gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     7.04
  • Валютын ханш
    $ | 3582₮
Цаг агаар
 23
Зурхай
 7.04
Валютын ханш
$ | 3582₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 7.04
Валютын ханш
$ | 3582₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монголын түүхэнд хоёр хатан л байлдаж байжээ

Соёл урлаг
2013-01-18
0
Twitter logo
0
Twitter logo
Соёл урлаг
2013-01-18
2011 оны долдугаар сараас эхлэн жил зургаан сарын хугацаанд бүтээсэн “Ану хатан” түүхэн уран сайхны кино өнөөдөр “Өргөө”, “Тэнгис” кино театруудад нээлтээ хийх гэж байна. Энэ өдөр киноны зохиолч, продюсер Б.Шүүдэрцэцэгийн төрсөн өдөртэй давхцаж байгаа аж.

“Цаг хугацаа улиравч Цадиг түүх мөнх” гэсэн уриатай түүхэн уран сайхны энэхүү кино нь Монголын домогт хатдын тухай хоёр дахь удаагийнх юм байна. “Домогт Ану хатан” романаас сэдэвлэн Б.Шүүдэрцэцэг зохиолыг нь бичиж “Шүүдэр” продакшнд бүтээсэн “Ану хатан” кино нь хоёр цаг 45 минут үргэлжлэх аж.

Мэргэжлийн С-300 камер ашиглан агаараас болон усан доогуур зураг авсан, Бээжингээс киноны зориулалтын сахал, хиймэл үс, үрчлээ авчиран ашигласан, зуун модны их тулалдааныг ой, ус, их талын гэж гурав хувааж найруулсан зэрэг олон онцлог энэхүү кинонд шингэжээ. Мөн Монголын орчин цагийн кино урлагт ахиц дэвшил авчирна хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Тус бүтээлийн ерөнхий найруулагчаар СТА Т.Алтантуяа, ерөнхий продюсерээр Д.Болдхуяг, зөвлөх найруулагчаар АЖ, УГЗ Г.Жигжидсүрэн, ерөнхий зураглаачаар СТА Д.Ангараг, ерөнхий зураачаар СТА Ж.Цог, зураачаар Н.Болд-Эрдэнэ, хөгжмийн зохиолчоор С.Сансаргэрэлтэх, эвлүүлгийн найруулагчаар Ш.Тансаг, нүүр хувиргагчаар СТА Ц.Дэлгэр, зургийн даргаар В.Мандах нар ажилласан нь кино ертөнцийн “мөрөөдлийн баг” гэгдэж байгаа ажээ.

Харин Ану хатны дүрд “Voice” хамтлагийн дуучин Даваасүрэнгийн Отгонжаргал, Галдан бошигт хаанд дуучин, жүжигчин Мондооны Мягмар, Мандарваа шивэгчинд жүжигчин Ойнбаярын Долгор, Очирт Цэцэн ханд АЖ Г.Мягмарнаран, Юм-Агас хатанд С.Сарантуяа, Доржравдан хатанд СТА Т.Алтантуяа, Данжила жанжинд С.Ариунбямба, Цөхүр увшинд УГЖ Г.Равдан нар тогложээ.

Түүнчлэн киноны цэргийн зөвлөхөөр Агаарын цэргийн командлагч, хошууч генерал Т.Дашдэлэг, ЗХЖШ-ын ажилтан хурандаа Д.Өлзийбаяр нар ажилласан байна. “Ану хатан” кинонд хүндэт харуулын ангийн дайчид, төрийн есөн хөлт цагаан тугийг залдаг есөн шарга морьд “тоглосон” нь анхных юм. Уг киноны байлдааны зургийг авахдаа хоёр метр өргөн, 10 метр урттай галан зурвас хийснээс гадна гурван метр өргөн, зургаан метр урт, гурван метр гүнзгий нүх болон Туулын гүнзгий цүнхээлд морь унагасан аж.

Сонирхуулахад, Ану хатны амь сахигч эмэгтэй баатарт тоглодог жүжигчин морин харваачдын тэмцээнээс алт, кинонд оролцохдоо нум сумаар харваж сурсан туслах зураач Д.Саруул мөнгөн медаль хүртсэн байна. “Ану хатан” киноны нээлтэд Холливуд, Тайван, Хятадын кино салбарын нөлөө бүхий хүмүүс, АНУ, Япон, БНХАУ, ХБНГУ-ын Элчин сайдууд оролцох гэнэ. Сонирхолтой нь Ану хатан 2012 оны арванхоёрдугаар сарын 5-нд нээгдэхээр товлогдсон боловч эвлүүлэг, графикийн ажил нь амжаагүй тул хойшлогджээ. Энэ үеэр Холливудын алдарт найруулагч Стивен Спильбергийн дүү продюсер Нэнси Спилберг ирэхээр төлөвлөж байсан ч нээлт хойшлогдсоноос шалтгаалан амжихаа больсон аж. Харин өнөөдөр түүний бие төлөөлөгч нь нээлтэд оролцохоор хүрэлцэн иржээ.

Киноны зураг авалт 2011 оны дөрөвдүгээр сараас наймдугаар сар хүртэл нийт дөрвөн сар, эвлүүлэг нь наймдугаар сараас арванхоёрдугаар сарыг дуустал үргэлжилсэн байна. Мөн уг кинонд жилийн дөрвөн улирлыг үзүүлэхийн тулд 2011 оны есдүгээр сар, арванхоёрдугаар саруудад улирлын зураг авалт хийжээ. Харин киноны хамгийн хүнд зураг авалтууд нь “Ану хатан” буюу жүжигчин Д.Отгонжаргал орлон тоглогчгүйгээр морин дээрээс нум сумаар харвах, газраас сум шүүрэх, УГЖ Г.Равданг нойтон үхрийн ширэнд нэг минут боож Цөхүр увшийг цаазалж буй хэсэг, Энх-Амгалан хаан усанд орж буй хэсэгт онгоцтой ус нь тулааны үеэр дөнгөж тэг хэмтэй байхад хоёр цаг хэвтсэн, Туулын 1.5 метр гүн цүнхэлд морь унагах, усны тулааны үеэр дархан баатар тэргүүтэй Ойрад цэргүүд усан доогуур шумбаж отолт хийсэн зэрэг байжээ.

Харин киноны хамгийн эротик хэсэг нь мисс Б.Бадамцэцэгийн тоглосон Ахай хатан, Галдан бошигт хоёрын хэсэг юм байна. “Домогт Ану хатан” романаас сэдэвлэсэн энэхүү түүхэн уран сайхны киноныхоо нээлтийг угтсан хэвэлийн бага хурлынхаа үеэр зохиолч Б.Шүүдэрцэцэг ярихдаа “Манай кино багийнхан жинхэнэ “хамт олон” болж их сайхан ажиллалаа. Бүх жүжигчид маань өөрт байгаа хүч чадлаа дайчлан, чин сэтгэлээр ажилласанд баярлаж байна” хэмээгээд үзэгчдийн дунд гараад байсан Ану хатан хэмээх түүхэн дүрд мэргэжлийн бус хүн тоглуулсан хэмээх бяцхан шүүмжлэлд хариулт өгсөн юм. Тэрбээр “Миний харсан Ану хатан бол дуучин Б.Отгонжаргал байсан юм. Би түүнийг киноныхоо гол дүрд сонгохдоо зүгээр ч нэг сэтгэл хөдлөлөөр хандаагүй юм шүү. Мөн дуучин Б.Отгонжаргал маань мэргэжлийн олон жүжигчинтэй өрсөлдөн шалгарсан” хэмээн онцолж байлаа.

Энэ үеэр Ану хатны дүрийг амилуулсан “Voice” хамтлагийн дуучин Даваасүрэнгийн Отгонжаргалтай хэдэн хором ярилцсан юм.

