gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.31
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.31
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.31
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

С.Чулуун: Сарьдагийн хийд Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн ордон болох нь тогтоогдсон

Э.Оргил
Түүхэн зураг
2019-09-26
78
Twitter logo

ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгээс "Сарьдагийн хийд" үзэсгэлэнгийн талаар мэдээлэл хийж байна. 

ХVII зууны Монгол Улсын түүхэнд гарч ирсэн Чингис хааны алтан ургийн нөлөө бүхий зүтгэлтний нэг нь олон түмэндээ “Өндөр гэгээн” хэмээн өргөмжлөгдсөн Халхын анхдугаар Богд Жавзандамба хутагт Гомбодоржийн Занабазар билээ. Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн ордон болох Сарьдагийн хийдийг анх байгуулсан хэв маягаар нь нээн үзүүлэх “Сарьдагийн хийд” хэмээх цогц үзэсгэлэнг Шинжлэх Ухааны Академийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгээс санаачилан эрхэлж Монголын үндэсний музейд есдүгээр сарын 27-ны баасан гарагт буюу маргааш нээлтээ хийнэ. 

ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, академич С.Чулуунаар ахлуулсан эрдэмтэн судлаачдын Үндэсний шинжилгээний баг 2013-2018 оны хооронд 6 жилийн турш  Өндөр гэгээн Занабазарын байгуулсан Сарьдагийн хийдэд хээрийн малтлага судалгаа хийжээ.

Судалгааны үр дүнд Сарьдагийн хийдийн гол цогчин дуганы хоймор хэсгээс язгуурын таван бурхан 3000 орчим, мөн шавраар урласан том хэмжээний бурхан 10, үлэмж хэмжээтэй бурхдын хэсэг, шавар сац, сүншигийн эд зүйлс гэх мэт олон олдвор илрүүлсэн байна. Энэхүү олдворуудыг тоолж бүртгэн, сэргээн засварлан Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийнхээ сан хөмрөгт шилжүүлжээ. Тус хүрээлэнгийн судлаачдын баг Өндөр гэгээний Сарьдагийн хийдэд хийсэн зургаан жилийн малтлага судалгааны ажлаа олон түмэндээ энэхүү цогц үзэсгэлэнгээр тайлагнаж буй юм.

Түүх угсаатны зүйн хүрээлэнгийн музей, лабораторид 2014-2015 онд илэрсэн шашин шүтлэгийн холбоотой  10 гаруй төрлийн 1000 орчим олдворыг сэргээх бэхжүүлэх ажлыг хийж музейн үзмэр болгон олон нийтэд үзүүлэхэд бэлэн болжээ. Богд хааны Ордон музейн сан хөмрөгөөс алдарт ногоон дара эх 300 жилийн тэртээд хамт байсан язгуурын 1000 бурхадтайгаа нэгэн дор чуулах гэж байна. Мөн Монголын үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж буй Өндөр гэгээний холбоотой дурсгалуудыг үзэсгэлэнд дэлгэн сонирхуулах төдийгүй Европд хэрэглэж байсан нарны цаг, оросын буу, Энэтхэгт оршиж байсан Моголын эзэнт улсын худалдааны зоос, Балба зоос, Мин улсын язгууртны шаазан эдлэлүүдийг дэлгэн үзүүлнэ.

Маргааш нээх үзэсгэлэнг Монголын үндэсний музейн Их танхимд дэлгэх бөгөөд Сарьдагийн хийдийн гол сүмийн тухайн цаг үеийн байдлыг багасган бариулжээ. Гурван цагийн бурхан, Бурхан багшийн хоёр шавь Шаарийбуу, Монголжийбуу болон Бодьсадва нар, тахилын ширээ, багана зэргийг анх  байсан хэв маягаар нь зохиомжилж шинэ цагийнханд XVII зууны Монгол сүм хийдийг үзүүлэхээр зэхжээ.

Үзэсгэлэнгийн танхимд Гол сүмийн хойморын тасалгаанаас малтлагаар илрүүлсэн олдворуудын хэсэг болон Өндөр гэгээн Занабазарын хосгүй үнэт Ногоон Дара эхийг байрлуулна.

Түүнчлэн үзэсгэлэнгийн үеэр хийдийн загвар макет, сэргээсэн зураг, дэвсгэр зураг, танилцуулга, Өндөр гэгээний он цагийн дарааллыг харуулна. Мөн Сарьдагийн хийдийн бүтээн байгуулалтыг харуулсан 3D анимэйшн, малтлага судалгааг харуулсан баримтат кино, зураг дүрсний слайд шоуг үзүүлнэ. Мөн баримтат кино, холограм зураг үзүүлэх зэрэг технологийн дэвшлүүдийг ашиглахаас гадна “Сарьдагийн хийд”-ийн олдворуудыг бүрэн хамруулсан эрдэм шинжилгээ судалгааны каталогийг танилцуулахаар бэлэн болгожээ. Мөн олон нийтэд зориулж “Өндөр гэгээн болон түүний өв” сэдэвт цуврал лекцийг эрдэмтэн судлаачид унших, хүүхэд багачууд үзэгчдэд зориулсан шашны урлагийн боловсролын хөтөлбөрийг хуваарийн дагуу явуулах юм.

Үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэн, хамтран зохион байгуулагчаар Монголын Үндэсний музей, Богд хааны ордон музей ажиллаж байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан