gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     6.14
  • Валютын ханш
    $ | 3577₮
Цаг агаар
 20
Зурхай
 6.14
Валютын ханш
$ | 3577₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 6.14
Валютын ханш
$ | 3577₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

XXI зуунд гэр сургууль, цэцэрлэг байх ёсгүй

Боловсрол
2013-03-01
0
Twitter logo

Ядарсан л арга юм даа, гэр цэцэрлэг, сургууль гэдэг. Яаж ч бодсон хүний алаг үрсийг гэрт цуглуулаад хичээл зааж, өглөөнөөс үдэш болтол журамтай байлгана гэдэг амар биш.

Нэг хүүхдийг гэрт байлгах гэж томчууд бид үйлээ үздэг, хүүхдээсээ нүд салгалгүй харж байх хэрэгтэй болдог шүү дээ. Тэгэхгүй л бол хүүхэд зуух, пийшинд түлэгдчих гээд тун түвэгтэй. Ийм нөхцөлд олон хүүхэд сургаж хүмүүжүүлэх байтугай зүгээр суулгах хэцүү. Монголчуудын бичиг үсэгт тайлагдах хэрэгцээг гэр сургууль нэгэн үе хангаж байсан түүхтэй. Архивын баримт сөхье.

-1770-аад оноос Монголд нэлээд хэдэн сургууль байгуулагдаж, Монгол дахь Манжийн засаг захиргаа ны түшмэдийг бэлтгэж байв.
-1786-1790 онд хошуудад сургууль байгуулан, хошуу бүрээс бага насны хоёр хөвгүүнийг зургаан сарын хугацаанд монгол, манж бичигт сургаж, Амбаны тамгын газар болон хошуунд бичээчээр ажиллуулжээ.
-1800 онд Хүрээ сайдын яамны газар манж бичгийн сургууль нээв. 1811 онд тус яамнаас Халхын буухиа замын 14 өртөөний суурь бүрт дөрвөн хүнийг монгол бичигт сургаж, улаач нарын тараасан албан бичгийг эздэд нь хүргэх ажил хариуцуулсан байна.
-1860-аад оноос Хүрээнд Оросын Консул суугаад орос бичгийн сургууль байгуулж, монгол хөвгүүдийг сургах гэсэн ч Монголын сайдууд зөвшөөрөөгүй аж.
-1898 оны аравдугаар сард Хүрээ сайдын газраас Түшээт, Сэцэн хан аймгийн ван, гүн, хошууны түшмэд, ардын хүүхдүүдээс сонгон авч, Нэгэн албаны сургуулийн гэр байгуулан, хүүхдүүдэд монгол, манж бичиг заажээ. Дээрх хоёр аймаг, Шавь зэрэг гурван газраас жил бүр 600 лан мөнгө гаргуулж, уг сургуулийн зардалд өгдөг байв. -1908 оны наймдугаар сард Хүрээнд Сурган тэжээх сургууль байгууллаа. Энд Шавь, Түшээт хан, Сэцэн хан аймгаас 40 хөвгүүн авчран, “Дөрвөн зүйлийн үсэг хавсарсан толь бичиг” ашиглан, 3-5 жилийн хугацаанд монгол бичиг, манж, хятад үсэг заав. Жилд 5000 лан мөнгө зарцуулах төсөвтэй тус сургуулийн зардалд дээрх аймгуудаас 600 лан мөнгө гаргуулан, зарим хувийг Хүрээний алтны хорооноос авч, бусдыг нь хандиваар бүрдүүлжээ. Эдгээр сургууль гэрт сургалт явуулж байв.

Хичээнгүй сайд Б.Цэрэндорж, Сайн ноён хан Т.Намнансүрэн, Ардын засгийн анхны Ерөнхий сайд Д.Чагдаржав зэрэг тухайн үеийн нэр, нөлөө бүхий хүмүүс ийм сургуульд суралцан, бичиг үсэгтэй болжээ. Бичиг үсэгтэй хүмүүс тухайн үед нэг хүүхдэд гэрээр хичээл заадаг байсан. Үүнээс өмнө томоохон лам нар бага насны хөвгүүдийг дэргэдээ байлган, гэртээ төвд үсэг зааж, лам болгодог байсныг бид мэднэ. Одоо ч лам нарыг гэрийн сургалтаар бэлтгэхийг зөвшөөрдөг. Харин бусад хүүхдийг ийм нөхцөлд эрдэм мэдлэгтэй болгоно гэдэг юу л бол.