Д.Отгонжаргал: Сургууль дээрээ буцаж очин оюутан болж байж дүрээ бүтээлээ

-Та Ану хатны дүрээрээ юуг илэрхийлж гаргахыг зорьсон бэ?
-Ану хатан бол “Домогт Ану хатан” романаас сэдэвлэсэн түүхэн кино. Романд гардаг Ану хатан болоод киноны Ану хатан хоёр бага зэрэг ялгаатай байсан шүү. Ану хатны маань дүр өөрөө их нинжин, сайхан сэтгэлтэй, жинхэнэ Монгол хатан юм. Бусад хатдаасаа ялгаатай нь Монголын түүхэнд ердөө хоёр хатан л байлдаж явсан гэдэг. Тэд бол Ану болон Мандухай цэцэн хатан. Ийм болохоор агуу, баатарлаг хатны дүрийг хурц дайчин, эрэмгий гаргахыг зорилоо. Газар шороо, хайртай хань гэр бүлийнхээ төлөө амь биеэ харамгүй зориулж байсан тэрхүү гайхамшигт бүсгүйн дүрийг гаргах гэж их хичээлээ.

-Түүхэн хатны дүрийг гаргахын тулд нэлээд судалгаа хийсэн байх?
-Мэдээж тэгэлгүй яахав. Домогт Ану хатантай холбоотой бүх мэдээ сурвалжуудыг судалсан. Дүрдээ хэрхэн орох, хэрхэн ажиллах вэ гэдэг тал дээр найруулагчтайгаа зөвлөхөөс гадна СУИС-ийг 2006 онд төгсчихсөн хэрнээ сургууль дээрээ буцаж очоод оюутан болсон доо (инээв). Тэгээд багш нараасаа нэлээд зүйл сурсан. Зөвлөгөө, заавар их авсан. Ийм маягаар кинондоо бүрэн “орсон” доо.

-Зураг авалтуудын хувьд аль нь хэцүү байв?

-Мэдээж хүнд зураг авалтууд байсан. Тухайлбал, 36, 37 хэмийн халуунд дээл хувцас, хуяг дуулгаа агсаад нум сум харвах хэсгээс эхлээд нэлээд зүйлүүд хүнд байсан. Хуяг дуулга, жижиг хэрэглэлүүд маань нийлээд 13 кг орчим болж байсан. Хүнд зураг авалтаа бүгдийг нь өөрөө хийсэн болохоор хүнд байсан. Гэхдээ сайхан, өөдрөг, хийморьлог байлаа. Их сайхан сэтгэлтэй, халуун дулаан уур амьсгалтай сайхан хамт олныхоо дэмжлэгтэйгээр мэргэжлийнхээ хувьд урагшаа нэг алхсан гэж бодож байгаа. Ерөнхийдөө зураг авалтын багийнхан маань зааж зөвлөөд явсан болохоор харин ч сонирхолтой санагдаж байлаа. Харин сэтгэлзүйн хүнд драмтай хэсгүүд нь нэлээд хэцүү санагдаж байсан шүү.

-Энэхүү түүхэн кинонд таны охин бас тоглосон гэсэн?

-Миний охин тоглосон. Энэ кинонд Галдан бошигт хаан Ану хатан хоёр гурван хүүхэдтэйгээр гардаг. Тэдний нэг болох Юмжхайгийн бага насанд охин маань тоглосон юм. Охиныг минь хэр зэрэг тоглосныг үзэгчид л дүгнэх байх даа. (инээв).

-“Ану хатан” киноноос гадна та сүүлийн үед ямар уран бүтээлүүд дээр ажиллаж байгаа вэ?

-Шинэ он гарчихлаа. Энэ онд миний хувьд маш их зүйл хийхээр төлөвлөсөн байгаа. Одоо үргэлжлүүлээд ирэх сарын 1-нд бие даасан тоглолтоо тавина. Мөн гуравдугаар сарын 7, 8-нд Улсын филармоны гоцлол дуучид болох н.Өлзийжаргал, н.Отгонжаргал, С.Баттулга нартай хамтран цоо шинэхэн сонгодог тоглолт хийх болно. Ойрдоо ерөнхийдөө дандаа тоглолтуудын бэлтгэлтэй л яваад байна. Мөн өнгөрсөн жил бие даасан тоглолтоо хийлээ. Цомгоо гаргалаа. Ерөнхийдөө маш завгүй жил өнгөрлөө.

-Ярилцсанд баярлаа. Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

О.Чанцалдулам

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан