Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа Дорнод аймаг дахь 327-р ангийн цэргийн алба хаагч Н хадлан бэлтгэх үйл ажиллагааны үеэр амь насаа алдсан хэрэг гарсан.
Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Б.Амгаланбаатар “Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн байлдагч Н нь 2019 оны есдүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын “Өлзийт” гэдэг газар хадлан бэлтгэж байх явцдаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зөрчигдсөнөөс болж чиргүүлтэй машин дээрээс унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Энэ хэрэг одоогийн байдлаар Дорнод аймгийн Цагдаагийн хэлтэс дээр шалгагдаж байна. Шүүх эмнэлгийн дүгнэлт болоод бусад эцсийн хариунууд гараагүй. Тухайн үед хадлан дээр ажиллаж байсан цэргүүдийг дэд ахлагч Н.Баяртулга ахалж явсан бөгөөд миний мэдэж буйгаар өвс ачсан машин дээр сууж явахдаа замын донсолгооны үед унасан байх магадлалтай гэсэн дүгнэлт байна” гэсэн тайлбарыг өгсөн юм.
Дүгнэлт хараахан эцэслэн гараагүй учраас хэлэх боломжгүй гэдгийг тэрбээр онцолсон. Түүнээс цөөн асуултад хариулт авлаа.
-Хадлан хураах ажилд Зэвсэгт хүчний анги салбар оролцуулах шийдвэр байдаг юм уу?
-Улс орныг хамарсан бүтээн байгуулалтын ажил цаг үеийн арга хэмжээ, аж ахуйн ажилд цэргийн анги салбарын ажлыг алдагдуулахгүйгээр оролцуулж болно гэсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан журамтай. Энэхүү журмынхаа дагуу энэ цэргүүд тухайн нутаг дэвсгэр дээр байж байгаа зэвсэгт хүчний нөөцийн сүргийн хадлан бэлтгэх ажилд явж байгаад ийм осол гарсан. Энэ нь дүрмийнхээ дагуу тухайн үед ангийн захирагч тушаал гаргаад ажиллуулсан байгаа.
-Хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчигдсөнтэй холбоотой тухайн удирдан ажиллаж байсан албан тушаалтнуудад сахилгын хариуцлага тооцсон гэсэн. Энэ талаар?
-Тухайн үед өвс ачсан машин дээр цэргүүд суулгасан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчигдсөн. Тиймээс тэр үед хариуцаж ажиллуулж байсан албан тушаалтнууд хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахиагүйгээс ийм асуудал болсон гэж урьдчилж дүгнэж байгаа. Тухайн 327 дугаар ангийн захирагч дэд хурандаа Т.Тогмиддүүмий бид хоёрыг Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зөрчсөнөөс үүдэлтэй ийм осол болсон гэдгээр Жанжин штабын даргын тушаалаар, Хуурай замын цэргийн командлалын тушаалаар сахилгын арга хэмжээ авсан.
-Цаашид энэ тал дээр яаж анхаарч ажиллах гэж байна вэ?
-Ер нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг сахиулах зайлшгүй шаардлага байна гэж үзээд бидэнд сахилгын арга хэмжээ авсан. Улс орны хэмжээнд тур дундаа энэ жилийн хувьд хур бороо ихтэй, ургац арвинтай байгаагаас энд тэнд аж ахуйн нэгж байгууллагууд дээр ажиллаж буй цэрэг олон бий. Бид цаашдаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахиулах бүх чиглэлээр нь үүрэг даалгавар өгсөн. Зарим газруудад шалгалт хийсэн. Мөн тухайн үед ахалж байсан н.Наранбаярт энэ хэрэг эцэслэн шийдэгдсэний дараа хариуцлага тооцно. Амиа алдсан алба хаагчын оршуулгын тэтгэмж мөн “Цэргийн албаны тэтгэвэр тэтгэмжийн хууль”-д заасны дагуу ахлагчийн цалинг 5 жилийн дунджаар тооцож ар гэрийнхэнд олгосон.