gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     6.13
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 15
Зурхай
 6.13
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 6.13
Валютын ханш
$ | 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ТӨСӨВ-2025: Төсвийн мөнгөөр хурал, зөвлөгөөн, биеийн тамирын тэмцээн зохион байгуулахгүй

Г.Тэгшсүрэн
Улс төр
2024-12-05
31
Twitter logo
Г.Тэгшсүрэн
31
Twitter logo
Улс төр
2024-12-05
ТӨСӨВ-2025: Төсвийн мөнгөөр хурал, зөвлөгөөн, биеийн тамирын тэмцээн зохион байгуулахгүй Гэрэл зургийг архиваас ашиглав.

Засгийн газраас 2025 оны Төсвийн тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийг өнгөрсөн наймдугаар сард УИХ-д өргөн барьсан. Үүнийг арваннэгдүгээр сард УИХ хэлэлцэн баталсан боловч Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үр ашигтай, хэмнэлттэй, алдагдалгүй батлах шаардлагатай гэж үзсэн тул арваннэгдүгээр сарын 20-ны өдөр бүхэлд нь хориг тавьсан.

Улмаар УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч алдагдалгүй төсөв батлах чиглэлийн дагуу Засгийн газраас 2025 оны төсвийн төслийг шинэчлэн боловсруулж дахин өргөн барьсан.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, нийгмийн даатгалын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, эрүүл мэндийн даатгалын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн 11 хуулийн төсөл, 4 УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж өргөн мэдүүлснийг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр УИХ-ын чуулганы хуралдаанд танилцууллаа. Тэрбээр:

"Төсвийн төсөлд урсгал зардлыг бууруулахаар дараах зарчмыг баримталлаа. Үүнд:

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмж, Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, Нийгмийн халамжийн сангаас олгох Хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, асаргааны тэтгэмж, төрийн албан хаагчийн цалин хөлс болон тэтгэвэрт гарахад нэг удаа олгох тэтгэмж, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж зэргийн зардлыг тус, тус бууруулаагүй.

Төсөвт байгууллагын үйл ажиллагааны зарим зардлыг дараах байдлаар 10-100 хувиар бууруулна. Үүнд:

  • Бүх төсөвт байгууллагын тавилга, эд хогшил худалдан авах, сургалт семинар, хурал зөвлөгөөн хийх, биеийн тамирын уралдаан тэмцээн зохион байгуулах, гэрээт ажилтан ажиллуулах, дуудлагын автомашин хөлслөх, зөвлөл, хороо, комиссын гишүүний зардлыг 100 хувь бууруулна.
  • Соёлын эрхийн бичиг, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих сан, Кино урлагийг дэмжих сан, идэвхтэй амьдралын хэвшлийг дэмжих болон эрүүл идэвхтэй амьдрал хөтөлбөрийн зардлыг 100 хувь бууруулна.
  • Эрүүл мэнд болон тусгай чиг үүргийн байгууллагаас бусад бүх байгууллагын тээвэр, шатахууны зардал, төрийн өндөр дээд айлчлал болон гаднын өндөр, дээд түвшний зочин, төлөөлөгч хүлээн авахаас бусад гадаад томилолтын зардал болон зочин төлөөлөгч хүлээн авах зардлыг тус тус 50 хувиар бууруулна.
  • Байр ашиглалт, хангамж бараа материал, нормын хувцас, эргэж төлөгдөх зээл, бараа үйлчилгээний бусад зардал, боловсролын тэтгэлэг, авто зам, гүүрэн байгууламжийн засвар ашиглалтын зардлыг 10 хувиар тус тус бууруулна.

Улсын төсвийн хөрөнгөөр:

  • Гэрээ байгуулаж, ажил эхэлсэн 512 төсөлд 2 их наяд төгрөгийг төсвийн төсөлд тусгасан
  • Гэрээ байгуулаагүй ажил эхлээгүй төсөл, арга хэмжээг эрэмбэлж хойшлуулна

Ингэснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33 их наяд буюу ДНБ-ийн 35.2 хувьд хүрч, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй болохоор байна" гэв.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан