gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.09
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.09
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.09
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ҮЗЭЛ БОДОЛ: Нууцаар санал хурааж, тайлбаргүйгээр ТАТГАЛЗДАГ Кино урлагийн зөвлөлөөс юу хүлээх вэ

Г.Тэгшсүрэн
Соёл урлаг
2024-09-26
118
Twitter logo
Г.Тэгшсүрэн
118
Twitter logo
Соёл урлаг
2024-09-26
ҮЗЭЛ БОДОЛ: Нууцаар санал хурааж, тайлбаргүйгээр ТАТГАЛЗДАГ Кино урлагийн зөвлөлөөс юу хүлээх вэ 1. "Баавгай болох сон" киноны найруулагч П.Золжаргал. 2. Кино урлагийн зөвлөлийн дарга Ч.Ундрал

Найруулагч П.Золжаргал “Баавгай болохсон” уран сайхны киногоо Оскарын наадамд сойхоор шийджээ. Энэ наадамд киногоо илгээх нь хувь хүн ганцаараа шийдээд болчих асуудал биш. Энэ бол яг л олимп шиг улсаа төлөөлөх уралдаан, 97 жилийн түүхт Оскарын наадам тул тухайн улс орны кино урлагийг хариуцсан албан ёсны байгууллагаас сонгон шалгаруулалт зарлаж, үүнд тэнцсэн байх ёстой гэдэг журамтай. Өөрөөр хэлбэл, хүссэн болгон дурын киногоо “Оскарт” гэж хаяглаад илгээчихдэггүй гэсэн үг.

Монгол Улсад энэ сонгон шалгаруулалтыг зарлаж, Оскарт сойх кинонуудыг хүлээн авдаг, дараа нь шалгаруулдаг байгууллага нь Монголын кино урлагийн зөвлөл.

Оскарын шагнал гардуулах ёслолын эхний шатны шалгаруулалтад Монгол Улсыг төлөөлөн оролцох кино уран бүтээлийн сонгон шалгаруулалтыг 2024 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 10-ны өдрийг дуустал олон нийтэд нээлттэй зарлажээ. Сонгон шалгаруулалтын хугацаа 2024 оны есдүгээр сарын 10-ны өдрийн 18:00 цагт хаагдсан бөгөөд:

  • П.Золжаргалын “Баавгай болохсон” уран сайхны киног,
  • Ж.Сэнгэдоржийн “Чимээгүй хотын жолооч” уран сайхны киног тус тус ирүүлсэн байна.

Ямартай ч киногоо хүлээгээд авчихлаа, одоо энэ хоёр киног Оскарын наадмын эхний шатны шалгаруулалтад илгээх эсэхийг шийднэ. Хэн шийдэх вэ гэхээр, Монголын кино урлагийн зөвлөлийн гишүүд (гишүүдийн мэдээллийг ЭНД-ээс унших боломжтой).

“Кино урлагийн зөвлөлийн аливаа сонгон шалгаруулалтын шийдвэр нууц санал хураалт авах зарчмаар хэрэгждэг” гэж мэдэгдэв.

Эдгээр хүнд “Баавгай болохсон”, “Чимээгүй хотын жолооч” гэсэн хоёр киног өмнө нь цахимаар илгээсэн, дараа нь хурал зарласан. Монголын кино урлагийн зөвлөлийн ээлжит хуралдаан  2024 оны есдүгээр сарын 24-ний өдөр буюу хоёр хоногийн өмнө болжээ. Энэ хурлаар “Чимээгүй хотын жолооч” киног Оскарт илгээхээс шууд татгалзаж, санал хураагаагүй. Шалтгаан нь, Монголын кино урлагийн зөвлөлийн гишүүн Т.Номуунзул эл киноны зохиолчоор ажилласан байх тул ашиг сонирхлын зөрчил үүсэж болохуйц гэж үзжээ.

Дараа нь “Баавгай болохсон” киног Оскарт илгээх эсэхийг хэлэлцэв. Гэтэл Кино урлагийн зөвлөлийн гишүүдийн ихэнх нь “Үгүй” буюу татгалзсан санал өгсөн тул “Оскарын наадамд Монгол улсыг төлөөлөн оролцох кино уран бүтээлийг сонгон шалгаруулахаас татгалзах шийдвэр гаргалаа” гэдэг тайлбартай цахим шууданг киноны найруулагчид илгээсэн байна.

