Хэрэв энэ мэхийг даацтай сайхан хийж чаддаг бол үзэгчдээс алга ташилтын урам сонсоно. Элбэг биш мөртлөө бас алга болчихдоггүй үеийн үед байж л байдаг мэх юм. Өнөөдрийн онцлох мэх дүүгүүрдэх. Энэ мэхийг хийхдээ цэрвүү барьцнаас өрсөлдөгч бөхөө хөдөлгөөн дунд нь хүчийг нь цээжинд нь бөөгнөрүүлж хөлний хөдөлгөөний түргэтгэж байгаад гэнэт дүүгүүрдэж унагана.
Дүүгүүр Гомбосүрэн, дүүгүүр Болдбаатар гэдэг нэрийг манай уншигчид мэдэх биз. Өнгөрсөн зууны гучаад оны алдарт бөх Архангай аймгийн харьяат улсын заан пампаан хэмээх Дарамын Жамъяаншарав даацтай сайхан хийдэг байжээ. Жараад оны шилдэг начин Дандарын Гомбосүрэн, наяад оны начин Мягмаржавын Болдбаатар, 90-ээд оны хүчит начин Чүлтэмийн Мөнхтогтох нар энэ мэхийг чадамгай сайн хийдэг байсны учир бүгд дүүгүүр хэмээх үг нэрнийх нь өмнө тодотгол болон хэрэглэгдэж заншсан юм. Тийм ч элбэг бус энэ мэхийг хийхэд барьц ихээхэн чухал юм.
Улсын хүчит аварга Дагвацэрэнгийн Хадбаатар өөрийн биеийн онцлогт таарсан энэ мэхээр сумын заан цол хүртэж, төрийн наадамд ч түрүүлж байлаа. Улсын начин болдог жилийнхээ дөрвийн даваанд урд жил нь заан цол хүртээд байсан Булганы Д.Лхагвасүрэнг олон удаа дүүгүүрдэн хаяж байсан гэдэг. 1976 оны улсын наадмын тэргүүн байрын төлөө улсын арслан П.Дагвасүрэнг мөн л энэ мэхээрээ өвдөг шороодуулж улсын арслан цолны өндөр босго алхаж байв.
Хэдэн жилийн өмнө Төв аймгийн арслан Б.Шаравдорж ч мөн л даамгай сайхан хийдэг байлаа. Шараваа арслан өмсөө дүүгүүр хоёроороо шуугиулж явсан хүчтэн.
Өнөө үеийн бөхчүүдээс Дундговь аймгийн арслан Төмөрчөдөрийн Занданбат хааяа эргүүлээд хаячихдаг бол улсын харцага Өлзийбатын Даваабаатар чадамгай сайхан хийдэг. Одоогийн аварга С.Мөнхбатыг аймгийн цолтой байхад нь дүүгүүрдэж хаядаг, Гиннесийн барилдаанд Амарын Батмөнх начинг дүүгүүрдэж давдгийг үзэгчид маань санаж байгаа биз ээ. Улсын начин Рэнцэнбямбын Пүрэвдагва барьцандаа хүрвэл сайхан хийнэ.
Залуу бөхчүүдээс Булган аймгийн Сайхан сумын харьяат аймгийн начин Насан-Очирын Намнансүрэн энэ мэхийг онцгой хийж алдаршжээ. Өсвөр насандаа, заалны барилдаанд энэ мэхийг олонтаа хийж байв.