gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     5.17
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 15
Зурхай
 5.17
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 5.17
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Биокомбинатын хогийн цэг хог боловсруулах үйлдвэр болно

Нийгэм
2013-06-10
0
Twitter logo

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнгөрсөн баасан гаригт Хан-Уул дүүргийн 12,13,14 дүгээр хорооны иргэдтэй уулзаж тэдэнтэй санал солилцлоо.

Тус дүүргийн алслагдсан хороод болох Биокомбинат, Шувуун фабрик, Өлзийтөд оршин суугчид Засаг дарга болон түүний ажлын хэсэгт хандаж сайн, муу олон асуудлыг хөндөж санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байсан юм.

Хотын даргатай Авто замын газрын дарга Ц.Нанзаддорж, Нийслэлийн Онцгой байдлын дарга Уламбаяр зэрэг албаны хүмүүс дагалдан ажилласан юм.

Биокобинатын иргэд Засаг даргад хандан өмнөх жил халаалтын асуудлыг шийдвэрлэж өгснөөр зутрах зовлонгүй өвөлжлөө. Харин одоо бидэнд газар эзэмшлийн асуудал тулгамдаж байна. Мөн Сонгины гүүрийг шинэчлэх, хогийн цэгийг хаах, Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, бага ангийн сурагчдыг автобусаар зөөдөг болох зэрэг асуудлыг хэзээ хэрхэн шийдвэрлэх гэж байна хэмээн асууж байсан юм.

Түүнчлэн хогийн цэг болсон өмхий үнэртэй энэ газарт хүн амьдрах арга алга гэж байлаа. Засаг дарга хэлэхдээ энэ жил 52 газрын төсөл зургийн төлөвлөлт хийгдсэн тул газаргүй, орон сууцгүй иргэдийг судалж үзээд төлөвлөлтөд орсон газарт хамруулах учир та бүхэн санаа зоволтгүй энэ асуудал мөдхөн шийдэгдэх боломжтой гэсэн юм.

Ингэхдээ хотоос алслагдсан эзгүй тал газар хуваарилахгүй ерөнхий төлөвлөлт хийгдсэн сургууль, цэцэрлэг, эмнэлэгтэй газарт газар олгохоор болсныг хэллээ. Харин хогийн цэгийг хог боловсруулах үйлдвэр болгох учир эндэхийн зарим иргэд ажлын байраар хангагдах боломжтой болох тухай ярихад иргэд алга ташин хүлээн авлаа.

Хотын захирагч дараа нь Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо буюу Шувуун фабрикийн иргэдтэй уулзлаа. Нийслэл хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөгөөр бол Шувуун фабрик нь нийслэлийн хөдөө аж ахуйн бүс нутаг болох ёстой гэж үзэж байгаа. Гэтэл өнөөдөр энэ төлөвлөгөө эсрэгээр явж байна.

Хөдөө аж ахуйн бус нутаг биш харин ч байгаль орчин нь сүйдсэн, оршин суугчид нь эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхгүйд хүрч байна хэмээн иргэд ярьж байв. Мөн оршин суух газар ч бидэнд алга гэж байсан. Тэдний хувьд тулгамдаж буй асуудлын нэг бол ногоо тарьж амьдралаа залгуулж байсан иргэдийн нөр их хөдөлмөрийг саяхан орсон бороо юу ч үгүй устгасан явдал гэнэ.

Тэндэхийн дийлэнх иргэд ногоо, тариа тарьж амьжиргаагаа залгуулдаг бөгөөд бүгд банкны зээлтэй байсан юм байна. Гэтэл хэдэн хоногийн өмнө орсон борооноор тэдний гэр орон төдийгүй тарьсан ногооны хүлэмж усанд автаж лаг шаварт хутгалдаад байгаа аж. Ийнхүү хамаг хөрөнгөө үерт автуулсан иргэд гэр дотроо ч явж боломгүй зузаан лаг шаварт зууралдаад өмссөн хувцастайгаа олон хонж буй гэдгээ хотын даргад мэдэгдэж байна.

