gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     7.01
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 28
Зурхай
 7.01
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 7.01
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Д.Нэмэхбаяр: Асгартал уйлмаар байсан ч хоёр дүүгээ бодоод тэвчсэн

Нийгэм
2013-02-27
0
Twitter logo

Бурхан хүнд даах хэмжээгээр нь л ачаа үүрүүлдэг гэдэг. Энэ нь өндөр нам, хүчтэй хүчгүйдээ бус харин хэр сэтгэлийн тэнхээтэй, өмнөө тулсан саад бэрхшээлийг даваад гарах зориг зүрхтэй юу гэдгээс хамаардаг байх. “Хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юу” гэдэг шиг заримдаа хорвоо энэ хүнд хэтэрхий их ачааг үүрүүлж дээ гэж бодох үе гардаг.

Уншигч та бүхэндээ бидний танилцуулж буй Д.Нэмэхбаяр бүсгүйн амьдрал ч өөрийн эрхгүй ийм бодлыг төрүүлсэн юм. Д.Нэмэхбаяр одоо Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутагт хоёр дүүгийн хамт амьдарч байна. Хар багаасаа эцэг эхээсээ өнчирч хоцорсон дүү нарынхаа өмөг түшиг нь болж ээжийнх нь оронд ээж, аавынх нь оронд аав болж зүтгэж яваа энэ бүсгүй одоо дөнгөж хорин нас шүргэж байна.

Үеийн охид нь эцэг эхийнхээ гараас гараагүй шахам дэгж дэрвэж явахад тэр дүү нараа амьдралд хөл алдуулалгүй ирээдүй рүү нь хөтөлж, айлын дайтай айл болох гэж хөдөлмөрлөж явна. Үнэндээ түүнтэй ярилцаж байхад үзэж туулсан бүхэн нь хорьхон насанд хэтэрхий ахадмаар санагдсан.

Гэтэл амьдрал түүнийг ахиад л сорилоо. Энэ сарын 20-ны өдөр аав ээжийнх нь гал голомтоо бадраан анх өрх тусгаарлаж байсан байшин галд автан шатаж хоёр дүүгийн хамт орох оронгүй болсон. Гал өдрийн 15 цагийн үед гарсан бөгөөд гэрт нь хэн ч байгаагүй гэнэ. Д.Нэмэхбаяр ажилтай, хоёр дүү нь сургуульдаа явсан байсан аж. Одоогийн байдлаар галын шалтгааныг тодруулаагүй байгаа боловч  тухайн үед цахилгаан тасраад  ирсэн учраас цахилгааны холболтоос болж гал гарсан байж магадгүй хэмээн таамаглаж байна.

Аав ээж нь хэдэн жилийн өмнө хорвоог орхиж  Д.Нэмэхбаяр 16 настайгаасаа эхлэн өрх толгойлон дүү нараа өсгөж хүмүүжүүлэх үүргийг хүлээсэн байна. Түүний удаах дүү одоо Монгол, Солонгосын технологийн коллежид суралцаж байгаа бол бага нь ерөнхий боловсролын сургуульд суралцдаг юм байна. Энэ хавийн хүмүүс тэдэнд ам сайтай байдаг юм билээ. Эцэг эхгүй өнчин өрөөсөн байлаа гээд дүү нар нь элдэв хэрэг түвэгт орооцолддоггүй бөгөөд харин ч бүр хүмүүжилтэй сайн хүүхдүүд гэнэ. Удаах дүү нь удахгүй коллежоо төгсөөд ажил хийн эгчдээ туслахыг хүсч байгаагаа хэлсэн. Харин Д.Нэмэхбаяр өөрөө Кино урлагийн дээд сургуулийг сэтгүүлчээр төгсөж одоо мэргэжлээрээ ажиллаж байгаа аж.

 Байшингаа галд алдаж өмссөн хувцаснаас өөр юу ч үгүй хоцорсон тэдэнд “Хурдан шонхор” группын хамт олон хоёр хоногийн өмнө монгол гэр бэлэглэж хашаанд нь барьж өглөө. Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал гэдэг. Үнэхээр орох орон оочих аягагүй болж хоцорсон тэдэнд бидний бэлэг юу юунаас илүү сэтгэлийн дэм, урам зориг болсон. “Хурдан шонхор” группийн ерөнхий захирал Л.Мөнхбаясгалан санаачлан хувиасаа хөрөнгө гаргаж энэхүү гэрийг авч өгсөн бөгөөд тэдэнд туслах гэсэн сайхан сэтгэлтэй хүн ч олон байсан юм.

Өдрийн 13 цагийн үед бид Д.Нэмэхбаярын гэрт очлоо. Гэр ч юу байх вэ, ханхай хоосон хашаан дунд хэдэн шатсан тавилга, тоосго овоолоостой. Хэдийгээр тав зургаан хоногийн өмнө болсон ч гэнэтийн энэ явдлын сүүдэр энэ хашаанд одоог хүртэл хургасаар байх шиг.  Нэг л бараан, бүүдгэр ч юм шиг. Гэхдээ энэ бодол маань Д.Нэмэхбаяр болон дүү нарыг нь хараад огт үгүй боллоо.

Эгч дүү гурав шатсан байшингаас нь үлдсэн юмыг цэвэрлэж хэрэгтэйг нь ялгаж байна. Биднийг очиход өөдөөс нүүрэндээ инээмсэглэл тодруулсаар  тосч авлаа. Түүний инээмсэглэл үнэн сэтгэлээсээ баярлаж талархсанаа илэрхийлэх мэт аж.  Д.Нэмэхбаярын хашаанд нагац ахынх нь хамт амьдардаг бөгөөд эгч дүү гурав нагацындаа түр толгой хоргодож байгаа юм байна. Хэдхэн хоногийн өмнө байшингаа галд алдсан ч эргээд шинэхэн гэртэй болж байгаа тэд үнэхээр баяртай байв. Галын шалтгаан тодорхой болоогүй байгаа бөгөөд 14 хоногийн дараа дүгнэлт нь гарна. Хороо хориноос галын дүгнэлт гарах хүртэл туслах боломжгүй гэж мэдэгдсэн аж. Тиймээс ийм хурдан хугацаанд гэртэй болсон нь тэдэнд үнэхээр гэнэтийн бэлэг болж чадсан байх.

Д.Нэмэхбаярын нүднээс аав ээжгүй, одоо бүр орох орон ч үгүй болчихлоо. Цаашид яаж амьдарна аа гэх айдас бус харин ч хийе бүтээе гэсэн гал халуун эрмэлзэл тодрох шиг санагдав.  Үнэхээр ч тэр баргийн юманд гудайж толгой бөхийлгөөд байх хүн биш аж. Тэрбээр “Хэд хоногийн өмнө байшин маань шатчихлаа. Байшин маань бидэнд байсан ганц зүйл. Гэрээ шатаж байх үед би ажил дээрээ байсан. Энэ тухай дуулаад үнэхээр итгээгүй. Намайг ирэхэд аль хэдийнэ шатчихсан байсан. Хэдийгээр асгартал уйлмаар санагдсан ч хоёр дүүгээ бодоод арай гэж тэвчсэн. Надад нас байна, бас хоёр дүү маань байна. Тийм болохоор алзахгүй ээ. Ер нь залуу хүн юмыг өөдрөгөөр л хардаг юм билээ. Хэдийгээр байшин маань шатсан ч гэсэн одоо гэртэй болчихлоо. Цаашид бүр сайхан байшин бариад амьдарна. Би бурхан бүх зүйлийг шинээр эхэл гэж байгаа юм байна гэж ойлгож байгаа. Өнөөдрөөс миний амьдралын шинэ хуудас нээгдлээ. Шинэ гэр бэлэглэсэн танай хамт олонд үнэхээр их баярлаж байна. Мөн тус группийн ерөнхий захирал Л.Мөнхбаясгаланд баярлалаа” гэв.

Бид гэрийн мод дээвэр туургыг нь хашаанд буулгаж барьж эхэллээ. Д.Нэмэхбаярын найзууд хамар хашааныхан нь ирж гэр барилцаж байгаа болохоор гэрээ ч нэг их удалгүй босгочихлоо. Энд байсан хүмүүс эгч дүү гурвыг гэртэй болгосондоо, тэд ч энэ өдрөөс шинэхэн өргөөндөө гал голомтоо бадраах болсондоо баяртай байсан. Галын дөл өөдөө гэдэг. Гал энэ айлд тохиолдсон муу бүхнийг хааж цаашид өөдлөн дэвжих амьдралынх нь эхлэл байгаасай хэмээн хүснэ. Үнэхээр Д.Нэмэхбаярын хэлснээр түүний амьдралд дахин шинэ хуудас нээгдэж байна. Харин энэ хуудас аз жаргал, эрүүл энх сайн сайхан бүхнээр дүүрэн байгаасай.

Н.Санжаасүрэн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан