Энхтайваны гүүрээр том оврын автобус зорчуулахгүй байх мөн автобусны өөрчлөгдсөн чиглэлийн талаар өнөөдөр Нийтийн тээврийн газраас 13.00 цагт хэвлэлийн хурал зарласан боловч хугацаагүйгээр хойшлогдлоо.
Энхтайваны гүүрээр том оврын автобус зорчуулахгүй байх шийдвэрээ цуцалсан эсэх, хурал яагаад хойшлогдсон талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын эх сурвалжаас тодруулахад "Энхтайваны гүүр доороосоо цууралт өгсөн. Даац хэтэрч байгаа учраас засвар хийх шаардлагатай байна гэсэн мэдээлэл ирээд байгаа. Одоогоор гүүрийг хэзээ хаах нь тодорхойгүй байгаа болохоор хурал тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо" гэсэн хариултыг өглөө.
Б.Соёлмаа