Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн /2025.03.27/ нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн энэ оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Энэ талаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн О.Мөнхсайхан нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.
Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн сарын 26-ны өдөр дунд суудлын хуралдаанаараа хянан хэлэлцжээ.
Дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар, О.Мөнхсайхан /илтгэгч/, Б.Болдбаатар, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг оролцжээ.
Улсын Их Хурлын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй.
Цэц Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй.” Гэжээ.
Энэ нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг ... албан тушаал ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...” гэснийг тус тус зөрчсөн гэжээ.
Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй.” Гэжээ.
Энэ нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг ... албан тушаал ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...” гэснийг тус тус зөрчсөн.
Цэцийн дээрх дүгнэлтийг Улсын Их Хурлын Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороо гуравдугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн юм.
Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, гишүүдийн хийсэн ажлын тайлан хэмээх өнгөтэй, өртөг өндөртэй хэвлэмэл материалуудыг олноор тараах нь хэрээс хэтэрсэн. Зарим иргэн Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан байх.
Гэхдээ гишүүдийн иргэд, сонгогчдодоо сүүлийн зургаан сар хийсэн ажлаа тайлагнах эрхийг хааж, Засгийн газрын гишүүд, аймгийн Засаг дарга нарт ажлаа тайлагнах боломжийг олгосноор ялгамжтай байдлыг бий болгож байна гэв.
Засгийн газрын гишүүд, аймгийн Засаг дарга нарт ажлаа тайлагнах боломжийг олгосноор ялгамжтай байдлыг бий болгож байна.
Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт ямар учраас ард түмний төлөөлөл болсон парламентын гишүүний иргэд, сонгогчидтой уулзах, тайлангаа тавих боломжийг хаах гээд байгаа юм. Гишүүд ард түмний саналыг авч сонгогдчихоод тайлангаа ч тавихгүй, уулзахгүй алга болдог байдлыг өөгшүүлсэн хууль болох вий гэсэн саналтай байв.
Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг сонгуулийн жил тайлан тавьж байгаа хүн бүр дараагийн сонгуульд өрсөлдөх биш, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа танилцуулаад улс төрөөс холдох гэж буй хүмүүсийн боломжийг хаасан, нөгөөтээгүүр, Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хязгаарлаж байна гэв.
Харин Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд цэцийн дүгнэлт тараах материалыг л хөндсөн. Сонгогчидтой уулзахыг хориглоогүй тул Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг бүхэлд нь гуйвуулж болохгүй. Сонгуулийн сурталчилгааны тараах материал гэж юуг хэлэх юм гэдгээс эхлээд зохицуулалтыг нарийвчлах шаардлагатай гэв.
Орон нутагт буй төрийн албыг гишүүд сонгуулийн сурталчилгаандаа татан оролцуулахгүй байх, төрийн өндөр дээд албанд сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнууд өөрийн нэртэй гарын бэлэг өгөхийг хориглоё.
Улсын Их Хурлын гишүүн Ш.Бямбасүрэн, 3.5 жилийн хугацаанд сонгогчид гишүүнээ хэдийнэ дүгнэсэн, таньсан байх тул үнэтэй, өнгөтэй, зардал ихтэй сэтгүүл тараах нь шударга ёсонд нийцэхгүй.
Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрье гэжээ. Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсны дараа ажлын хэсэг гаргаад Улсын Их Хурлын гишүүдийн тайланг цахимаар эсвэл тараах асуудлыг тодорхой болгох, орон нутагт буй төрийн албыг гишүүд сонгуулийн сурталчилгаандаа татан оролцуулахгүй байх, төрийн өндөр дээд албанд сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнууд өөрийн нэртэй гарын бэлэг өгөхийг хориглох нь чухал гэж байлаа.
Ингээд Байнгын хороодын саналаар хуулийн хэсэг, заалт бүрээр санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэж, Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталсанд тооцлоо.