Үсэг холбож уншдаг, дөрвөн аргын тоо боддог болчихвол боллоо гэсэн байдлаар гэр сургуулийн хүүхдүүдэд хандаад байх шиг. Бүх иргэнээ бичиг үсэгт тайлах нь чухал ч гэлээ суурь боловсрол олгох нь түүнээс ч илүү хэрэгтэй. Нэрээ бичдэг, мөнгө тоолдог болгоход гэр сургууль хаваасаг байж мэдэх ч Монгол Улс иргэн бүртээ суурь боловсрол олгохыг зорьж байгаа биш бил үү. Японы ядуурлыг бууруулах сангийн буцалтгүй тусламжаар Азийн хөгжлийн банк, БШУЯ хамтран 2012 оны зунаас нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт гэр цэцэрлэг төсөл хэрэгжүүлсэн.

Хөдөөнөөс шилжин ирсэн иргэдийн хүүхдийг ийм 76 цэцэрлэгт авчээ. Нэг хороонд хоёр гэр барин, нэгийг нь гал тогоо, нөгөөг нь сургалтын гэр болгосон. Нэг гэрт 25-28 хүүхэд бужигнаж, хоёр багш тэднийг хариуцдаг ч нүүрс түлээ гаднаас оруулах, гал түлэх, хүүхдүүдийн гар угаах, ус халаах гээд ажил мундахгүй. Гал түлдэг умгар гэрт ийм олон хүүхэд байлгахад аюулгүй байдал нь баталгаагүй. Дээрээс нь нэг хүүхдэд ногдох агаар, зай талбай гээд олон стандарт энд зөрчигдөнө. Баян-Өлгий, Булган, Хэнтий, Өмнөговь аймаг бас ийм цэцэрлэгтэй. Хөдөөгийн, 2-5 насны хүүхдүүдийн 30 гаруй хувь нь гэр цэцэрлэгт явдаг. Цаашид сумдын баг бүрийг гэр цэцэрлэгтэй болгох зорилт тавьсан байх юм.

Хужирбуланд ашиглалтаас гарсан, цэцэрлэгийн хуучин байрыг засаж тохижуулаад гэр цэцэрлэг болгожээ. Хуучирч муудсан барилгыг ашиглаж болохгүй, аюултай гээд өмнөх цэцэрлэгийг нь хааж, өөр байранд оруулсан хэрнээ хөдөөнөөс шилжин ирэгсдийн хүүхдээс бүрдсэн цэцэрлэгийг түүндээ оруулчихсан нь хачин. Хүүхдийг хот, хөдөөгөөр нь ялгаж, хотын хүүхэд аюултай байранд байж болохгүй, хөдөөгийнхөн гэрт ч, нурах шахсан аминд халтай байранд ч байж болно гэж байгаа хэрэг үү. 2011 онд тухайн үеийн БСШУ-ы сайдын 153 дугаар тушаалаар байгуулсан Ажлын хэсэг нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн 44, Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Түвшинширээ, Уулбаян, Сэлэнгийн Сүхбаатар, Цагааннуур, Алтанбулаг, Өвөрхангайн Арвайхээр, Бат-Өлзий, Хужирт, Дорноговийн Сайншанд, Алтанширээ, Говь-Алтайн Есөнбулаг, Шарга, Төгрөг сумын нийт 43 цэцэрлэгийг судалжээ.

“Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчны өнөөгийн байдал” нэртэй уг судалгаанд хамрагдсан нийт 87 цэцэрлэгийн 73.5 хувийнх нь гадна талбайн хөрс ариун цэврийн шаардлага хангаагүй гарчээ. Уг судалгаагаар нэг хүүхдэд дунджаар 1.83 ам метр унтлагын талбай ногдож байв. Тэгвэл 30 хүүхэдтэй цэцэрлэгийн гэр найман ханатай байлаа ч ийм талбайд хүүхдүүдээ унтуулж чадах уу. Цэцэрлэгийн бүлэг бүр тусдаа хаалгатай, хүлээн авах, унтлагын, ариун цэврийн, тоглоомын өрөөтэй, цэцэрлэг бүр эмчийн, тусгаарлах өрөөтэй байх ёстой. Гэр цэцэрлэгт энэ стандартыг мөрдүүлэх байтугай ярих ч аргагүй. Уг нь цэцэрлэгийн тавилга хүртэл стандарттай. Улаанбаатарын гэр хорооллоо бид адлаад удаж байна. Хөрс, агаар бохирдуулдаг, орчин үеийн шаардлага хангахгүй гэр хорооллоо орон сууцаар солих гэж зүдэрч байхад гэр сургууль, цэцэрлэг байгуулах нь зөв гэж үү. Өдгөө манай улсад сургууль, цэцэрлэг хүрэлцэхгүй байгаа нь үнэн ч гэлээ ийм аргаар аргацааж болохгүй.

Бид XXI зууныхан. Монголчуудын дийлэнх нь суурин амьдралтай болсон. Хэдэн зууны өмнөх гэр сургуулийг шинэ эринд сэргээн байгуулж, гэр цэцэрлэг хүртэл бий болгох нь арай л хэтийдсэн хэрэг.

Х.Болормаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан