Монгол Улсад замын хөдөлгөөний дүрэм батлагдаж, хэрэгжсэний 100 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тодруулбал, бид анхны дүрмээ 1925 оны тавдугаар сарын 12-ны өдөр баталж байжээ.
Эл өдөр зориулж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн ажлын албаны мэргэжилтэн А.Энхболд “Замын хөдөлгөөний түүхэн үүсэл, хөгжил” сэдвээр илтгэл танилцуулсныг хүргэж байна.
МОНГОЛ УЛСАД ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗОХИЦУУЛЖ ИРСЭН ТҮҮХ
-1890-1895 онд ОХУ-ын консул Яков Парфеньевич Шишмарев сүйх тэрэгтэй явж байгаад зам дээр сууж байсан нэгэн эмэгтэйг дайран, амь насыг хохироосон. Монгол Улсад бүртгэгдсэн анхны зам тээврийн осол байжээ.
-Манай улсад замын хөдөлгөөний дүрэм 1925 оны тавдугаар сарын 12-ны өдөр батлагдав. 1926 онд БНМАУ-ын Шүүх, цаазын бичгийг батлан, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт ял оноохоор тогтсон байна.
-1974-1978 онуудад 910 зам тээврийн осол гарсны 281 нь согтуугаар үйлдсэн байв. Иймд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохын эсрэг хүчтэй тэмцэж эхэлсэн юм.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн ажлын албаны мэргэжилтэн А.Энхболд "Бид замын хөдөлгөөний зохицуулалтыг бусад орны алдсан замаар биш, түүхэн амжилтаас суралцах боломжтой. Тухайлбал, 1970-аад онд хэрэгжүүлсэн Япон, АНУ-ын стратеги, Шведийн тэглэх зөн, БНХАУ-ын тусгаарлах механизм зэргийг дурдаж болно" гэв.
ДЭЛХИЙН ТҮҮХЭЭС
-Хүн төрөлхтний эрхэм хүсэл бол газар дээгүүр явж, тэнгэрт дүүлэх явдал байлаа. Г.Дамплер, К.Бенц нар морьгүйгээр жууз тэргийг хөллөх болсон. Жилийн дотор хүн төрөлхтний соёлд зургаан мянган жилд гараагүй өөрчлөлтийг авчирсан автомашин бий болсон.
-МЭӨ 50-иад оны үед Эртний Ромын Юлий Цезар хотын хөдөлгөөнийг нэг чигт оруулж, дугуйт тээврийн хэрэгслээ тодорхой талбайд байрлуулж, явган явах зарлиг буулгасан нь зам тээврийн аюулгүйн зохицуулалтын эхлэл гэж үздэг.
-Анхны зам тээврийн осол АНУ-ын Нью-Йорк хотноо бүртгэгдсэн байна. Тодруулбал: унадаг дугуй, электромобиль хоорондоо мөргөлдсөн.
-Хүний амь нас хохирсон зам тээврийн осол анх Англи улсын Лондон хотод бүртгэгдсэн. Тухайн жолооч 21 хоногийн туршлагатай, хурд хэтрүүлсэн байжээ.
-1914 оны наймдугаар сарын 9-нд Америкийн Кливленд хотын нэгэн замын уулзварт хоёр секцтэй, гар удирдлагатай гэрлэн дохиотой болсон. Гэрлэн дохио бий болсныг энэ үеэс эхлэн тооцсон нь учир шалтгаантай. 1922 онд Г.Морган патентын мэдүүлэгтээ “Энэхүү бүтээгдэхүүний зориулалт нь уулзварт нэвтрэх дарааллыг жолооны ард хэн яваагаас хамааралгүй болгоход оршино” гэв.
Бил Клинтон “ Манай тээврийн аюулгүй байдлын бүх программчлалын эцэг бол Г.Морган”
-Франц улс 1893 оны наймдугаар сарын 14-нд автомашины хөдөлгөөнийг дүрмээр зохицуулж эхэлсэн.
-1908 онд Парист болсон хурлаар Олон улсын замын анхны дөрвөн тэмдгийг (төмөр замын гарам, адил замын уулзвар, тэгш биш зам, аюултай эргэлт) баталсан аж.
-Их Британид замын хөдөлгөөний “Улаан тугийн дүрэм” хэрэгжүүлсэн. Автомашинаас 30 метрийн урд улаан туг барьсан хүн зохицуулдаг байв. Энэ нь Английн зам тээврийн хөгжилд саад учруулсан гэж үзэн, 1896 онд халсан. Үүнээс 100 жилийн дараа буюу 1996 онд Монгол Улсын Засгийн газар “Явган хүний давуу эрх” дүрмийг баталсан. Энэ нь замын хөдөлгөөний шинжлэх ухааныг урвуу харуулсан зүйл гэж үзэн, жилийн дараа залруулсан түүхтэй.
-1968 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Английн Лондон хотод Джон Пик Найт "замын хөдөлгөөнийг зохицуулах дохио" бүтээснээр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах шинэ түүхийг бүтээсэн гэнэ.
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чухал хувь нэмэр оруулсан баримт бичиг бол Замын хөдөлгөөний тухай конвенц”, “Замын тэмдэг, дохионы тухай протокол” юм. Үүнийг 1949 онд Женев хотноо баталж байжээ.
-1968 онд НҮБ-ын хуралдаанаар “Замын хөдөлгөөний тухай” конвенц баталж, Монгол Улс 1997 онд нэгдсэн юм.