Шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн хүй цөглөж, хорвоог таньсан нутаг бол Төв аймгийн Баяндэлгэр сум, Гүн галуутай. Түүхэнд тодоор гялалзаж, уран бүтээл нь өдгөө бидний дунд мөнх “амьдарч” буй энэ их хүмүүний төрсөн нутаг Гүн галуутайгаар овоглож, Хэрлэн голын хөвөөнөө аж төрж буй эгэл малчныд аяны дөрөө мулталлаа.
Хаврын хэдэн сар нойр, хоолоо умартсан малчдад өдийд л амсхийх чөлөө гардаг. Төл малаа бөөцийлж, ямаа самнах гээд ундарсан их ажил овоо жигдэрч тайван суугаад аяга цай оочилж, таван үг солихтойгоо болдог үе юм. Гэхдээ л жилийн дөрвөн улиралд үүр хаяарахтай уралдан босч, үдшийн бүрий болтол ажилладаг малчны хотноос бид энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаа бэлтгэлээ. Хэд хоногийн өмнөөс утсаар холбогдож хэл дуулгасны дагуу малаа бэлчээхээс нь урьтаж очихоор эртлэн хотоос хөдөлсөн юм.
Зуны эхэн сар гарч, ёстой л хүн, малын нуруу тэнийсэн налгар өдрүүд эхэлжээ. Зам зуур ижил сүргээрээ тайван идээшлэх адуун сүрэг байсхийгээд л таарах. Нэг сүрэгт багадаа таваас дээш унага харагдахыг бодвол энэ жил айраг элбэг байх нь хэмээн бид бэлгэшээж явлаа.
Мөн гэрийн гадна мотоцикль, тэвшийг нь модоор бэхэлсэн Бонго машин хоёр ч харагдах нь гэрийн эзэн хурдан морь уядаг нь төвөггүй мэдэгдэнэ.
Сурвалжлагын эхэнд хэлсэнчлэн зорьж яваа айл маань Их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн нутаг Гүн галуутайд хаваржиж байгаа гэж заалгасны дагуу Эрдэнэ сум хүрч утсаар холбогдоход “Шинэ булгийн эхэнд Чадраабал гээд сураарай” гэж байна. Бид ч тэртээх холоос зэрэглээтэх Гүн галуутайн нуураар баримжаалж явлаа. Зам жаахан хазайж малчны хотонд түр саатаж, мөн морь тарлаж яваа адуучнаас сурагласаар хот айлын захад хүрч ирвэл яг л зорьсон айлынхаа гадна онож буулаа.
Уяаны шон дээр 5-6 морь сойлттой. Малын саравчнаас унага, тугал, хурга ишигний дуу сүлэлдэн сонсогдох нь амгалан хөдөөд, малчны хотонд ирснийг яруухнаар илтгэнэ. Мөн гэрийн гадна мотоцикль, тэвшийг нь модоор бэхэлсэн Бонго машин хоёр ч харагдах нь гэрийн эзэн хурдан морь уядаг нь төвөггүй мэдэгдэнэ.
Төд удалгүй цэнхэр торгон дээл жавхайтал бүсэлсэн бүсгүйгээр нохой хориулж гэрт орвол өрхийн тэргүүн өглөө эртлэн адуугаа хураасан бололтой дуран үүрсэн хэвээр хойморт цай ууж сууна. Харин гэрийн эзэгтэй аль хэдийнэ үнээгээ саагаад бэлчээрт нь гаргачихсан тогоо дүүрэн сүү хөөрүүлж байв.
Мэнд ус, цай цуй болж, хөөрөг зөрүүлэх зуур Т.Чадраабал “Манай мал 06:00 цагаас өмнө өөрсдөө бэлччихдэг. Нэг үеийг бодоход төл овоо бойжсон болохоор эртхэн бэлчээрт гаргадаг санаатай. Харин та хэдийг зураг хөрөг авна гэхээр хашчихлаа. Тэгэхгүй бол өдийд дээд ууланд гарчихсан яваа. Малаа яг л дагахгүй бол шувуу элбэг. Өчигдөр нэг ишиг шүүрүүлэх шахлаа” гэснээр цугаар мал бэлчээхээр гарцгаав. Эдний мал дөрөвдүгээр сарын эхээр төллөсөн учраас эх, төлийг хамтад нь бэлчээрт явуулж эхэлжээ.
Гэхдээ ганц нэг хэнз төл бий гэсээр эхнэр Э.Анхтуяа хэд хэдэн ишиг эхэд нь олгож өгч, урд шөнө төрсөн гэх улаан хургыг авч үлдэв. Харин Т.Чадраабал малын захад ялгарах төл рүү заангаа “Дорнодоос ягаан хуц авчирсан нь улаан хурга олон төрлөө. Манайх ноолуурын чиглэлийн Сүхбаатарын Баяндэлгэрийн улаан ямаатай. Малаа олон болгохоос илүүтэй чанартай, төрөлжүүлж өсгөхийг зорьж байна” хэмээн хонио дээд уулын бэл рүү чиглүүлэнгээ бидэнтэй яриа дэлгэлээ. Энэ хавар 200 гаруй бог төллөжээ. Харин 50-иад гүү унагалж, 30 гаруй үнээ тугаллах учраас эхнээс нь хаяандаа авчраад байгаа аж.
“ХҮН ДУРТАЙ ЗҮЙЛДЭЭ ИХ ҮНЭНЧ БАЙДАГ”
Их зохиолчийн төрсөн буурийг тэмдэглэсэн хөшөө эдний ихэр хаваржааных нь ардхан талд байдаг аж. Ингэж элдвийг ярилцангаа хэд хоногийн өмнө гарсан нялх унагыг эргэж, тугалнуудаа хаших зэргээр гаднах ажлыг эмхэлснээр яриагаа үргэлжлүүлэх боломж сая гарлаа. Т.Чадраабал баруун хязгаарын хүн гэнэ. Тэднийх 20 гаруй жилийн өмнө буюу зах зээлд шилжихийн өмнөхөн Баян-Өлгийн Булган сумаас энэ нутагт ирж суурьшжээ. Тэр үед Т.Чадраабал долоон настай байсан учраас аав, ээж нь хэрхэн малжиж, амьдралаа төвхнүүлсэн зэрэг нарийн ширийн төдийлөн санадаггүй гэнэ.
Харин хар багын малд дуртай байсан болохоор зургадугаар ангиасаа өвөөгийндөө мал дээр өссөн. Түүнээс хойш өдий хүртэл зааж сургаснаар нь яваа тухайгаа “Өвөө маань Ц.Гончиг гээд нутаг усандаа нэр хүндтэй малч, дархан хүн байсан. Өвөөгийнхөө эрдэм, сургаалиар л өдий зэрэгтэй явна. Мал маллах төдийгүй амьдралын нарийн ухааныг өвөөгөөсөө үлгэрлэж үлдсэн дээ. Хүн дуртай зүйлдээ их үнэнч байдаг юм байна. Үүрээр босоод үдшийн бүрий, шөнө дөл хүртэл ажилласан ч зүдэрлээ гэж бодож байгаагүй” гэлээ.
Уралдааны мориноос хасагдаад л морь уяж эхэлсэн дээ. Ер нь ажлаа зөв зохицуулаад шаламгай л байх хэрэгтэй. Ер нь уйгагүй хөдөлмөрч хүн л мал маллана.
Харин эхнэр Э.Анхтуяа Төв аймгийн Баянжаргалангийнх. Мөн л малчин айлын хүүхэд аж. Аав Л.Энхболд нь сумын алдарт уяач цолтой юм байна. Хамгийн сонин тэд хотод танилцаж гэр бүл болсон талаараа “Аравдугаар ангиа төгсөөд хотод худалдагч хийж байгаад ханьтайгаа танилцсан. Манай хүн хэсэгхэн хугацаанд дөрөвдүгээр цахилгаан станцад гагнуурчин хийж таарсан. Тэр зурвасхан үед бид хоёр танилцсан. Магадгүй надтай танилцах гэж хот орсон байх. Бид 2013 онд гэр бүл болсон” гээд инээлээ. Эднийх хоёр хүүтэй. Т.Чадраабалын аав, ээж төвд хоёр хүүхдийг нь цэцэрлэгт зөөж, амралтын өдрөөр авчирдаг гэнэ.
Т.Чадраабалынх 500 гаруй бог, 100 адуу, 50 гаруй үхэртэй. Амьдралаа өдий зэрэгтэй босгоход гэр бүлийн хоёр уйгагүй хөдөлмөрлөж, ажил голохгүй хийжээ. Айл гэр болсон эхний жилүүдэд аав, ээжээс тасалж өгсөн өмчөө арвижуулахын тулд цэргийн ангийн мал хөлсөөр хариулж, айлуудын хуц ухна хүртэл хариулж явсан үе бий гэнэ. “Нэг малыг нэг гэхгүйгээр хайрлаж өсгөсөн. Хуц ухнын тоогоор мал өгнө. Зарим айл ч муухан малаа өгөх нь энүүхэнд. Хөдөлмөрлөж л чадвал сайхан амьдрах боломж байна.
