Монгол улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн арга хэмжээ “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудалд өнөөдөр болж байна.
Үүнтэй холбоотойгоор Нисэх, яармаг чиглэлийн хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байгаа тул жолооч, зорчигчдыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас уриалжээ.
Хэрэв тухайн арга хэмжээг зорьж байгаа бол албан ёсны зогсоолд тээврийн хэрэгслээ байрлуулахыг мөн зөвлөв. Тухайлбал “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал түүний ойролцоох шороон зогсоол болон бусад зогсоол дүүрсэн зорчиход хүндрэл үүссэн тул Спортын ордны зогсоол, Яармаг орчмын чөлөөтэй байгаа автомашины зогсоол талбайд байрлуулж, явганаар хөдөлгөөнд оролцохыг санууллаа.
Эх сурвалж: ТЦА