. Нэг нь агаар, усны дулааны насос. Халаалтын улирлын эсхүл жилийн туршид энэ дулааны насос ердийн цахилгаан халаагууртай харьцуулахад ойролцоогоор 2.5 дахин бага цахилгаан зарцуулна. Үлдсэн бага хэрэглээг нарны зайгаар шийдэж өгч байна. Ингээд жилийн эцэст миний хэрэглэсэн эрчим хүч, үйлдвэрлэсэн эрчим хүч хоорондоо баланслаад О болж буй юм. Тиймээс л тэг эрчим хүчний орон сууц гэж нэрлээд байгаа, ийм л зорилготой байшин юм” гэв.
Энэ сууц нь 6x6 хэмжээтэй, маш сайн дулаалга, битүүмжлэлтэй. Барилгын эрчим хүчний А ангилал буюу өндөр хэмнэлттэй, халаалтын систем нь 5-15 кВт хүчин чадалтай агаар усны дулааны насос, 5.6кВт нарны цахилгаан үүсгүүртэй. Зай хураагуур, усан нөөцлүүр, хуримтлуурт цахилгаан халаагуур гэсэн 3 төрлийн нөөцлүүрийн системтэй.
Нөөцлүүрийн талаар “Варммакс” ХХК-ийн захирал Э.Баттөр “Төвийн эрчим хүчгүй газарт бид дулааныг гал түлэхгүйгээр, яндангүйгээр шийдэх бололцоо байгаа юу гэдэг судалгааг боловсруулж, энэ сууцанд албан ёсоор хэрэгжүүллээ. Хасах 40 градуст байшин болон гэрийг нарны системээр халааж болох юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн.
Өөрөөр хэлбэл, энэ сууцанд байрлуулсан дулаан нөөцлөгч халаагуур хоногийн 24 цагийн 8 цагт цахилгаан зарцуулаад бусад цагт амарна. Ингээд 8 цагт ажиллах хугацаандаа өөр дээрээ 700 градус хүртэлх дулааныг хуримтлуулаад үлдсэн цагт үүнийгээ хадгалж, байр сууцыг дулаахан байлгах юм” гэж тайлбарлалаа.
Загвар сууцтай танилцах, ирж үзэж сонирхох, эрчим хүчний хэмнэлттэй байшин, сууц барих туршлага судлах, зөвлөгөө авах боломж хүн бүрд нээлттэй. Дээрх загвар сууц Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 1-р хороо, ШУТИС-ийн 5-р байрны хашаанд байрлаж буй бөгөөд 2024 оны 6 дугаар сарын 15-ныг өдрийг хүртэл долоо хоног бүрийн лхагва гарагт 14:00-17:00 цагийн хооронд нээлттэй байж, эрчим хүчний шийдлийг боловсруулсан хүмүүс тэнд байрлаж, иргэдэд нээлттэй зөвлөгөө, мэдээлэл өгөх юм байна.
Иргэд загвар сууцтай ирж танилцсанаар:
- Бэлэн хийгдсэн зураг төслүүдийг үнэгүй авч болно. Үүнийг ашиглаад өөрсдийн байшин барилгыг эрчим хүчний хэмнэлттэй болгох боломжтой.
- Эрчим хүчний хэмнэлттэй байшин барихдаа анхаарах ёстой зүйлс зэрэг зөвлөгөө, зөвлөмжийг энэ загвар сууцанд ирснээр авах боломжтой.
"Дулаан шийдэл-II” төсөл 2026 оныг хүртэл дөрвөн жил үргэлжлэх юм байна. Энэ хугацаанд хувийн орон сууцыг эрчим хүчний хэрэглээний хувьд бие даасан болгох, аль болох төвлөрсөн системээс хамаарал багатай байлгах чиглэлд төвлөрөх бөгөөд Европын холбоонд мөрдөгдөж байгаа тэг эрчим хүчний сууцны удирдамжтай уялдуулан ажиллах юм байна.