Дэлхийн хуурай газар дээрх хамгийн өндөр хөхтөн амьтан болох сүр жавхлант анааш дэлхийн өнцөг булан бүрт байрлах амьтны хүрээлэнгүүдийн гол үзмэр болдог билээ. Тэгвэл хууль бус ан болон амьдрах орчин нь багассаны улмаас анаашнууд мөхөх аюулд ороод байгаа талаар пүрэв гарагт хэвлэгдэн гарсан мэдэгдэлд онцолсон байна.
Сүүлийн 30 жилд анаашны тоо толгой 40 хувиар буурч, тоо нь 163 452-оос 97 600 болтлоо буурсан талаар Олон улсын байгаль хамгаалах холбоо мэдэгдсэн байна. Тус холбоо нэн ховордсон ан амьтдыг судалдаг аж.
Анаашнуудын ихэнх нь дархан цаазат газарт болон хүрээлэнгүүдэд амьдардаг ч эдгээр хамгаалагдсан бүс нутгууд шаардлага хангадаггүйгээс эдгээр амьтад ховордох болсон талаар “Аюулд өртөөд байгаа амьдтын улаан ном” -нд онцолсон байна.
“Дэлхийн ертөнц заан болон хирс зэрэг амьтдад анхаарлаа хандуулж байх зуур анаашнуудын тоо толгой улам багассаар байна. Тэд маш хурдацтайгаар цөөрч байна. Хүмүүс болон засгийн газрууд анаашийг аврахын тулд яг одооноос ажиллаж эхлэх хэрэгтэй байна.” хэмээн Зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Лиз Бенетт ярьсан юм.
Анааш нь 6 м хүртэл өндөртэй байдаг ба тэдний гайхамшигтай хүзүү 1,8м хүртэл урттай байдаг. Анаашны хэл 30 см хүртэл сунаж модны орой дээрх навч зэргийг иддэг. Хүүхдүүд тэдэнд хайртай харин томчууд сүр жавхланг нь гайхдаг, тийм л сэтгэл татам амьтан юм.
Том сүрлэг бие болон сэтгэл татам байдал нь тэднийг Африкийн хулгайн анчдын гол бай болгодог. Анчид модны орой дээр төмөр утсаар занга тавьж, эсвэл араас нь хөөн ангийн буугаар буудан барьж авдаг байна.
Анаашнуудад тулгараад байгаа аюул маш том учраас Улаан номонд тэднийг “ховордох аюул багатай” гэсэн төрөл зүйлээс шууд “ховордох аюултай” төрөл зүйлд шилжүүлсэн байна.
Улаан номонд бичсэнээр анаашийг 9 төрөл зүйлд хуваадаг ба тавынх нь тоо толгой цөөрсөөр байгаа бол гурвынх нь нэмэгдэж, нэг нь тогтвортой байгаа аж.
Ганц сайн мэдээ нь Баруун Африкийн анаашийн тоо толгой 1990 онд 50 байснаас одоо 400 болтлоо өссөн байна. Энэ нь гэхдээ хамгийн бага тоо толгойтой төрөл зүйл нь юм.
Энэ талаар ямар ч арга хэмжээ авахгүй бол 20 жилийн дараа анааш зэрлэг байгальд ховор амьтны төрөл зүйлд багтах уу гэсэн асуултанд Улаан номын жагсаалтыг гаргахад хувь нэмрээ оруулсан экологич Дерек Ли, “Ямар ч байсан анаашны тоо толгой огцом буурсан байх болно.” хэмээн хариулжээ.
Ихэнх анаашнууд Африкийн өмнөд болон зүүн зүгт нутагладаг бол цөөн хэд нь баруун болон төв Африкт байдаг. Судан гэх мэт дайн дажин, тогтворгүй байдалтай байгаа улс оронд нутагладаг анаашнуудын устах аюул улам бүр нэмэгддэг.
Хулгайгаар агнах болон амьдрах орчинг нь багасгах зэрэг нь аль аль нь аюултай хэмээн Зэрлэг байгалийн институтыг үүсгэн байгуулагч доктор Ли ярьсан юм. Засгийн газар хулгайн анг зогсоохын тулд хууль ёсны хатуу арга хэмжээ авч болох ч дэд бүтэц, уул уурхай зэрэг эдийн засгийн үйл ажиллагаанаас болж амьдрах орчин нь багасах байдлыг зогсооход хүндрэлтэй юм. “Анаашнуудын хувьд энэ хоёр асуудал хаа сайгүй л тулгардаг. Аль алиныг нь л зогсоох хэрэгтэй.” хэмээн доктор Ли ярьсан юм.
Нью Йорк зэрэг томоохон хотуудад байрлах амьтны хүрээлэнгүүдэд эдгээр аюул тулгарахгүй. Учир нь амьтны хүрээлэнгийн ажилчид амьтдыг үржүүлэх тал дээр сайн ажилладаг талаар байгаль шинжээч дурьджээ. Хүрээлэнгийн ажилчид тодорхой нэг амьтан ховордож байгааг онцлон, үүн дээр олон нийтийн анхаарлыг хандуулах тал дээр ажиллах төлөвлөгөөтэй байгаа аж.
“Энэ нь хүмүүст эдгээр амьтдыг хамгаалах тал дээр илүү их зүйл хийх шаардлагатай байгааг хүргэх шилдэг арга юм.” хэмээн Бронксийн амьтны хүрээлэн, Нью Йоркийн Аквариум болон хэд хэдэн амьтны хүрээлэнг ажиллуулдаг байгаль хамгаалах нийгэмлэгийн ажилтан доктор Бенетт хэлсэн юм.