gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ангараг дээр амьдрал байсан байж магадгүй

А.Ихсанаа
Дэлхийд
2017-03-03
0
Twitter logo
А.Ихсанаа
0
Twitter logo
Дэлхийд
2017-03-03

Амьдрал байжээ. Гэхдээ бидний мэдэхгүй тийм амьдрал. Дэлхий дээр 4,2 тэрбум жилийн өмнө амьдарч байсан гэх организмын чулуужсан үлдэгдэл сонирхолтой таамаг дэвшүүлэх үндэс болжээ. Үнэн хэрэгтээ 4,2 тэрбум жил гэдэг эрдэмтдийн тооцоолж байснаас хэдэн зуун сая жилийн өмнө энд амьдрал байсан гэдгийг тодорхойлсон юм.

Хүний үсний ширхгээс жижигхэн хэмжээтэй бактерийн чулуужсан үлдэгдлийг Канадын Квебек орчмын хаднаас олжээ. Түүнчлэн энэ бактери 60 хэмийн халуун далайд амьдарч байсан байх магадлалтай.

Тийм ч учраас тухайн үед агаар мандал, далай тэнгистэй байсан Ангараг гариг дээр үүнтэй төстэй амьдрал байсан байж магадгүй гэж үзжээ. Лондоны коллеж их сургуулийн эрдэмтдийн баг Канадаас олсонтой төстэй чулуулаг Ангараг дээр байгаа эсэхийг судалснаар амьдралын ул мөрийг илрүүлж болно гэж таамаглаж байгаа аж.

Канадын Квебек орчмоос олдсон олдвор...

НАСА-ийн санхүүжилттэй судалгааны багийн ахлагч, докторантур Меттью Додд “Эрт үеийн Ангараг болон Дэлхий гаригууд хоорондоо олон талаараа төстэй байсан. Тиймээс тухайн үед аль аль дээр нь амьдрал байсан байж магадгүй” гэжээ.

Тэрээр үргэлжлүүлэн “Дэлхий дээр амьдрал асар хурдацтай хөгжсөн болохыг бид мэднэ. Ус шингэн төлөвт байсан 4,2 тэрбум жилийн өмнө хоёр гариг дээр хоёуланд нь амьдралын анхны хэлбэр үүсэж байсан гэж таамаглаж болно.

Харин бид Ангараг дээрх дээжээс үүнтэй ижил амьдралын ул мөр олохгүй бол дэлхий яах аргагүй онцгой байрлалд, онцгой гариг байсан учраас л энд амьдрал үүссэн болохыг баттай мэдэх болов уу” гэсэн юм.

Олдворыг олсон газар...

Энэхүү нээлтээс өмнө эрдэмтэд Австралийн баруун хэсгээс 3,4 тэрбум жилийн настай чулуужсан үлдэгдэл олж байжээ. Харин шинэ нээлтийн ачаар бид 4,5 тэрбум жилийн өмнө дэлхий дээр амьдрал үүссэн байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлэх боломжтой болов.

Олдвор олдсон Канадын Квебек дэх газар нь эрт үеийн чулуулаг ихтэй бөгөөд 4,3 тэрбум жилийн өмнө нь энд төмрөөр баялаг далай байжээ. Организмын хувьд далайн чулуулагт наалдаж, усан дахь төмрийг цуглуулан хооллодог байсан байж магадгүй гэж таамаглаж байгаа аж.

Шинэ нээлт бидний оршин байгаа дэлхий дээр хэрхэн амьдрал үүсэн бий болсон гэдгийг тайлбарлах том түлхүүр болоод зогсохгүй ертөнцийн өөр өнцөг буланд амьдрал хэрхэн үүсэж болохыг таамаглахад тус болох юм.

Хамгийн сонирхолтой нь хэрвээ бид Ангараг гариг дээрээс дээрхтэй ижил амьдралын ул мөр олбол амьдрал хамгийн анх Ангараг орчимд үүсэж, улмаар дэлхий дээр солир мэтээр дамжиж ирсэн гэх Панспермиа онолыг баталж магадгүй.

Панспермиа онол нь амьдрал орчлонгийн хаа нэгтээгээс амьдрал бүрэлдэж болохуйц нөхцөл бүхий гариг дээр ирсэн гэдэг таамаг юм.

Сансар судлаач Мартин Рийзийн үзэж буйгаар хоёр гариг дээр амьдрал зэрэг үүссэн байж болох аж. Тэрээр “Амьдрал анх Ангараг болон Дэлхий дээр нэгэн зэрэг үүссэн байх боломжтой. Харин амьдрал ганц Ангараг дээр үүсээд ямар нэгэн байдлаар дэлхий дээр шилжиж ирсэн гэж үзэхэд тохиромжгүй” гэжээ.

Ноттингам Трентийн их сургуулийн сансар судлаач доктор Ден Браун “Шинэ нээлт бидэнд амьдрал гэдэг тохиромжтой нөхцөлд ямар хурдацтай хувьсан өөрчлөгддөг болохыг харуулснаараа тун онцлог юм.

Тэгэхээр амьдрал үүсэн бий болж болохуйц нөхцөлд байгаа манай нарны аймгаас гадна орших гаригууд дээр амьдралын ямар нэгэн хэлбэр үүссэн байхыг үгүйсгэхгүй. Мэдээж хэрэг кинон дээр гардаг ногоон өнгөтэй жижигхэн харь гаригийн хүмүүс биш бичил организмын хэмжээнд шүү дээ” гэсэн байна.

Эртний амьдралын ул мөр олдсон чулуулаг бидэнд бас нэгэн сонирхолтой зүйлийг тодорхой болгожээ. Жишээлбэл тухайн үед дэлхий халуун байсан. Манай нарны аймгийн Бархасбадь гаригийн дагуул Европагийн нимгэн мөсөн давхарга доор мөн ийм халуун орчин байж магадгүй.

Тэгэхээр амьдралын ул мөр, бүр амьдралын хэлбэр хүртэл биднээс холгүйхэн оршиж байхыг үгүйсгэхгүй аж.

Эх сурвалж: Telegraph

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан