Сэтгэл зүрхээ нийлүүлэн аюулт өвчнөөс үр хүүхэд, ээж аав, ах дүүсээ аврах буяны цагаан сэтгэл, халуун дулаан халамжаар амьдрал бэлэглэгч бөөрний донорууддаа Улсын нэгдүгээр төв эмнэлэг үзлэг оношлогоонд хамруулж байна. Үзлэгээр доноруудад цус, шээс, биохимимийн шинжилгээ хийж, зүрхний бичлэг, эхо, цээж харах, давсаг дурандах үйлчилгээ үзүүлж буй аж. Мөн шаардлагатай бол нэмэлт шинжилгээ ч хийж байгаа юм байна.
2006 оноос тус эмнэлгийн Урологи-Андрологийн төвийн эмч нар бие даан "Бөөр шилжүүлэн суулгах" хагалгааг хийж эхэлсэн билээ. Одоогоор нийт 136 хүнд бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийгээд буй аж. Дээрх бүх хагалгаанд амьд 124 донор, цогцосны 12 донор байдаг аж.
Тус эмнэлэг 2014 оноос доноруудаа жил бүр үзлэг оношлогоонд хамруулдаг болсон юм. Энэ удаагийн шинжилгээнд 80-аад донор хамрагдаад байгаа юм байна. Харин өнгөрсөн жилүүдэд 90 гаруй хүн хамрагддаг байжээ. Үлдсэн 30 донор нь хилийн чанадад аж төрдөг аж.