Монгол Улсын Их хурлаас улсын төсвийг энэ сарын 8-нд баталсан ба түүнээс хойш 11 хоногийн дараа буюу өчигдөр Ерөнхийлөгчийн тамгын газарт хүргүүлснийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танилцаж үзээд хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьжээ.
Төсвийн тухай хуульд хориг тавих тухай үндэслэлүүд:
Гадаад зах зээлийн төлөв байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзлийг харгалзсан, валютын улсын нөөц, төсвийн хуримтлалын нэмэгдүүлж, өрийг бууруулах алдагдалгүй төсөв батлах нь зүйтэй. Олон улсын стратегийн нөхцөл байдал хэлбэлзэлтэй цаг үед үр ашигтай, хэмнэлттэй, алдагдалгүй, хөгжилд хөтөлсөн төсөв батлах нь нийт ард иргэд, улсын ашиг сонирхолд бүрэн нийцнэ. Энэ нь эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг хохирол багатай даван туулах, боломжийг нэмэгдүүлэх, иргэд, ААН, татвар төлөгчдийн хэвийн үйл ажиллагааг хангах баталгаа болно.
УИХ 2025 оны төсвийн төслийг батлахдаа төсвийг үр ашигтай хэмнэлттэй байх, олон нийтэд нээлттэй байлгах, нийтэд ойлгомжтой бөгөөд хүртээмжтэй байдлаар мэдээлэх, зорилт нь макро эдийн засгийн татвартай орчныг бүрдүүлэх, инфляцыг хязгаарлахад чиглэсэн байх, төсвийн хөрөнгийн хуваарилалт, хэрэглээ нь эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдолтой байх зэрэг заалтуудыг бүрэн хангаагүй бөгөөд энэ байдал нь хууль дээдлэх Үндсэн хуулийн зарчимд нийцэхгүй байгаа тул бүхэлд нь хориг тавьжээ.
Засгийн газрын 2024-2028 оны төлөвлөгөөнд тусгасан төвийн урсгал зардлын тэлэлтийг хязгаарлаж, төсвийн алдагдал, өрийн тусгай шаардлагыг хангаж ажиллахыг сануулжээ.
Монгол Улсын төсвийн тухай хууль тогтоомжууд нь хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэсэн заалтыг зөрчиж байна. Тодруулбал, Засгийн газар дараах тохиолдолд тухайн жилийн төсвийн тодотголыг төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлнэ гэж хуульд заасан байдаг. Гэтэл 2025 оны төсвийн тухай хууль хүчин төгөлдөр болж, дагаж мөрдөж эхлээгүй байхад УИХ нь төсөвт тодотгол хийхээр тогтоол баталж байгаа нь хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэсэн заалтыг зөрчих нөхцөлийг бий болгож байна.
Тиймээс төсвийн тухай хуулийг дахин засаж залруулж, батлахыг үүрэг болголоо.
Дэлгэрэнгүйг дараах видеоноос хүлээн авна уу.