АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент импортын тарифыг зайлшгүй шаардлагатай зүйл гэж мэдэгдээд тус улсын эдийн засгийн өсөлт удааширна гэсэн санааг үгүйсгэлээ
(Bloomberg) -- Вьетнам улсын Засгийн газраас дөрөвдүгээр сарын таванд Цагаан ордонд илгээсэн захидалдаа АНУ-ын импортын бараа, бүтээгдэхүүнд ногдуулсан гаалийн бүх тарифаа цуцлахыг санал болгосон байна. Тус улсын Коммунист намын дарга То Лам илгээсэн захидалдаа "АНУ-аас Вьетнамын бараа, бүтээгдэхүүнд нэмэлт татвар, хураамж ногдуулахгүй байх"-ыг хүсэж, өнгөрсөн долоо хоногт Дональд Трампын зарласан тарифын хэрэгжилтийг дөрөвдүгээр сарын еснөөс хойш наанадаж 45 хоногоор хойшлуулах хүсэлт тавьжээ.
Харин Дональд Трампын Худалдааны зөвлөх Питер Наварро Вьетнамын санал хангалттай сайн байж чадсангүй гэсэн байр суурь илэрхийлсэн байна.
Вьетнам улс экспортлогч компаниуддаа татаас олгож байгаагаас гадна БНХАУ АНУ-ын ногдуулсан тарифаас бараа, бүтээгдэхүүнээ Вьетнамаар дамжуулж байна гэж буруутгасан байна. АНУ Вьетнамд 46 хувийн тариф ногдуулаад байгаа юм.
Мөн БНЭУ-ын Засгийн газар АНУ-ын эсрэг хариу тарифын арга хэмжээ авахгүй, тарифын хувь хэмжээг бууруулахын тулд Дональд Трампын засаг захиргаатай худалдааны хэлэлцээр байгуулахад анхаарч буйгаа мэдээлсэн байна.
Харин Япон улсын Ерөнхий сайд Шигерү Ишиба АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шинэ тарифын арга хэмжээнээс чөлөөлөгдөж чадаагүйд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Мөн АНУ дотоодынхоо аж үйлдвэрийн салбарын уналтыг даван туулахад туслах арга хэмжээ авахаа амласан байна. Японы Засгийн газар хариу тарифын талаар ямар нэгэн мэдээлэл өгөөгүй ч тариф нь Дэлхийн Худалдааны Байгууллагын хэлэлцээрт нийцэж байгаа эсэх, Японы тарифын талаарх АНУ-ын зарим тооцоо үнэн зөв эсэх талаар эргэлзэж буйгаа онцолсон байна.
БНХАУ-ын хувьд Дональд Трампын тарифын эсрэг АНУ-ын бүх бараа, бүтээгдэхүүнд 34 хувийн импортын татвар ногдуулж, газрын ховор элементийн экспортод хяналт тавихаа мэдэгдлээ. Мөн АНУ-ын компаниудыг “Хар жагсаалт”-д нэмсэн байна. Энэ нь дэлхийн хөрөнгийн зах зээлд дахин нэг цохилт болов. БНХАУ Дональд Трампын засаг захиргааг олон улсын худалдааны дэг журам зөрчсөн гэж шүүмжилсэн бол АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын хариу үйлдлийг “буруу” алхам гэж эгдүүцсэн байр сууриа илэрхийлжээ.
БНХАУ-ын зарласан бусад арга хэмжээнүүд:
- Долоон төрлийн газрын ховор элементийн экспортыг нэн даруй хязгаарлах
- АНУ болон БНЭУ-д үйлдвэрлэсэн компьютер томографын рентген туяаны гуурсыг БНХАУ-д их хэмжээгээр импортолж байгаа эсэхэд шалгалт явуулах
- АНУ-ын батлан хамгаалахын 11 компанийг найдваргүй аж ахуйн нэгжийн жагсаалтад нэмэх
- АНУ-ын 16 компанид экспортын хяналт тавих
- “Dupont China” компанийг монополын эсрэг хууль зөрсөн хэргээр шалгах зэрэг шийдвэрүүд гаргасан байна.