Японы ANA Airlines-ын онгоцны нислэгийн үеэр нэг зорчигч хаалга онгойлгохыг завдсаны улмаас тус онгоц яаралтай газардах шаардлагатай болжээ.
Тодруулбал Токио хотоос АНУ-ын Техас муж руу зорчиж явсан онгоц хөөрснөөс хэдэн цагийн дараа “зөрчил гарсны улмаас” чиглэлээ өөрчилж, Сиэтл мужид газардсан гэж мэдээлэв.
Цагдаагийн газраас мэдээлснээр хаалга нээхийг завдсан зорчигч эмнэлгийн тусламж авах шаардлагатай байсан тул эмнэлэгт хүргэсэн гэв. Түүнд хариуцлага тооцох эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
“Зорчигчид болон нисэх багийнхны аюулгүй байдал бол бидний нэн тэргүүний зорилт бөгөөд орон нутгийн хууль сахиулах байгууллагын дэмжлэгт талархаж байна” хэмээн ANA Airlines мэдэгдэлдээ дурджээ.
Түүнчлэн онгоц яаралтай газардаж, түр зогсож байх үед өөр нэгэн зорчигч “зохисгүй авир гаргасан” тул түүнийг онгоцноос буулгасан гэв. Дээрхтэй ижил нислэгийн үеэр хаалга нээхийг завдсан тохиолдлууд сүүлийн үед хэд хэдэн удаа гарсан.
Тухайлбал 2024 оны дөрөвдүгээр сард Индонезийн Балигаас Австралийн Мельбурн чиглэлд зорчиж явсан Jetstar компанийн онгоцонд нэг зорчигч хаалга нээхийг оролдсоны улмаас нислэгийн чиглэлийг буцааж байв.
Мөн 2023 оны арваннэгдүгээр сард БНСУ-д газардах гэж байсан Asiana Airlines компанийн онгоцонд нэг эрэгтэй ослын хаалгыг нээж, есөн зорчигч эмнэлэгт хүргэгдсэн.
Эх сурвалж: ВВС