gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     5.18
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 12
Зурхай
 5.18
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 5.18
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Нийслэлийн хэмжээнд 469.9 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 440 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлсэн”

О.Хандмаа
Нийслэл
2019-10-28
4
Twitter logo
О.Хандмаа
4
Twitter logo
Нийслэл
2019-10-28
“Нийслэлийн хэмжээнд 469.9 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 440 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлсэн” Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан

Нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны түүхт 380 жилийн ойн хүрээнд Монголчуудын хот, суурин, нийслэл хотын бүтээн байгуулалт, хотжилтын түүхэн үйл явц, өнөөгийн тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцлээ.

Мөн эрдэмтэн, судлаачдын судалгааны сүүлийн үеийн үр дүнг танилцуулах, санал солилцох, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, түүхэн эх сурвалж, архивын баримтыг судалгааны эргэлтэд оруулах зорилгоор эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэн зохион байгуулж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Хот байгуулалтын түүхэн үйл явц, өнөөгийн бүтээн байгуулалт, хөгжлийн цаашдын чиг хандлага” сэдвээр илтгэл тавьсан юм. Түүнчлэн  ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, академич С.Чулуун “Сарьдагийн хийд: Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн хүрээг нээсэн нь” сэдвээр үндсэн илтгэл тавьж, хэлэлцүүллээ.    

Нийслэлийн хэмжээнд долоон салбарт 440 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж, үүнд улсын төсвөөс 469.9 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдээд байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Энэхүү хурлаар нийслэл хотынхоо туулсан түүх, өнөөгийн их хотын хөгжлийн олон талт асуудал, ололт амжилт, ухаарал сургамжийг шүүн хэлэлцэхийн зэрэгцээ ирээдүйн хөгжлийн боломж, чиг хандлагаа ч мөн шинжлэх ухаанчаар тодлон судалж, анхаарал хандуулж байгаа нь энэхүү эрдэм шинжилгээний хурлын үнэ цэнийг нэмэгдүүлж байна хэмээн үзэж, Нийслэлийн удирдлагын зүгээс өндөр ач холбогдол өгч байгаа юм” хэмээсэн юм.

Түүнчлэн тэрээр илтгэлдээ “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өмнө өнөөдөр тулгамдаж байгаа асуудлаар явуулсан санал асуулгын дүнгээс харахад агаарын бохирдол, ажилгүйдэл, ядуурал, замын түгжрэл, авто зогсоолын хүрэлцээ, сургууль, цэцэрлэгийн хүртээмж, гудамж, талбайн гэрэлтүүлэг, камержуулалт, гудамж, замын тохижилт, ногоон байгууламж, орон сууцжуулалт, дахин төлөвлөлт, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмж, цахилгаан, эрчим хүч, дэд бүтцийн хангамж, хог хаягдал, хөрсний бохирдол, хүүхэд, залуучуудын хөгжих орчин, хүнсний аюулгүй байдал зэрэг асуудал нэн тэргүүнд шийдвэрлэх хэмжээнд байсаар байна.

Иймээс дээрх чиглэлд илүүтэй анхаарч 2019 онд Нийслэлийн хэмжээнд боловсрол, зам тээвэр,  хөдөлмөр, нийгмийн хамгаалал, байгаль орчин, аялал жуулчлал, хот байгуулалт, дэд бүтэц, эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн гэсэн долоон салбарт 440 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж, үүнд улсын төсвөөс 469.9 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдээд байна” гэсэн юм.

Тус хурлын үеэр Монгол Улсын ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Пунсалдуламаас Улаанбаатар хотын хөгжилийн талаар байр суурийг нь асуухад “Улаанбаатар хотыг төлөвлөгөөгүй барьж эхлүүлсэн гэж битгий дураараа яриасай. 1920-иод онд л Улаанбаатар хотыг төлөвлөгөөтэйгөөр хөгжүүлэх эхлэл тавигдсан гэж үздэг. 1950-иад онд шинжлэх ухааны үндсэн дээр төлөвлөгтөөтэй хөгжих болсон. Тийм ч учраас энэ цаг үеийг бүтээн байгуулалтын оргил үе хэмээдэг. Хот хөгжиж байхад хотод суурьших хүмүүсийн тоо нэмэгдэх зүйн хэрэг. Аливаа хотыг жинхэнэ хот болгодог зүйл нь нийгмийн халамжийн асуудал. Мөн нийслэлчүүдийг аятай тухай байлгахад ахуй үйлчилгээний газрууд мөн чухал” гэсэн юм.

Тус эрдэм шинжилгээний хурлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, нийслэлийн Архивын газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд эрдэм шинжилгээний хурлын хамт архивын баримтын болон гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан