Сүүхбаатарын талбайд “Боож үхлээ” утааны эсрэг, тайван жагсаал хоёр дахь удаа болж байна. Жагсаалд оролцогчид УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хандан, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжэээг нэн даруй авахыг шаардсан өргөдлийг бөглөж байна.
Арван хоёрдугаар сарын 26-нд болсон, эхний жагсаалын үеэр 2800 иргэн өргөдөл бичжээ. Өнөөдөр 10 мянган иргэнээр өргөдөл бичүүлэн, эрх баригчдад хүргүүлэхээр төлөвлөсөн аж.
Жагсаалд оролцогчдын нэг хэсэг Баруун дөрвөн замаас Сүхбаатарын талбайг чиглэн явж байгаа юм. Никитон хамтлагийн дуучин Б.Батчулуун утааны эсрэг зохиосон, шинэ дуугаа анх удаа өргөлөө. Мөн Sweetymotion хамтлаг, гитарчин Д.Өлзий-Орших нар ҮЭСТО-ноос Сүхбаатарын талбайг чиглэсэн жагсаалд оролцон, ая дуугаа өргөлөө.
"Улаанбаатар такси" компанийн хамт олон, "Оргил өөд" клубынхан, "Танайд хоноё" нэвтрүүлгийн сэтгүүлч Г.Алтантүрүү, спортын сэтгүүлч Б.Батзаяа, Реформ клубын тэргүүн Т.Бат-Оргил, дуучин Ц.Хулан, Лемонс хамтлаг, жүжигчин Д.Оюунтуул тайван жагсаалд сайн дураараа оролцож байна.
“Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү хотын даргыг шүүмжлэн, нийслэлийн 200 цэцэрлэгт агаар цэвэршүүлэгч суурилуулсаннь хангалтгүй, эрх баригчид удаан ажиллаж байна гэж шүүмжлэв. Жагсаалд оролцогчид хар өнгийн шаар гартаа барьцгаасан нь хорт утаанд хордсон бидний уушгийг илэрхийлж байгаа юм байна.
Яг одоо нийслэлд -21 хэм хүйтэн байна.
Жагсаалд оролцсон судлаач н.Алимаа "Бид жилийн 120 хоногийн турш хорт утаагаар амьсгалж байна. Энэ жил 5 тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулах юм байна. Гэвч импортын машины татвар болон автомашин эзэмшигч иргэдээс авч буй төлбөрт нийт 13 тэрбум төгрөг цугладаг. Энэ мөнгийг хэрхэн яаж зарцуулсан тайланг сонсохыг хүсэж байна" гэв.
Жагсаалд оролцогчид Төрийн ордныг тойрон, хар өнгийн шаараа ордны хашаанд өлгөн үлдээв. Одоогоор 7000 орчим хүн УИХ-ын Өргөдлийн байнгын хоронд хандан, өргөдөл бөглөж, гарын үсэг зурсан байна. Жагсаалыг зохион байгуулагчид нийт 10 мянган өргөдөл хэвлэн авчирчээ.