Тавдугаар сарын дундаж агаарын температур олон жилийн дундаж /ОЖД/–аар Баян–Өлгийн нутаг, Увс, Архангайн баруун, Ховдын төв, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Хөвсгөлийн ихэнх, Өвөрхангай, Хэнтийн баруун хойд, Төвийн зүүн хойд хэсгээр 0…+6°C, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар +12...+18°C, бусад нутгаар +6...+12°C дулаан байдаг.
Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Говь–Алтай, Баянхонгорын ихэнх хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар ОЖД–ийн орчим орох төлөвтэй байна.
Сарын нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–2ºС–аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүл, гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–3ºС–аар сэрүүсэх төлөвтэй байна.
Сарын эхээр ихэнх нутгаар дулаан байх хэдий ч нэгдүгээр арав хоногийн дунд үеэр хур тунадас, уулаараа нойтон цас орж, салхи ширүүсч, шороон болон цасан шуурга шуурч болзошгүй байна. Цаашдаа хур тунадас харьцангуй бага байх ба дундаж салхины хурд ихтэй байх магадлал өндөр, харин гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ихэнх нутгаар хур тунадас орох магадлалтай байна.
Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, Өвөрхангайн өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Сэлэнгийн зүүн хэсэг, Төв аймгийн нутгийн зүүн хагаст ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–3ºС–аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүл, гуравдугаар арав хоногийн сүүл үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–3ºС–аар хүйтэн байх төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр зарим газраар хур тунадас, уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар салхи шуурга шуурч, сэрүүсэх төлөвтэй байна. Цаашдаа гуравдугаар арав хоногийн дунд болон сүүл үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орох магадлалтай байна.
Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтий, Дорнодын хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас Хэнтийн нутаг, Дорнодын ихэнх, Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх байх төлөвтэй байна.
Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүл үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–2ºС–аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүл үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–3ºС–аар хүйтэн байх төлөвтэй.
Сарын эхний хагаст хур тунадас харьцангуй багатай байх хэдий ч салхи ихтэй байх магадлал өндөр, харин нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд, ихэнх нутгаар хур тунадас орж, салхи шуурга ихтэй байх магадлал өндөр байна.
Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн нутаг, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас нийт нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна.
Сарын эхээр нутгийн баруун хэсгээр, дунд үеэр ихэнх нутгаар дулаан байх хэдий ч нэгдүгээр арав хоногийн сүүлчээр бороо, зарим газраар хур тунадас орж, салхи шуургатай, сэрүүсэх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2ºС–аар сэрүүн байх бол хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–3ºС–аар дулаан байх төлөвтэй байна. Түүнчлэн хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлчээр агаарын муудалтууд ажиглагдах магадлалтай байна.
ЗӨВЛӨМЖ
Тавдугаар сард агаарын температур нутгийн өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, зүүн хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас нутгийн зүүн хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Сарын эхээр баруун аймгуудын нутгаар, дунд үеэр ихэнх нутгаар дулаарах боловч нэгдүгээр арав хоногийн дундаас зарим газраар хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуура шуурч, сэрүүсэх төлөвтэй байна. Цаашдаа гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд хур тунадас орох төлөвтэй бол тавдугаар сар салхи шуурга ихтэй байхаар байна.
Иймд цаг агаарын богино хугацааны мэдээг өдөр тутам авч, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг ЦУОШГ-аас малчид, тариаланчид, ард иргэдэд анхааруулж байна.