Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлт бүрийг тухай бүрд нь шийдвэрлэн ажилладаг. Энэ хүрээнд дараах гомдол, саналыг авч шийдвэрлэжээ.
Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Р.Б: Трансбус ХХК-ийн 11-093 гарааш дугаартай автобусны жолооч Ч:42 “Сүлжэл-Зайсан” чиглэлд ажиллахдаа чиглэлийн тээврийн хэрэгслийн зогсоолд гүйцэд орж зогсохгүй, хүн авахгүй, салхи шиг л давхисан юмнууд байна. Шаардлага тавихаар уурлаад байдаг ямар учиртай юм.
Шийдвэрлэлт: 11-093 гарааш дугаартай автобусны камерын бичлэгийг шалгахад 12.00 цагт 23-р байр хойд буудал дээр жижиг тэрэг байрлуулсан тул хажууд нь зогсож хүнээ авч явсан. Урд сууж явсан зорчигч буудал руугаа гүйцэд орж зогсож үйлчлэх ёстой гэж жолоочийг загнаж байна. Жолооч жижиг тэрэг буудал дээр байрлуулсан тул орж зогсох боломжгүй байна гэж хариулсан.
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Ч:34 чиглэлийн 07-045 гарааш дугаартай жолооч маш удаан явж түгжрэл дунд зогсохдоо юм нэхээд явж өгөхгүй байна. Мөн 1000-н оюутны байрны зогсоол дээр арын автобусанд суу гээд дамжуулж суулгасан. Маш их гомдолтой байна. Энэ хүнд зохих арга хэмжээг нь авч эргэж мэдэгдэнэ үү.
Шийдвэрлэлт: 7-045, 7-027, 7-017 гарааш дугаартай автобуснууд түгжрэлийн улмаас 1000-н оюутны байр буудал дээр 19.46 цагт зэрэг ирсэн. 7-045 гарааш дугаартай автобус зорчигчдоо 1000 оюутны байр буудал дээр 7-017 гарааш дугаартай автобусанд шилжүүлэн суулгаад 3 минутын зай аваад үйлчилгээндээ хэвийн явсан. 7-045 гарааш дугаартай автобусны жолоочийг ирж уулзахаар Авто тээврийн улсын байцаагч мэдэгдсэн.