gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     25
  • Зурхай
     6.15
  • Валютын ханш
    $ | 3577₮
Цаг агаар
 25
Зурхай
 6.15
Валютын ханш
$ | 3577₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 25
Зурхай
 6.15
Валютын ханш
$ | 3577₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Дэлхийн хамгийн их түгжрэлтэй 10 хот

С.Заяа
Дэлхийд
2017-02-22
0
Twitter logo
С.Заяа
0
Twitter logo
Дэлхийд
2017-02-22
Дэлхийн хамгийн их түгжрэлтэй 10 хот

Бангкок хот

Замын түгжрэл бол дэлхийн томоохон хотуудад тулгардаг гол асуудлуудын нэг яах аргагүй мөн. Ялангуяа орой, ажил сургууль тарах үеэр буюу оройн оргил цагт замын түгжрэл дээд цэгтээ хүрдэг.

GPS байршил тогтоогч үйлдвэрлэгч TomTom компаниас гаргасан жагсаалтаас харвал  Тайландын нийслэл Бангкок хотод оройн цагаар хамгийн их түгжрэл үүсдэг байна. Бангкок энэхүү жагсаалтыг  хоёр дахь жилээ тэргүүлж байгаа юм.

TomTom компани энэхүү жагсаалтаа гаргахдаа 48 орны 390 хотын нэг бүтэн жилийн үзүүлэлтүүдийг харьцуулан гаргасан байна.

Тус компанийн замын хөдөлгөөний мэргэжилтэн Ник Коны хэлснээр жагсаалтыг тэргүүлж байгаа томоохон хотууд нь өөрсдийнхөө хөгжлийн золиос болцгоосон гэнэ. Эдийн засгийн болон хүн амын өсөлт нь илүү их түгжрэл, илүү олон зорчигчдыг бий болгодог аж.  Тэрээр, “Аль ч хотын удирдлагын хувьд замын ачаалал хамгийн тулгамдсан асуудал байдаг.” гээд Бангкок хот руу шилжин ирэгсдийн тоо нэмэгдснээр замын түгжрэл улам дордсныг онцолсон байна.

Мексикийн нийслэл Мехико хот жагсаалтын хоёрт бичигдэж байна. Үүнээс гадна TomTom компанийхан Мехико хотын замын түгжрэл зөвхөн оройн цагаар бус бүх л өдрийн турш үргэлжилдэг болохыг онцолж, “Үд дунд байна уу, шөнө орой байна уу, Мехикогийн зам үргэлж ачаалалтай байдаг. Мехико хотын хувьд томоохон метроны системтэй ч энэ нь одоогийн хүн амын тоонд хангалтгүй байна.”  хэмээн ярьсан байна.

Мехико

Москва хотын хувьд сүүлийн жилүүдэд дээгүүр жагсаж байсан бол энэ жил байр доошилж тавд бичигдсэн байна. Энэ нь хотын удирдлагууд зогсоолын шинэ журам гаргасантай холбоотой гэж үзэж байна. Машины зарим зогсоолыг төлбөртэй болгосноор хүмүүсийн хандлага ч өөрчлөгдөж, түгжрэл багассан хэмээн Ник Кон ярьжээ.

Москва хот

Туркийн Истанбул хотын удирдлагууд жолооч нарт түгжрэлийн мэдээллийг цаг тухайд нь хүргэдэг болсноор тус хотын түгжрэл мөн багассан гэж мэдээлж байна. Ингэснээр жолооч нар урьдаас замын төлөвлөгөө боловсруулж, түгжрэлээс зайлсхийдэг болсон байна. Ник Кон, “Истанбулын түгжрэл аймшигтай хэвээр байгаа ч багасч байгаа нь илт мэдэгдсэн.” хэмээн ярьжээ.

Истанбул хот

Америкийн хотуудаас эхний 15д ганц Лос Анжелес хот бичигдсэн ч тус хот замын түгжрэлийн асуудлаа бага багаар шийдсээр байгааг нь өмнөх жилүүдийн жагсаалтаас харж болох юм.

Лос Анжелес хот

Ингээд 2017 онд оройн оргил цагаар хамгийн их түгжирдэг хотуудын жагсаалтыг хүргэе:

  1. Бангкок хот, Тайланд
  2. Мехико хот, Мексик
  3. Бухарест хот, Румын
  4. Жакарта хот, Индонези
  5. Москва хот, ОХУ
  6. Чонгин хот, БНХАУ
  7. Истанбул хот, Турк
  8. Санкт-Петербург хот, ОХУ
  9. Жухай хот, БНХАУ
  10. Сантьяго хот, Чили
  11. Гуанжоу хот, БНХАУ
  12. Шижиажунг хот, БНХАУ
  13. Шинжаан хот, БНХАУ
  14. Лос Анжелес хот, АНУ
  15. Бээжин, БНХАУ

www.cnn.com

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан