Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож буй. Хэдхэн өдрийн өмнө энэ түүхэн өдрийг тэмдэглэж ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн болон ГХЯ, “Монгол-Францын найрамдлын нийгэмлэг”, судалгааны бусад байгууллагуудын хамтын оролцоотойгоор “Монгол, Францын харилцааны нэгэн жаран” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулсан.
”Монгол-Францын харилцаа нь гүн гүнзгий түүхэн үндэстэй. Хэдийгээр хоёр улсын хооронд орчин үеийн албан ёсны дипломат харилцаа 1965 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр тогтоосон боловч энэхүү харилцааны үндэс суурь нь бүр XIII зуунд тавигдсан гэж эрдэмтэд үздэг бөгөөд үүний бодит нотолгоо болох Монгол, Францын хаадын солилцож байсан дипломат бичиг захидал өдгөө энэхүү түүхэн харилцааны гайхамшигт гэрч болон үлдсэн байна. Энэ нь манай хоёр ард түмэн эртнээс бие биеэ анхааралтай ажиглан судалж, дэлхийн олон соёл иргэншлийн уулзвар дээр харилцан ойлголцлын анхны гүүрээ бүтээлцсэн түүхэн үйл явдал байв.
1965 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Монгол, Франц хоёр улс харилцаагаа тасралтгүй өргөжүүлж, улс төр, соёл, шинжлэх ухаан, боловсрол, эдийн засаг, батлан хамгаалах, байгаль хамгааллын чиглэлд амжилттай хамтран ажиллаж ирсэн нь өнөөгийн хамтын ажиллагааны бат бөх үндэс болсон гэж бид үздэг. Өнөөгийн Монгол-Францын харилцаа нь ардчиллын нийтлэг үнэт зүйлд суурилсан, найрсаг, харилцан ашигтай, олон талт хамтын ажиллагаанд баттай суурилж байна.
Тэгвэл, БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Коринн Пэрера Да Силва, Монгол Улсын ШУА-д саатаж “Франц, Монголын харилцааны нэгэн жаран: Үр дүн ба хэтийн төлөв” сэдэвт лекцээ өнөөдөр толилуулсан юм.
Коринн Пэрера Да Силва хоёр улсын хамтын ажиллагааны талаар дурдаж, үргэлжлүүлэн цаашдын төлөвлөгөөний талаар, "2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн (UNCCD) 17 дахь удаагийн бага хурлыг (COP-17) Улаанбаатар хотод зохион байгуулахаар Монгол Улс бэлтгэл хангаж буй. Тус хурал хийгээд байгаль орчны хамгааллын чиглэлд Монгол Улсын хийж буй ажлыг олон улсад таниулахад ойр байж, хамтарч ажиллана.
Мөн бид сансар судлал болон иргэний нисэхийн салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлж буй. Жишээлбэл, Францын "Airbus" компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нь Оросын аврах үйл ажиллагаанд оролцож байгаа. Үүний зэрэгцээ, хувийн хэвшлийн компаниудад Францын "Airbus" загварын онгоцуудыг нийлүүлж, хамтран ажиллаж байна. Сансрын судлалын салбарт, Францын "Thales Group" болон Монголын хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж, хоёр улсын сансрын салбар дахь гол төсөл болж байна. Энэ хамтын ажиллагаа олон жилийн туршид амжилттай хэрэгжсээр байна.
Түүнчлэн, байгаль орчны чиглэлд ч хоёр улсын хамтын ажиллагаа эрчимтэй хэрэгжиж байна. Монгол Улсын ШУА болон Францын байгууллагууд хамтран байгаль орчны төсөл, судалгаануудыг хэрэгжүүлж байна. Өнгөрсөн жил, МУИС Францын байгууллагуудтай хамтарсан байгаль орчны чиглэлээр олон төслийг хэрэгжүүлсэн. Цөмийн эрчим хүчний салбарт, Францын Цөмийн энергийн агентлагтай хамтран Монгол Улсын Цөмийн энергийн комисс болон бусад байгууллагуудтай гэрээ байгуулсан бөгөөд хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд үр дүнтэй хэрэгжиж байна. Цөмийн эрчим хүчний салбарт их сургуулиуд хоорондоо ч хамтран ажиллаж байна.
Бидний хамтын ажиллагааг санхүүжүүлэх, төслүүдийг хэрэгжүүлэхэд чухал алхам бол Францын хөгжлийн агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрыг нээх юм.
Мөн архитектур, хот төлөвлөлтийн салбарт хоёр улсын хамтын ажиллагаа өргөжиж, Улаанбаатар хотын хөгжилд хувь нэмэр оруулж байгаа. Парисын архитекторын их сургуультай хамтран Монголын Үндэсний шинжлэх ухааны болон инженерийн сургуулиуд төслийн чиглэлээр хамтран ажиллаж байна. Улаанбаатар хотын нийтийн тээвэр болон хог хаягдлын менежментийн асуудлаар Францын хувийн компаниуд, монголчуудтай хамтран ажиллаж буй. Мөн эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор дулаан хадгалах болон эрчим хүчний үр ашигтай ашиглалттай холбоотой төслүүд хэрэгжиж байна.
Энэ жил Монгол, Францын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ хугацаанд хоёр улсын хамтын ажиллагаа төрөл бүрийн салбарт амжилттай үргэлжилсэн. 60 жилийн түүхийг дүгнэн, цаашид хоёр улсын харилцааг шинэчлэн, тогтвортой хөгжлийг хангах хамгийн чухал салбарыг тодорхойлох нь бидний зорилго юм.
Мөн Францын хөгжлийн агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрыг нээхээр ярилцаж байгаа бөгөөд энэ нь бидний хамтын ажиллагааг санхүүжүүлэх, төслүүдийг хэрэгжүүлэхэд чухал алхам болох юм.
Тогтвортой хөгжлийн салбар нь олон чухал асуудлыг агуулдаг бөгөөд эрчим хүч, ХАА, хот төлөвлөлт зэрэг салбаруудтай холбоотойгоор хоёр улсын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх боломжууд бий. 60 жилийн ой нь хамтын ажиллагаагаа эргэн дүгнэх, шинэчлэн тодорхойлох, хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргах гайхамшигтай боломж болж байна" хэмээн лекцдээ дурдсан юм.
Дээрх үйл ажиллагааны талаар ШУА-ын Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор Д.Золбоо "ШУА-ийн Ерөнхийлөгчийн санаачилгаар энэ жил бид Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүлэгч нарыг ШУА-д урьж, мөн хоёр улсын шинжлэх ухааны хамтын ажиллагаа, цаашдын хөгжлийн талаар лекц сонсох уламжлалтай болсон.
Энэ хүрээнд 2025 он гарсаар ОХУ, БНХАУ-ын элчин сайд нар лекц тавьсан. Өнөөдөр, гуравдагч хөрш буюу БНФУ-ын элчин сайд түүний багийнхан ирж лекцээ танилцуулж байна. Энэ үйл явдал их чухал ач холбогдолтой. Яагаад гэхээр бид энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэж байгаа. Энэ ой нь 4 сарын 27-нд албан ёсоор тохиосон бөгөөд бүтэн жилийн турш үргэлжлэх ёстой.
Хэдийгээр энэ жил бид хоёр орны дипломат харилцааны 60 жилийн ойг тэмдэглэх гэж байгаа ч түүхийн хувьд, Монголын хаад, Францын хаадтай 13-р зуунд захидал харилцаа тогтоож байсан түүхтэй.
Түүхэн ач холбогдолтой харилцааны энэ 60 жил нь хоёр үндсэн хэсэгт хуваагдана. Нэгт, дипломат харилцаа тогтоосноос 1990 он хүртэлх үеийг авч үзвэл, хүйтэн дайн, улс төрийн нөхцөл байдал нь хоёр орны харилцаа өргөжихөд саад болж байсан. Гэхдээ 1964 онд дипломат харилцаа тогтоогоод, 1966 оноос Францын ЭСЯ Монголд нээгдсэн. Хоёр орны соёлын болон бусад харилцаа ч чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг бид бүгд мэднэ. Оросын нөлөө байхад Францын соёл Монголд ихэд нөлөөлж, франц хэлний соёл боловсрол Монголд хөгжиж эхэлсэн.
Сүүлийн 30 гаруй жилийн турш Монгол Улс зах зээл, ардчилсан нийгэмтэй болсон нь хоёр орны харилцаа өргөжихөд чухал нөлөө үзүүлсэн. Одоо бид шинжлэх ухаан, технологи, соёлын харилцаагаа өргөжүүлж, хамтран ажиллах боломжуудыг нээж байна. Тухайлбал, Одон орон, геофизикийн судалгааны хүрээлэн, Францын байгууллагуудтай хамтран ажиллаж, 31 жилийн түүхтэй.
ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн нь Франц судлалын чиглэлээр олон жилийн түүхтэй бөгөөд бид цаашид энэ харилцааг улам гүнзгийрүүлэн, шинжлэх ухаан, соёл, нийгэм, аялал жуулчлал зэрэг олон салбарт хамтран ажиллах боломжуудыг нэмэгдүүлэхийн төлөө ажиллах болно.
Мөн бид уран олборлолт болон Францын хөрөнгө оруулалтыг татах талаар ярьж байна. Францтай хамтран ажиллах нь Монголд олон боломжуудыг нээж, зөвхөн ашиг олох биш, харин хамтарч, мэдлэг, туршлага хуваалцах боломжийг олгоно.
Бид цаашид зөвхөн өнгөрсөн түүх ярих биш, хамтран ажиллах шинэ чиглэлүүдийг нээх хэрэгтэй. Францын соёл, шинжлэх ухааны үр дүн Монголд тустай байх нь тун чухал" гэлээ.