МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд хуралдах гэж байна. Энэ хурлыг Ерөнхий сайдын хүүгийн сүйт бүсгүйдээ өгсөн тансаг бэлгүүд олон нийтэд ил болсны дараа, гэнэт зарласан.
Иймд Бага хурлыг яагаад зарлав, ямар асуудал хэлэлцэх талаар МАН-ын гишүүдээс асуухад дараах хариултыг өгсөн юм.
Энэ сарын 20-нд буюу өчигдөр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Бага хурлаар хамтарсан Засгийн газрыг цааш нь үргэлжлүүлэх, эсэхээ шийднэ. Энэ асуудал гэнэт гарч ирээгүй. Өмнө нь бид бүлгийн хурлаар энэ талаар 5-6 удаа хэлэлцсэн" гэв.
Харин өнөөдөр УИХ-ын гишүүн А.Ариунзаяа "Хамтарсан Засгийн газарт багтах МАН-ын урилгыг хүлээн авсан намын гишүүдээс эсрэг байр сууриа илэрхийлж эхэллээ. Тухайлбал АН-ын УИХ дахь бүлгийн дарга О.Цогтгэрэл АН сөрөг хүчний үүргээ биелүүлж, Засгийн газраас гарах нь зөв гэсэн. Мөн ХҮН-ын гишүүн Ж.Золжаргал жагсаалыг дэмжин, гарын үсгээ зурж, хамтарсан Засгийн газар байх ёсгүй гэжээ. Иймд энэ асуудлыг бид Бага хурлаараа хэлэлцэнэ" гэв.
МАН-ын гишүүд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ асуудлыг оруулж ирээгүй хэмээн дуу нэгтэй өмөөрсөн ч хуралдах болсон шалтгаанаа ийнхүү өөр өөрөөр тайлбарлав.