Өнөөдөр БНСУ-ын нийслэл Сөүл хотын Ганнам дүүрэгт байрлах COEX худалдааны төвийн хоолны газарт гал гарчээ.
Галын улмаас хохирсон иргэд байхгүй гэж мэдээлэв. Гал орон нутгийн цагаар 11 цагийн орчимд гарсан бөгөөд үдээс хойш гэхэд бүрэн унтраасан байна.
Тус төвд гарсан галыг унтраахаар 33 галын машин 120 гаруй алба хаагч ажиллажээ.
Худалдааны төвөөс 1200 орчим хүнийг гаргасан бөгөөд дөрвөн хүн угаартаж эмнэлгийн тусламж авсан байна.
Осол гарсан үед CОЕХ төвд 2025 оны Дэлхийн мэдээлэл, технологийн үзэсгэлэн болж байжээ.
Эх сурвалж: KBS