Харин хотын дарга үерийн улмаас хохирол амссан айл бүхний учирсан хохирлыг нь үнэлүүлээд Засаг даргын нөөц хөрөнгөөсөө барагдуулна гэсэнд иргэд баяртай байсан.

Түүнчлэн иргэд ихээхэн хөрөнгө мөнгө зарж тавьж буй шинэхэн замаар карьерын том машинууд явуулахгүй баймаар байна гэсэн саналаа хэллээ. Мөн карьеруудын үйл ажиллагааг хаасан хэдий ч тэд шөнөдөө том автомашин дуугаргаад унтуулдаггүй гэж байв. Хариуд нь хотын дарга карьеруудын үйл ажиллагааг хааснаас хойш хотын бүтээн байгуулалт, зам засварын ажил зогсонги байдалд орчихоод байна. Тиймээс та бүхнээс хайрга, дайргаа нийлүүлж хотын бүтээн байгуулалтын ажлыг хийлгэхийг хүсмээр байна гэв. Харин шөнө дөлөөр явж буй автомашинуудад шөнийн эргүүл тавиад ч болов ажиллуулахгүй гэдгийг хэлээд мөн карьеруудыг шинэ замаар биш өөрийн тусгай замаар явуулж байх тухай албаныханд үүрэг өгч иргэдэд амлалт өглөө.

Мөн тэрээр иргэдээс тавьсан хүсэлтийн дагуу сургууль, эмнэлэг, сургуулийн хүүхэд зөөх автобус зэрэг бүхий л үйлчилгээ зам дагаж ирэх учраас эхний ээлжинд бид 32 тэрбумын хөрөнгө оруулалт бүхий томоохон замын бүтээн байгуулалтыг тус дүүрэгт хийж буйгаа хэлж байсан.

Түүнчлэн эхний ээлжинд алслагдсан хороо, тосгоны хүүхдүүдийг зөөдөг тусгай автобустай болох бодлогын хүрээнд Нийслэлийн боловсролын газраас судалгаа хийж байгаа, энд хаагуур ямар маршрутаар хүүхэд зөөх автобус явуулах талаарх мэдээлэл тухайн сургуулиас ирээгүй байгаа учраас энэ асуудал хараахан шийдэгдээгүй. Гэхдээ ойрын хугацаанд бодит ажил хэрэг болно гэдгийг хэлсэн юм.

Цаашдаа бага сургуулийг тусад нь байгуулах бодлого баримтална гэдгээ ч хотын дарга онцолж байсан. Хамгийн сүүлд ажлын хэсэг Өлзийт тосгоны оршин суугчидтай уулзлаа.

Тэд бас л газар олголт шударга бус явагдаж эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй нэгэнд үйлчилж байна. Ядарсан бидэнд алга дарам газар ямар ч байдлаар хэнд нь ч хандаад нэмэргүй дээгүүрээ шийдвэрлээд байна гэсэн гомдол мэдүүлж байлаа. Мөн карьеруудын том машинууд өдөр шөнөгүй сүлжилдсэнээс болж нарийн тоос босч эндэхийн иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрх хязгаарлагдаж байгааг дуулгасан.

Энэ асуудлыг хотын дарга хүлээн авч шөнө дөлөөр явж байгаа машинуудад тодорхой арга хэмжээ авахуулж шөнийн эргүүл тавиулах тал дээр анхаарч ажиллана гэдгээ хэллээ.

Түүнчлэн тэрээр хотын бүтээн байгуулалт хайрга дайргагүйгээр урагш явахгүй зогссон тул оршин суугч та бүхнээс карьеруудын үйл ажиллагааг сэргээж өгөхийг хүслээ. Учир нь тус дүүргийн Засаг дарга тухайн газар нутагт оршин сууж буй иргэдээс саналыг нь сонсож байж шийдвэр гаргана гэсэн юм байна.

Х.Баяраа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан