“Мобинет” компанийн захирал Ц.Идэрмөнхтэй ярилцлаа.
-Та бүхэн “Digital enterprise volume 1” форумыг өнгөрсөн зургаадугаар сард зохион байгуулсан. Дараагийнх нь хэзээ болох вэ?
-“Digital enterprise volume 2” маргааш Шангри Ла зочид буудалд бүтэн өдрийн турш болно. Бид хамтран ажилладаг байгууллагуудаа урилгаар оролцуулдаг юм. Олон улсад технологиороо тэргүүлдэг, гаднын компаниудын технологийн шийдлийг энэ форумаар танилцуулдаг. Энэ удаад Uipath-үйл ажиллагааны робот автоматжуулалтын тэргүүлэгч компани болон Redhat, VMWare, Splunk, Tufin, Juniper зэрэг технологийн компанийн мэргэжилтнүүд, сүүлийн үеийн технологийг танилцуулна.
-Мэдээллийн технологи хурдацтай хөгжихийн хэрээр юмсын интернэт (IoT), үүлэн технологи (cloud), хиймэл оюун ухаан (AI) зэрэг шинэ чиглэлүүд үүсэн хурдтай хөгжсөөр байна. Үүнтэй зэрэгцэн дижиталчлал буюу тоон технологи руу шилжих явц асар хурдсан, бидний өдөр тутам ашигладаг болон бидний эргэн тойронд байгаа зүйлс үүн рүү шилжиж байна. Харин монгол компаниуд үүнд анхаарч байна уу?
-Анхааралгүй яах вэ. Олон компани бизнесээ, үйлчилгээгээ, өдөр тутмын үйл ажиллагаагаа дижитал болгохоор ажиллаж байна.
Сүүлийн арван жилд дэлхий нийтийн интернэтийн хэрэглээ асар их нэмэгдсэн. 3G болон 4G сүлжээ олон оронд нэвтэрлээ. 5G нэвтэрч эхэлж байна. Төр, хувийн хэвшлийн байгууллагууд, мэргэжлийн хүмүүс, эрдэмтэн судлаачид, хувь хүмүүсийн бүгдийнх нь өдөр тутмын хэрэглээ, үйл ажиллагааных нь салшгүй нэг хэсэг нь интернэт болов. Иймд интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд илүү чанартай, нууцлал, хамгаалалт бүрэн хангагдсан, сүүлийн үеийн цогц үйлчилгээ үзүүлэх шаардлага үүссэн. Бид сүүлийн нэг жилд одоогийн үйлчилгээгээ сайжруулахын сацуу шинэ үйлчилгээнд төвлөрч ажиллалаа.
Монголчуудын интернэт хэрэглээний дийлэнх нь гадаад гарцаар хийгддэг.
Жишээ нь байгууллагын салбар хоорондын болон төхөөрөмж хоорондын сүлжээний (VPN) үйлчилгээ гэж бий. Бид энэ үйлчилгээний технологио 2018 онд шат ахиулж Layer 2 байсныг Монголд анх удаа Layer 3 болгон, нууцлал, чанараа сайжруулснаар нууцлал, найдвартай ажиллагаандаа анхаардаг банк санхүүгийн салбарынхан манай үйлчилгээг илүүтэй сонгож байна.
Үүний сацуу бид байгууллагад үзүүлдэг интернэт үйлчилгээнийхээ чанарт анхаарч, хэд хэдэн кэйш серверийг Монголдоо нэмж байршууллаа. Google, Facebook, Microsoft, CDN, Akamai гэх мэт энэ төрлийн үйлчилгээ үзүүлэгчдийн серверийг байршуулсан. Энэ нь гадаад руу хандах хандалтыг багасган, Монгол дотроо өндөр хурдаар хандах боломжийг бий болгох зорилготой. Монголчуудын интернэт хэрэглээний дийлэнх нь гадаад гарцаар хийгддэг. Тэгэхээр монголын хэрэглэгч гаднын интернэт хурданд хязгаарлагдахгүйгээр өндөр хурдаар контент хүлээн авч байгаа гэсэн үг.
Бидний үзүүлдэг бас нэг үйлчилгээ нь дата төв. Дотроо олон үйлчилгээнээс бүрдэнэ. Хэрэглэгчид, байгууллагууд серверээ манайд байршуулж болно. Мөн байгууллага өөрсдөө тоног төхөөрөмж худалдан авалгүйгээр манайхаас виртуал сервер түрээслэх, Вэб хуудсаа манайд байршуулдаг вэб хостинг гэх үйлчилгээ ч бий. Эдгээр үйлчилгээгээ шинэчлэн, серверт хандаж буй интернэт хурдаа 3-5 дахин нэмэгдүүллээ.
-Ингэснээр дээрх үйлчилгээний үнэд ямар нэг өөрчлөлт орсон уу?
-Үгүй. Манайд серверээ байршуулах эсвэл түрээслэх, хостинг хийх тохиолдолд илүү өндөр хурдаар хандана. Зарим цахим хуудсанд олон хэрэглэгч гаднаас зэрэг хандахад хурд нь саарах тохиолдол байдаг. Үүнийг шийдэх, Монголчуудынхаа цахим хэрэглээг дэмжихээр, IT-н компаниудынхаа явуулж байгаа бизнесийг дэмжихээр хийсэн алхам юм.
-Шинээр гаргаж буй үйлчилгээгээ танилцуулахгүй юу?
-Сүүлийн үед байгууллагууд маань үзүүлж буй бүтээгдэхүүн үйлчилгээгээ цахимжуулахад онцгой анхаарч байна. Үүний нэг томоохон хүчин зүйл нь хэрэглэгчдийн байнгын хэрэглээ болсон гар утсан дээр нь апликейшн хөгжүүлж өгч түүнийгээ түлхүү ашиглуулах, заал, салбарын ачааллаа буулгахыг зорих болсон. Хөдөлгөөнт дата одоохондоо хязгаарлалттай байгаа өнөө үед үнэгүй wifi хэрэглэгч нартаа санал болгох нь энэ зорилгыг биелүүлэхэд дөхөм үзүүлж байна. Байгууллагууд өөрсдийн үндсэн бизнестээ гол анхаарлаа хандуулж, мэдээллийн технологийн асуудалдаа бага зардал, хөрөнгө хүч гаргах нь чухал. Бид байгууллагын WiFi шийдлийг тодорхойлж санал болгож байгаа төдийгүй ашиглалт үйлчилгээг нь ч бас хариуцах үйлчилгээ гаргасан.

-Мөн мэдээллийн аюулгүй байдлын асуудал байгууллагуудын анхаарлын төвд орох боллоо.
-Байгууллага дижиталчлагдах тусам энэ асуудлыг орхигдуулж огт болохгүй. Иймд бид нууцлалтай интернэтийн үйлчилгээ санал болгож эхэлсэн. Байгууллагууд Firewall буюу Галт хана худалдаж аван, сүлжээндээ холбох, түүнийгээ өдөр тутам хянаж, програм хангамжийн шинэчлэлт хийх, жил болгон лицензийн төлбөр төлөх зэргээр ил болон далд олон зардал гаргаж байна. Харин жижиг дунд байгууллагууд ийм асуудлыг шийдэхэд хүндрэлтэй. Манай гаргасан үйлчилгээ төхөөрөмж худалдан авч, суурилуулах шаардлагагүй. Хэрэв манайхаас интернэт үйлчилгээ авдаг бол firewall-ийн үйлчилгээ дагалдах боломжтой.
-Та бүхэн эдгээр шинэ үйлчилгээг эрэлтэд үндэслэн нэвтрүүлдэг үү эсвэл бусад улсуудын хандлагыг илүүтэй ажиглаж байна уу?
-Байгууллагын зах зээлийн судалгааг байнга хийдэг. Технологийн хөгжлийн чиг хандлагыг мэдээж харгалзана.
Байгууллагууд өөрсдийн үндсэн бизнестээ гол анхаарлаа хандуулж, мэдээллийн технологийн асуудалдаа бага зардал, хөрөнгө хүч гаргах нь чухал.
-“Мобинет” компани IPv6 хаяглалтыг үйлчилгээндээ нэвтрүүллээ. Үүний давуу талууд юу вэ?
-Бидний гар утас, Ipad, компьютер гэх мэт бүх төхөөрөмж, цахим хуудсууд интернэт хаягтай. Хэчнээн гадаад хаяг, дотоод хаяг гэж салган ашиглаж байгаа ч интернэт хэрэглэгчийн тоо өсөн нэмэгдэхийн хэрээр түүнд ашиглагддаг IP хаягийн нөөц хомсдолд орж байна. Одоо ашиглаж байгаа IPv4 (Internet Protocol version 4) хаяг нь анх 1983 онд АНУ-ын Аюулгүй байдлын яамны сүлжээнд ашиглагдаж эхэлснээс хойш өдгөөг хүртэл ашиглагдсан байдаг. Нөөц нь дуусаж байна. IPv4 хаяг нь ердөө 32бит хэмжээтэй бөгөөд нийтдээ 4.2 тэрбум хаяг ашиглах боломжтой байдаг бол IPv6 хаягийн хувьд 128 битийн хэмжээтэй ба нийт 3.4*1038 ширхэг хаяг ашиглах боломжийг олгоно. Өөрөөр хэлбэл дэлхий дээр амьдарч буй хүн тус бүрд 5 их хязгааргүй үзэгдэл (5*1028) ширхэг хаяг өгөх боломжтой юм. Бид энэ шилжилтэд үндсэн системээ бэлдэж, хэрэглэгчдэд Ipv6 хаягаар үйлчилгээ үзүүлэхэд бэлэн боллоо. Монголд мөн л анх удаа нэвтрүүлж байна.
-Бусад улсуудад IPv4-өөс Ipv6 руу шилжих үйл явц хэзээ эхэлсэн бэ, ямар хувьтай байгаа вэ?
-Азийн интернэтийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын холбооноос дэлхийн дундаж шилжилтийн хувь 24.05 байна гэж мэдээлсэн. Азийн орнуудынх 27.25 хувь байгаа бол манай улсынх 0.02 хувь байгаа юм. Сүүлийн үед юмсын интернэт гэж их ярих болсон. Бидний өдөр тутам ашигладаг олон зүйл интернэтэд холбогдох тухай юм. Энэ нөхцөлд Ipv4-ийн багтаамж хүрэлцэхгүй. Мөн IPv4-г бодвол гар утасны сүлжээнд илүү тохиромжтой. Хаяг хуваарилахад хялбар. IPv4 дээр чиглүүлэгчүүд нь өгөгдлийг хэсэгчлэн хуваадаг бол IPv6-гийн хувьд илгээж буй тал энэ үүргийг гүйцэтгэдэг, автоматаар хаяглалт хийдэг.
-Таны танилцуулсан үйлчилгээнүүдийг авснаар тухайн байгууллагын нууцлал, интернэтийн хурд өсөх нь ээ. Мөн компанийн бүтээмжид эергээр нөлөөлөх гэх мэт давуу тал бий болгодог уу?
-Байгууллага бүр дижитал шилжилтэд анхаарах боллоо. Энэ нь бүтээгдэхүүн үйлчилгээ, дотоод үйл ажиллагаагаа, бизнесээ цахимжуулна гэсэн үг. Үүний тулд мэдээллийн технологийн үйлчилгээ найдвартай байх, сүүлийн үеийн технологитой байх нь чухал. Бид энэ эрэлтийг хангахын төлөө ажиллаж байна. Одоо байгууллага бүр мэдээллийн технологийн багтай болсон. Тэд мэргэжлийн хүмүүс тул энэ салбарт хөрөнгө оруулах нь ямар ач холбогдолтойг сайн мэддэг. Жишээ нь аль нэг банкны үйл ажиллагаа түр доголдоход ямар нөлөө үзүүлдэг билээ? Эдгээр үйлчилгээг иргэд Wi-Fi, 3G, 4G-ээр авч, үйлчилгээний үндсэн систем нь дата төвд байрлаж байдаг. Мөн интернэт тасрахад зарим компанийн ажил зогсож, хүмүүс хийх ажилгүй болдог шүү дээ.
Мэдээллийн технологид хөрөнгө оруулалт хийж, хөгжилтэй хөл нийлүүлснээр олон талын үр дүнтэй. Жишээ нь Мобиком групп Майкрософтын Office 365 программыг жил гарангийн өмнө нэвтрүүлж байсан. Инженер техникийн ажилтнуудын үйл ажиллагаа, хүний нөөцийн зардлаа 30-50 хувиар хэмнэсэн. Өмнө нь 10 инженер хийдэг байсан ажлыг одоо долоон инженер гүйцэтгэж байна. Бусад компанид ч ийм жишээ их. Гол нь технологио, үйлчилгээ үзүүлэгч байгууллагаа зөв сонгох хэрэгтэй.

-Танай компани дээр дурдсан технологийн шинэчлэлтүүдийг хэрэгжүүлэхийн тулд танай баг ямар хугацаанд ажиллав?
-Жишээ нь Layer 3 руу шилжихийн тулд бид бүх аймгууд дээрх үндсэн рутерээ шинэчилсэн. Маш их хөрөнгө оруулалт, инженерийн судалгаа, төлөвлөгөө гаргаж хоёр жил энэ төсөл дээр хэрэглэгч нартайгаа хамтран ажилласан. Өнгөрсөн онд МобиКом групп олон улсын TIER 3 стандарт хангах гурав дахь дата төвөө ашиглалтад орууллаа. Найдвартай дата төвд тоног төхөөрөмжөө, мэдээллээ байршуулах нь мэдээллийн технологийн компани төдийгүй дижитал шилжилт хийсэн, хийж буй бүх байгууллагуудын нэн түрүүний шаардлага байдаг.
Дата төв гэхээр хүмүүс тог цахилгаан тасардаггүй хөргөлттэй байшин, эсвэл өрөө гэж ойлгоод байдаг. Гэтэл энэ маань мэдээллийн технологийн харилцан холболтын зангилаа гэсэн утгаараа ажиллах ёстой. Байгууллагууд өөрсдөө дата төв их байгуулж байна. Гэтэл дата төвөөсөө гадагшаа интернэт болон бусад тусгай сүлжээгээр салбаруудтайгаа, түншүүдтэйгээ, олон улстай холбогдох шаардлага гардаг. Тухайн холболт бүрийг байгууллага өөрөө, эсвэл нэг үйлчилгээ үзүүлэгчээр хийлгэх, өндөр төлбөр төлөхөөс гадна найдвартай ажиллагаа сайн биш. Гэтэл ISP-н дата төв дээр бүгдийг нэг дороос, найдвартайгаар авах нөхцөл хангагдсан байдаг давуу талтай.
МобиКом групп олон улсын TIER 3 стандарт хангах гурав дахь дата төвөө ашиглалтад орууллаа.
-Танд баярлалаа. Хамгийн сүүлийн асуулт. Танай компани хувь хэрэглэгч рүү чиглэсэн ямар бүтээгдэхүүн гаргаж байна?
-МобиНетийн хувьд Монголд анх удаа шилэн кабелийн GPON технологийг нэвтрүүлж байсан. Саяхан уг технологи дээрээ үндэслэн өрхийн интернэтийн хэрэглэгч нартаа зориулаад мөн л Монголдоо анх удаа 100Mbps хүртэл хурдтай, хязгааргүй хэрэглээтэй интернэтийн үйлчилгээ гаргалаа. Хэрэглэгч нар маань үнэхээр сэтгэл хангалуун байна. Интернэт ашиглаад монголынхоо болон олон улсын ямар ч контентыг хүлээн авах боломж байхад яагаад интернэтийн хурд, хэрэглээгээрээ хязгаарлагдах ёстой гэж. Удахгүй бид байгууллагын болон хувь хэрэглэгч нартаа сүүлийн үеийн технологийн дэвшлийг ашигласан хэд хэдэн шинэ үйлчилгээ, үйлчилгээний шинэчлэлтээр бэлэг барихаар ажиллаж байна.
-Баярлалаа.