gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     6.06
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 23
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Л.Оюун-Эрдэнэ Д.Содномоос хойш хамгийн урт хугацаанд Засгийн газрыг тэргүүлж байна

Б.Эрдэнэчимэг
Улс төр
2025-06-02
4
Twitter logo

"Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” тогтоолын төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж эхлэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн сарын 28-ны лхагва гарагт УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд Итгэл үзүүлэх тухай тогтоолын төслийг өргөн барьсан. Төсөлд   

Монгол Улсын их хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Хамтарсан Засгийн газар нь 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Үндэсний баялгийн сан, хөгжлийн 14 мега төсөл, эрчим хүчний салбарын шинэчлэл, бүсчилсэн хөгжил зэрэг томоохон зорилтуудыг "Хурдтай хөгжлийн төлөөх зориг" уриан дор хэрэгжүүлж, эхний бодит үр дүнг гарган ажиллаж байгаа боловч үүссэн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан цаашид сонгодог парламентын тогтолцоог төгөлдөршүүлэх, дэвшүүлсэн бодлого зорилтоо тогтвортой тууштай хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг шаардлагатай байна.

Иймд Монгол Улсын Ерөнхий сайд миний бие хамтын хариуцлагын зарчим, улс төрийн соёлын хувьд Монгол Улсын их хурлын бүрэн эрхийг хүндэтгэн, итгэл хүлээлгэх эсэх асуудлыг ард түмний төлөөллийн төв байгууллагаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Асуудлыг Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж өгөхийг хүсье гэжээ.             
 
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж эхлэв.

Тус байнгын хорооны даргаар Ж.Бат-Эрдэнэ (МАН) ажилладаг. Байнгын хорооны гишүүд:

Байнгын хорооны МАН-ын гишүүд:

Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир, Б.Баярбаатар, С.Бямбацогт, Л.Мөнхбаатар, О.Номинчимэг,  Э.Болормаа, С.Зулпхар,  Л.Энх-Амгалан, Н.Учрал

Байнгын хорооны АН-ын гишүүд: С.Ганбаатар,  Ж.Баярмаа, О.Алтангэрэл, Л.Гантөмөр, Э.Одбаяр, Ө.Шижир, О.Цогтгэрэл, Ц.Туваан
Байнгын хорооны ХҮН-ын гишүүд: Ж.Золжаргал, Л.Энхнасан, Т.Доржханд
Бусад: Б.Батбаатар, Н.Номтойбаяр

Эдгээр гишүүдээс УИХ-ын гишүүн, ХҮН-ын гишүүн Ж.Золжаргал л Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орлогоо нотлуулж, огцрох ёстой гэж үзэн, "Огцрох амархан" жагсаалд оролцогчидтой нэгдэн, өргөдөлд гарын үсэг зурсан юм.        

Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн биш УИХ-ын гишүүд энэ хуралд өөрийн хүсэлтээр оролцох эрхтэй. Гэхдээ саналын эрхгүй юм. 

Эргэн санавал УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 2021-01-30-нд Засгийн газрын танхимын бүрэлдэхүүнээ танилцуулж, ажилдаа орсон. Ингэснээр тэрээр Монгол Улсын 32 дахь ерөнхий сайдаар ажиллаж эхэлсэн юм.  Тэрээр дөрөв дэх жилдээ гүйцэтгэх засаглалыг тэргүүлэн ажиллаж байна.  

Л.Оюун-Эрдэнэ Думаагийн Содномоос хойш хамгийн урт хугацаанд Засгийн газрыг тэргүүлж байна. Думаагийн Содном 1984-1990 оны хооронд, таван жил 99 хоног энэ үүргийг гүйцэтгэжээ.  

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан