Увс аймгийн Баруунтуруун сумын 60 жилийн ойн их баяр наадам боллоо. Уг баяр наадамд тус сумын харьяат, улсын уран барилдаант аварга С.Мөнхбат тэргүүтэй 128 бөх хүч сорив. Баруунтуруун сумаас улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Б.Ганбат, улсын начин Б.Эрдэнэбилэг, хөдөлмөрийн баатар, жүдоч Х.Цагаанбаатар, Д.Сумьяа нарын тэргүүтэй хүчит бөхчүүд төрөн гарсан нутаг юм.
60 жилийн тэгш ойн баяр наадамд тус сумын харьяат, улсын аварга Сүхбаатарын Мөнхбат долоо даван түрүүлж, мөн сумын уугуул, аймгийн арслан Хашбаатарын Цагаанбаатар зургаа даван үзүүрлэлээ. Их шөвгийн дөрөвт Тэс сумын харьяат, улсын харцага Төрөөгийн Баасанхүү, Баруунтуруун сумын харьяат, аймгийн заан Очирбатын Түмэн нар шалгарав.
Т.Түмэндэмбэрэл