gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     6.03
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 22
Зурхай
 6.03
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 6.03
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

12,500 жилийн өмнө устсан чонын төрлийг нөхөн сэргээжээ

А.Эрхэмбаяр
Технологи
2025-04-08
27
Twitter logo

​АНУ-ын Даллас хотод төвтэй биотехнологийн компани болох Colossal Biosciences нь 12,500 жилийн өмнө устаж үгүй болсон чонын төрлийг (dire wolf) амжилттай сэргээсэн тухайгаа зарлалаа.

Colossal Biosciences-ийн эрдэмтэд 13,000 жилийн настай шүд болон 72,000 жилийн настай гавлын яснаас ДНХ гарган авч уг зүйлийн хамгийн ойрын төрөл болох саарал чонын (Canis lupus) генд орлуулан гурван бэлтрэгийг төрүүлжээ.

HBO-ын “Game of Thrones” цувралд гардаг алдарт аварга чоныг бүтээхдээ dire wolf буюу "Aenocyon dirus"-ээс санаа авсан юм.

Нэгэн цагт Хойд Америк тивийг ноёрхож байсан энэ аварга араатан одоогийн саарал чоноос том төдийгүй өргөн толгой, хөнгөн цайвар зузаан арьс, хүчтэй эрүүтэй байсан гэж үздэг.

2021 оноос хойш арслан заан, тасманийн бар, додо шувуу зэрэг мөхсөн амьтдыг нөхөн сэргээхээр ажиллаж буй Colossal Biosciences нь өмнө чонын тухай мэдээлэл цацаж байгаагүй. Тэдний энэхүү амжилт нь генийн инженерчлэл болон устаж үгүй болсон зүйлийг дахин сэргээх (de-extinction) салбарт томоохон ахиц гаргасан үйл явдал болж байна.

Чонын генийг тохирох олон төрлийн амьтдын гентэй харьцуулсны эцэст саарал чонын 14 генийг 20 удаа өөрчилж үр хөврөлийг том биетэй, холимог үүлдрийн тэжээвэр нохойд суулгасан байна. Эрдэмтэд чонын генийг өөрчлөхдөө Нобелийн шагналт CRISPR технологийг ашиглажээ.

Улмаар хоёр эрэгчин бэлтрэг болох Рэмус болон Ромулус (Ромыг үүсгэн байгуулсан ихэр ах дүүсийн домгийн нэр) 2024 оны аравдугаар сарын 1-д төрсөн бол нэг эмэгчин Халиси (Game of Thrones цувралын гол дүр) нь 2025 оны нэгдүгээр сарын 30-д мэндэлжээ. Бэлтрэгүүдийн генийн 99.9 хувь нь саарал чонынх аж.

Бэлтрэгүүд 3 метр өндөр хашаатай, 8 км.кв талбай бүхий хүрээлэнд дрон, камерын шууд хяналтад байдаг ба тус хүрээлэн нь АНУ-ын Хөдөө аж ахуйн яаманд бүртгэлтэй, Америкийн Хүмүүнлэгийн Нийгэмлэгийн сертификаттай аж.

Эх сурвалж: CNN

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан