gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ФОТО: Нарны хавтангаар ажилладаг ухаалаг хүлэмж

Нийгэм
2024-08-22
19
Twitter logo

Энэ сарын 21-нд “Ой, тогтвортой байдал, эмэгтэйчүүд” холбоо, ойн салбарын мэргэжилтнүүд “Монголын ойн салбарын шинэчлэл” сургалтын хүрээнд  ХААИС-ийн судалгааны суурин дахь “Ухаалаг хүлэмж”-тэй танилцлаа.  

Улаанбаатарaaс 45 км-ын зайтай энэ хүлэмжийг БНСУ-ын хөрөнгө оруулалтаар 2022 онд байгуулжээ. Нийт 10 хүлэмжээс бүрдэнэ, өргөст хэмх, улаан лооль, тарвас, амтат гуа, гүзээлзгэнэ, гүнжидийн навч, хулуу зэрэг олон төрлийн нарийн ногоог тариалж,  зах зээлд нийлүүлдэг.

Хүлэмжийн ерөнхий аграномич Г.Дарамдадь “Ухаалаг хүлэмж сэргээгдэх эрчим хүчин дээр суурилсан. Нарны хавтангуудаар цахилгаанаа шийдсэн юм. Гол давуу тал нь хүний хөдөлмөрийг хөнгөвчилнө, тусгай техник, технологийн тусламжтайгаар автоматаар ажилладаг.

Жишээ нь, нараа мэдэрч, усалгааг өөрөө хийнэ. Бүрхэг өдөр бага, нартай өдөр илүү усалж, хэт халуун үед нарны хөшгөө автоматаар татна. Энгийн хүлэмжээс элдэв бохир, хаягдал гардаг. Ийм хүлэмжээс бараг л гардаггүй. Ухаалаг хүлэмж  Монголд улам хөгжөөсэй гэж боддог” гэв.

Налайх дүүргийн цэцэрлэгжүүлэлтийн алба, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал О.Уранчимэг “Тарималжуулж бий болгодог ногоон байгууламжийг тусгай бүс болгон арчилдаг нь экосистемийн тэнцвэртэй байдлыг хадгалахад чухал.

Энэ сургалтаар гаднын улсууд ногоон байгууламжийг хүний үндсэн хэрэгцээг хангах гол зүйл гэж үзээд хуулиар хамгаалдаг нь надад их таалагдлаа. Монгол ийм байдаг ч болоосой гэж хүссэн. Ойн тухай хуульд ногоон байгууламжийн талаар бараг ганц л өгүүлбэр бий. Хууль, эрх зүйн баримтдаа энэ талаар тодорхой заагаад хамгаалдаг байвал зөв гэж бодлоо” хэмээн хэлэв.

Туршлага судлахаар ирсэн ойн салбарын олон мэргэжилтэн “Ухаалаг хүлэмж”-ийн суулгац, үрийг авав. 

Д.Дэрэм

Д.Дэрэм

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан