- Г.К.Жуковын мэндэлсний 128 жилийн ойд зориулж хүндэтгэл үзүүллээ-
Өнөөдөр Маршал Г.К.Жуковын мэндэлсэн өдрийг тохиолдуулан хөшөөнд нь цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Мөн ирэх онд тэмдэглэх Аугаа их Эх орны болон Чөлөөлөх дайнд ялалтын 80 жилийн ой болон Монголын нисэх хүчний 100 жилийн ойн талаар уулзалт боллоо.
ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын маршал Г.К.Жуковын мэндэлсний 128 жилийн ойн тохиолдуулан түүний хөшөөнд цэцэг өргөлөө.
ОХУ маршалынхаа мэндэлсний түүхт ойг өнгөрсөн сарын 19-нд тэмдэглэн өнгөрүүлсэн бол монголчууд энэ өдөр түүний баатарлаг гавьяа, үйлсийг дурсан санагалзсан юм. Энэ нь түүний үйлсийг олон нийтэд сурталчлах зорилгоор жил бүр ёслодог уламжлалт арга хэмжээ юм. Түүний мэндэлсэн түүх өдөр өнөөдөр тохиож буйтай холбогдуулан БХЯ, ЗХЖШ, манай улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яам, Беларусь улсын Элчин сайдын яам болон бусад албаныхан, иргэд, сурагчид Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.
Георгий Константинович Жуков гэж хэн бэ?
Георгий Константинович Жуков 1896 оны 12-р сарын 1-нд төрсөн, 77 насалжээ. ЗХУ-ын дөрвөн удаагийн Баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ -ын Эх орны их дайны цуут жанжин, ЗХУ-ын маршал юм. Дайны хатуу ширүүн, аюул гамшигт үед Зөвлөлтийн ард түмэн дотроосоо олон авьяаслаг жанжныг төрүүлсэн билээ. Зөвлөлт Холбоот Улсын маршал Георгий Жуков тэдэн дотроос хамгийн гарамгай нь мөн. Ядуу тариачин гэр бүлээс гарч, жагсаалын цэргээс маршал болсон цэрэг армийнхан дотор маш алдартай хүн байжээ.
Бага залуу насандаа ядуу зүдүүгийн зовлон гамшгийг амсаж, нагац ахындаа зарагдаж байжээ. Дэлхийн нэгдүгээр дайн эхэлсэн ба 1915 оны 8-р сард хаант засгийн армид татагдаж, Баруун –Өмнөд фронтод байлдаж гарамгай гавьяа байгуулсан тул Георгийн 2 загалмайгаар шагнагджээ. 1917 оны 2-р сарын Хувьсгалын үед түүнийг сумангийн цэргийн хорооны даргаар сонгожээ. Социалист Октябрийн хувьсгалын дараа Улаан Армид элсэн Оросын Иргэний дайнд оролцож улаан тугийн одонгоор шагнуулжээ.
Иргэний дайны дараа Г.Жуков Тамбовт гарсан Антоновын тариачны бослогыг дарах ажиллагаанд Михаил Тухачевскийн удирдлаган доор батальон захиран оролцсон байна.
Георгий Жуковын цэрэг удирдах өндөр чадвар, цэргийн байлдааны ба улс төрийн бэлтгэлийн түвшинг дээшлүүлэх талаар хийж байсан шаргуу чимхлүүр ажлыг ахлах дарга нар нь тэмдэглэдэг. Г.К.Жуковын командалсан 2-р бригад К.К.Рокоссовскийн Английн пролетари нарын нэрэмжит Самарын 7-р морьт дивизийн бүрэлдэхүүнд багтаж байлаа. Энэ нь түүний ажил байдлын тодорхойлолтоос тод харагддаг байна. Тэр үед дивизийн дарга байсан ирээдүйн ЗХУ-ын маршал К.К.Рокоссовский түүний ажил байдлыг тодорхойлж бичихдээ:
Зоригтой, шийдэмгий дарга. Их санаачилгатай, санаачилгаа ажилд чадамгай хэрэгжүүлдэг, сахилга баттай. Шаардлагатай, тавьсан шаардлагаа заавал биелүүлдэг гэжээ.
Дэлхийн хоёрдугаар дайны өмнө Жуков нь Белоруссын цэргийн тойргийн командлагчийн орлогч хүртлээ дэвшсэн байна. Энэ үед Сталины заавраар зохион байгуулсан Их хэлмэгдүүлэлтийн үед удаа дараа буруу үзэл бодолтой гэж хардуулж, нууц мэдээлэлд орж байжээ. Георгий Жуков үүнийг мэдэж шууд Ардын комиссар Климент Ворошилов өөрийг нь хилсээр хардан сэжиглэж байгаа тухай захидал бичин өөрийгөө цагаатгуулан авч үлдэж чадсан байна. /Эх сурвалж: Википедиа/