Эндээс харвал “Чимээгүй хотын жолооч” киног хассан шалтгаан тодорхой байна. Харин “Баавгай болохсон” киног хассан шалтгаан нь Кино урлагийн зөвлөлийн гишүүдийн ихэнх татгалзсан тул гэдэг бүүр, түүрхэн тайлбартай. Зөвлөлийн хэн, хэн гэдэг гишүүн, ямар шалтгаанаар татгалзсан санал өгөв? Үүний араас нэхвэл “Кино урлагийн зөвлөлийн аливаа сонгон шалгаруулалтын шийдвэр нууц санал хураалт авах зарчмаар хэрэгждэг” гэж мэдэгдэв.

Өөрөөр хэлбэл, нууцаар санал хураасан тул хэн татгалзсаныг хэлж мэдэхгүй гэнэ. Тэгсэн хэр нь “Кино урлагийн зөвлөлийн аливаа шийдвэр, сонгон шалгаруулалт ашиг сонирхлын зөрчлөөс ангид, олон нийтэд нээлттэй ил тод явагддаг болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэж дүрэмдсэн мэдэгдэл гаргав.

Кино урлагийн зөвлөл "Баавгай болохсон" киног Оскарын сонгон шалгаруулалтад илгээхээс татгалзаж болохгүй биш болно. Гол нь татгалзсан шалтгаан нь яагаад "нууц" байх ёстой вэ? Гол асуудал нь энэ л юм. Кино урлагийн зөвлөл бол Соёлын яамны харьяа төрийн байгууллага. Тэгвэл тэдний "нууц" гээд байгаа санал хураалт нь төрийн аль эсвэл албаны нууцын яг аль хэсэгт харьяалагдах юм бол гэдэг нь сонин.

Кино урлагийн зөвлөл хэрхэн ажиллахыг Кино урлагийг дэмжих тухай хуульд заасан байна. Энэ хуулиар “Кино уран бүтээлчдийг ил тод, шударга, тэгш өрсөлдөхөд дэмжлэг үзүүлнэ” гэж, үүнийг Кино урлагийн зөвлөл хариуцаж ажиллана гэжээ.

Хуулийн 9.16.9-т 3өвлөл нь “Олон улсын кино арга хэмжээнд монгол киног нэр дэвшүүлэх, оролцуулахад санал өгөх, Монгол Улсад олон улсын кино наадам зохион байгуулахад дэмжлэг үзүүлнэ” гэжээ. Ингэхдээ нууцаар санал хурааж, хэн яагаад дэмжээгүй вэ гэдгийг мэдээлэхгүй нууна гэсэн зохицуулалт хуульд алга.

“Баавгай болохсон” киног Оскарын эхний шатны шалгаруулалтад тэнцүүлээгүй эсэх нь хоёрдугаар асуудал.

Төрөөс кино урлагийн салбарыг дэмжинэ, танайх зохицуулалт хийгээрэй гээд даалгасан байгууллага нь кино уран бүтээлчид дундаа тодорхойгүй байдал үүсгэв. Аль ч төрийн байгууллага аливаа шийдвэрийг гаргахдаа яагаад дэмжиж байгаагаа, дэмжээгүй бол ч шалтгаанаа нийтэд мэдээлэх ёстой.

“Баавгай болохсон” киног Оскарын эхний шатны шалгаруулалтад тэнцүүлээгүй эсэх нь хоёрдугаар асуудал. Хэрэв энэ кино шаардлага хангаагүй юм бол яагаад, яг юу нь шүүмжлэлтэй, алдаатай байгааг Монголын кино урлагийг хөгжихөд дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй байгууллага нь хэлж өгч, сайжирч хөгжихөд нь хөшүүрэг болох ёстой. Гэтэл олон хүн дэмжээгүй болохоор тэнцүүлээгүй гээд сууж байж болохгүй.

Энэ зөвхөн кино урлагийн салбарынхны ч асуудал биш. Технологи инновац, боловсрол, эрүүл мэндийг дэмжинэ гэх лоозонтой төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч төрийн байгууллагын харьяа бүх албатуудад хамаатай.

Юуг, яаж сонгон шалгаруулдаг, хэн, яагаад дэмжсэн бас дэмжээгүйгээ маш ойлгомжтой, үндэслэлтэйгээр, хамгийн чухал нь шалтгаантайгаар тайлбарлах нь тэдний ажил. Түүнээс хоёрын хооронд, гурвын дунд, хоёр үзүүртэй зүү мэт мэдэгдэл гаргачхаад мэлзэж сууж болохгүй.

Төгсгөлд нь, Монголын кино урлагийн зөвлөл энэ удаад яагаад, ямар учраас Оскарт бүтээл явуулахгүй гэдэг шийдвэр гаргаснаа, нууц санал хураалт яагаад явуулснаа, яг ямар шалгуур даваагүй учраас "Баавгай болохсон"-д татгалзсан хариу өгснөө дахин мэдэгдэл гаргаж тайлбарлах ёстой. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан