БНХАУ цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх тайланг лхагва гарагт нийтэлж, коронавирус анх АНУ-аас илэрсэн байж болзошгүй гэсэн байр сууриа дахин илэрхийллээ.
Дональд Трампын засаг захиргаа коронавирусийн гарал үүслийг Хятадын лабораторийн алдаатай холбон буруутгаад байсан юм.
Тодруулбал Цагаан ордон дөрөвдүгээр сарын 18-нд вэбсайт нээж, коронавирус Хятадын лабораториос алдагдсан хэмээн мэдэгдсэн.
Тухайн үед эрх барьж байсан ерөнхийлөгч Жо Байден, АНУ-ын Эрүүл мэндийн байгууллагын тэргүүн асан Энтони Фаучи болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг шүүмжилсэн байна.
Харин Синьхуа агентлагийн мэдээлэлд Хятад улс АНУ-ыг ковидын асуудлыг улс төржүүлж байна хэмээн буруутгасан гэв.
Түүнчлэн БНХАУ халдварын талаарх мэдээллийг ДЭМБ-тай цаг тухайд нь хуваалцсан ба хамтарсан дүгнэлтээр “лабораториос алдагдсан байх магадлал маш бага” гэж үзсэн болохыг онцолжээ.
Мөн олон баримт Хятадад дэгдэлт гарахаас өмнө АНУ-д түрүүлж коронавирус илэрсэн байж болзошгүйг харуулж байна гэсэн байна.
Эх сурвалж: Reuters