Гэвч ажил хийх сонирхолтой хүн ховор юм. Хамтраад мал маллах хүн олдохгүй. Ямаа самнах үе ид мал төллөхтэй давхцдаг учраас хүн хөлслөхөөс аргагүй. Энэ жил дөрвөн хүн ирж самнасан. Нэг ямаа 5000-6000 төгрөгөөр тооцоод өдөрт 10-15-ыг самнадаг. Харин ноолуурын ханш өндөр байлаа. Манайх 130 мянгад өгсөн. Ноос, ноолуур тушаах, малаа зах зээлд борлуулсан мөнгөө хуримтлуулдаг. Нийгмийн даатгалаа төлөхөөс эхлээд хүүхдүүдээ тохитой амьдруулах, боловсролд нь хөрөнгө оруулахын тулд эртнээс хуримтлал үүсгэх хэрэгтэй” гэж Э.Анхтуяа ярилаа.
Энэ өвөл цас багатай. Дулаахан, мал тарган сайхан орж төлийн гарзгүй урин цагтай золгожээ. Хэрлэн голын задгай харзнаас ундаалдаг болохоор мал нь тарга тэвээрэг сайн авчээ. Эднийх Хэрлэнбаян-Улаан руу гарч өвөлжөөд бусад цагт эндээ суурин байдаг гэнэ.
Гэрийн эзэн моринд хорхойтойгоор барахгүй аймаг, сумын наадамд айраг алдахгүй. Бидний яриа адууны тамганаас эхлээд эрлийз, монгол морьд хүртэл өргөн хүрээнд өрнөв. Тэднийх баруун аймгийнхны заншил, өвөг дээдсийнхээ өв соёлыг хадгалсан нуман тамгатай. Тэрээр “Нуман тамга газрын гүйдэл, гадны нөлөө, дайрлагаас малаа ч эзнээ ч хамгаалдаг. Хээр хөдөө унтах газраа нуман тамгаар зурахад янз бүрийн зүйлд өртөхгүй ид шидтэй эд юм гэнэ лээ. Хэдийгээр ажил ихтэй, эхнэр бид хоёр хоёулхнаа ч морь уях бол миний багын л сонирхол. Уралдааны мориноос хасагдаад л морь уяж эхэлсэн дээ. Ер нь ажлаа зөв зохицуулаад шаламгай л байх хэрэгтэй. Ер нь уйгагүй хөдөлмөрч хүн л мал маллана.
Болж өгвөл зургаан нас уяхыг хичээдэг. Сүхбаатар аймгийн халзан сумаас авчирсан хурдын буянгууд дунд улсын анхны алдарт уяачдын нэг Мажигсүрэн, Хутагтын хурдад түрүүлдэг хар морины удам угсаа бий. Хээр морь авчирсан нь хоёр ч удаа түрүүлж айрагдлаа. Зээрд азарга маань 4-5 айрагдлаа. Сайхан давхиж байна. Улс, бүсийн наадамд явж чадахгүй ч аймаг, сум, овооны наадамд бол морьдоо хөтлөөд л явчихдаг. Морь уяхад цаг заваас гадна тэжээлээс эхлээд мөнгө их орж байна. Бараг дөрвөн улирал л тэжээж байна” гэлээ.
Харин аль ч наадмаар монгол адуугаа голчлон уралдуулах нь зүйтэй. “Эрлийз монгол адуу уралдах ямар ч боломжгүй. Эрлийз адуутай уралдуулна гэвэл мань шиг жирийн малчид морь уях хэрэггүй болно. Эрлийз монгол нь ч ялгарахаа болилоо. Цусаар нь гардаг болов уу. Өвлийн уралдааныг хориглосон зөв” хэмээн нэлээд шүүмжлэлтэй яриа дэлгэв. Хадам аав уяач, гэргий багадаа уралдааны морь унаж айраг, түрүү авч явсан нь гэр бүлийн хоёрыг сонирхлыг улам нэгтгэжээ.
МАЛЧИД НЭГДЭЛЖИХ ХӨДӨЛГӨӨН ӨРНҮҮЛЖ ЭХЭЛЖЭЭ
Зурагт радио, хөлдөөгч, угаалгын машин гээд малчин айлд дутах зүйлгүй. Саяхан гэр интернэттэй болсон чинь фэйсбүүкээс салахаа болилоо хэмээцгээж байв. Харин Малын хулгайтай тэмцэх хууль малчдын санааг хамгийн их зовоож, сүүлдээ мал баталгаат хөрөнгө мөн үү гэдэг нь эргэлзээтэй боллоо хэмээн сэтгэл зовниж буйгаа ярив. Т.Чадраабал “Малчдад хамгийн хэцүү нь Малын хулгайн хууль байна. Малаа нүд салгахгүй л дагахгүй бол баталгаа алга. Хулгайчид унага даага хулгайлахгүй.
Нутаг ус ойр 20 гаруй айл нийлээд бүлгийн зохион байгуулалттай болсон нь олон талын ашиг тустай төдийгүй аймаг орон нутгаас дэмжүүлэх боломжтой болжээ.
Аль болох жин дарсан бод мал хулгайлдаг. Өндөр үнээр авсан хурдан удмын адуу аваад явчихна. Эргээд олдохгүй. Баригдлаа гэхэд төлөх чадваргүй. Өмнө нь чөдрийн морь хулгайлсан ч ял шийтгэлтэй байсан. Одоо бол жаахан зууралдаж байгаад л салчихдаг боллоо. Бараг л зодож дээрэмдчихээд аваад явах нь холгүй. Гэгээн цагаан өдөр л хулгайчидтай нүүр тулсан. Айлын малыг хашчихаад төхөөрч байхтай нь таарахад тоохгүй, намайг бараг зодох шахсан.
Малын хулгайчдыг хорьдоггүй. Гадуур байцаахаар оргочихдог. Чи хулгай хийсэн үү гэхээр намайг хулгайч гэлээ гээд урдаас нь хүний эрх ярьдаг юм гэсэн. Малын хулгайг цэгцэлж хуулийг чангатгахгүй бол малчид үнэхээр хэцүү боллоо. Хулгайчдад уруу татагдаж, сэтгэлийн хөөрлөөр дагаж дарвиж яваад амьдралаа баллаж байгаа залуус их байна. Хулгайч нар хуулийн цоорхой ашиглаж байна. Аргаа бараад өөрсдөө тэмцэе гээд бидний хэсэг малчид Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаж, Их хуралд өргөн барих санал тавьсан маань нэлээд үр дүнтэй явна. Дэмжигдчихвэл малчид сэтгэл амар амьдарна. Уг нь мал бол барагддаггүй ганц баялаг юм” гэв.
Малчид эрх ашгаа хамгаалахын тулд нэгдэж, дээд шатны байгууллагад хандахаас гадна өнгөрсөн намраас бүлэг байгуулж эхэлжээ. Нутаг ус ойр 20 гаруй айл нийлээд бүлгийн зохион байгуулалттай болсон нь олон талын ашиг тустай төдийгүй аймаг орон нутгаас дэмжүүлэх боломжтой болжээ. Т.Чадраабал малчдын бүлгийн ахлагч гэнэ. Ахлагч нь аймаг, орон нутгаас ирсэн мэдээллийг дамжуулах, малчдад хэрэгцээтэй бүхнийг шийдвэрлэхийн төлөө санал санаачлагатай ажиллах гээд үүрэг, хариуцлага өндөр байдаг аж. Мөн бүлгийн гишүүд байгаль хамгаалагчийн үнэмлэхтэй.
Сэжиг бүхий хүнтэй таарвал шалгаж, цагдаад мэдэгддэг талаар тэрээр “Манай бүлэг 23 айлтай. Бүлгийнхний утас, нэр гээд бүх мэдээлэл надад бий. Нэгнийгээ эзгүйд малыг нь харна, мал ноослохоос эхлээд ажлаа хамжилцана. Саяхан л гэхэд мал угаалгах сав, тарилга туулганы асуудлаа бид шийдвэрлэсэн. Олон хүний санал хүсэлт учраас сум орон нутаг дэмждэг. Бүлгээрээ дамжуулж янз бүрийн урамшуулалд хамрагдана. Ядаж л малаа зах зээлд нийлүүлэхдээ судалж байгаад арай үнэтэй газар руу нийлүүлээд ачих жишээтэй” гэв. Энэ мэтчилэнгээр малчид байгаль хамгаалагчийн үнэмлэхтэй болж цагдаагийн байгууллагад мэдээллийг дамжуулснаар малын хулгай ч буурчээ.
Ийнхүү Их зохиолчийн буурьтай хаяа дэрлэн нутаглаж буй уйгагүй хөдөлмөрч зан, шинийг санаачлагч, бусдыгаа манлайлагч залуу малчин гэр бүлээр бахархахгүй байх аргагүй. Т.Чадраабалын гэр бүл бол зөвхөн мал маллах бус малчдыг хөгжүүлж, давхар байгалиа хамгаалж, хулгайчидтай тэмцэж буй хөдөлмөрийн уурхай болсон ёстой л үлгэр дуурайлал авмаар залуус юм.