gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.22
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.22
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.22
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Эрэгтэй хүн өвддөггүй, уйлдаггүй, тэжээгч үүрэгтэн гэж дүр оноолгүй, хүн гэж харах хэрэгтэй"

Б.Азбаяр
Нийгэм
2024-09-24
65
Twitter logo

2024 оны байдлаар эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 9.6 жил (судалгааг ҮСХ). Тэгвэл яаж эрэгтэйчүүдийн наслалтыг уртасгах вэ, энэ наслалтын зөрүүг хэрхэн багасгах вэ гэдэг нь Засгийн газрын ажлын төлөвлөгөөнд тусгагдах болов.

Шууд утгаараа бол эрэгтэйчүүд яагаад богино наслаад буйг олж тогтоогоод, эсрэг арга хэмжээ авах гэж байна гэсэн үг.

Ямар шалтгааны улмаас эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдээс богино насалж буй талаар Жендэрийн үндэснийн хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр “Жендэрийн хэвшвэл ойлголт нийгэмд гүн бат оршсоор байгаа нь бүх судалгааны түвшинд харагдаж байна.

Эрэгтэйчүүдэд тулгамдаад байгаа асуудал нь зөвхөн өөрсдөөс нь төдийгүй, нийгмээс эрэгтэй хүнд оноосон дүрүүдээр эрэгтэй хүн амьдарч байгаатай холбоотой.

Эрэгтэйчүүд тэжээх үүрэгтэй, уйлахгүй, гутрахгүй, бат бөх байх ёстой буюу өвдөж болохгүй, эмзэглэхгүй, гоншгонохгүй, хэн нэгэнд сэтгэлээ хуваалцаж болохгүй гэх зэргээр эрэгтэй хүнд оноосон нийгмийн дүрүүдийг өөрчилж, хүн гэдэг агуулгаар нь хүлээж авах хэрэгтэй байна.  Энэ хэвшмэл ойлголтыг эвдэж, нөхцөл байдлыг засан сайжруулахад эмэгтэйчүүд, хүүхдүүд зэрэг гэр бүлийн хүрээнд иргэн бүрийн оролцоо маш чухал.

Хүн бүр анхаарал хандуулж, сэтгэлээ зориулахгүй бол албан боловсролын тогтолцоогоор энэ талын мэдлэг олгох гэвэл маш их цаг хугацаа шаардагдана.

Энэ боловсролыг олгох иргэний бүлэг бэлдээд албан боловсролын тогтолцоогоор олгох хүртэл 10-20 жил болно.

Цаг хугацаа өнгөрч, эрэгтэйчүүдийн нас ахиж байгаа учраас өнөөгийн нөхцөлд нь, ажлын байраар нь дамжуулан боловсрол олгож болохоор байгаа юм. Хамт олон, байгууллагаар нь, хэвлэл мэдээллийн бүх төрлийн сувгуудаар нийгэм дэх хэвшмэл ойлголтыг халахад чиглэсэн олон хамтын ажиллагааг хийж байна” гэлээ.

Практик шаардлага, хэрэгцээ: Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүтэй байдлаараа дэлхийд 12-т ордог (Дэлхийн банк 2020). Энэ зөрүү 1965 онд 2.3 жил байсан бол 2022 онд 9.4 жил болж нэмэгдсэн ба дундаж наслалтын хүйсийн зөрүү урт хугацаандаа нэмэгдсээр байна.

2018 оны байдлаар Монгол Улсад эрэгтэйчүүдийн нас баралтын дөрөвний гурваас илүү хувийг өвчлөл эзэлж байна. Түүнчлэн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль аль нь зүрх судас, хорт хавдраар зонхилон өвчилдөг ч эрэгтэй, хүйсийн хувьд адилгүй байдаг. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү зүрх судасны өвчнөөр эрт буюу 45 наснаас эхлэн нас барах түвшин нэмэгддэг бол эмэгтэйчүүдийн хувьд 75-аас дээш наснаас энэ төрлийн өвчнөөр нас барах түвшин дээд цэгтээ хүрдэг. Түүнчлэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс гуурсан хоолой, уушгины хорт хавдрын улмаас нас барж байгаагийн 78 хувь нь эрэгтэйчүүд байна.

Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүү нь эрэгтэйчүүд эмнэлгийн байгууллагад хандах хандлага эмэгтэйчүүдийг бодвол бага байгаа нь халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх ажилд бэрхшээл учруулж байна. Тухайлбал, дөрвөн бус нутагт явуулсан судалгаанд оролцсон нийт эрчүүдийн 59 хувь нь өвчтэй үедээ л эмнэлгийн тусламж авдаг 20 хувь нь хэзээ ч эмчид үзүүлж байгаагүй гэсэн байна (Дэлхийн банк 2020). Түүнчлэн амбулаториор үйлчлүүлж байгаа эрэгтэйчүүдийн тоо эмэгтэйчүүдийнхээс 1.5 дахин бага байна.

Эрэгтэйчүүд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах дургүй байдаг нь тусламж эрэлхийлэхийг эмэгтэйлэг шинж гэх нийгмийн хэм хэмжээтэй холбоотой. Иймээс өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, эмчилгээ үйлчилгээг жендэрийн мэдрэмжтэй болгох нь Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг бууруулах зорилго үйл ажиллагаанд чухал тулгуур байх болно гэж тодорхойлжээ.

Төлөвлөгөөний зорилго, зохицуулах харилцаа, үр нөлөө: Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 34 тоот тушаалаар эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний дараагийн шатны салбар дундын төлөвлөгөөг боловсруулах чиг үүрэг бүхий төрийн, төрийн бус байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн салбар дундын Ажлын хэсгийг байгуулжээ.

"Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө" нь 2024 оноос 2027 он дуустал 4 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд 4 зорилт, 36 үйл ажиллагаатай аж.

Үйл ажиллагааны төлөвлөгөөг ЭНД дарж үзнэ үү.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан