“Жорлонгоо өөрчилье” төслийн хүрээнд SpoonMedia судалгааны компани сайжруулсан түлшний хэрэглээний судалгаа хийжээ. Судалгаанд нийслэлийн төвийн зургаан дүүргийн 20-иос дээш насны 218 иргэнийг санамсаргүй түүврийн аргаар сонгосон байна.
Гэр хорооллын оршин суугчид сайжруулсан түлшний талаар ямар ойлголт, хандлагатай байгааг тандах, тэд зөв галлагаа гэх мэт сайжруулсан түлштэй холбоотой мэдээллийг хангалттай авсан эсэххийг тогтоох нь судалгааны зорилго байсан байна.
Нийт найман асуулт бүхий судалгааны дүнгээс харахад иргэд орчны бохирдлын эсрэг аливаа арга хэмжээг зөв тайлбарлаж, ухуулга сурталчилгаа сайтар хийвэл хүлээн авахад бэлэн нь харагдаж байна.
Судалгааны дүнг танилцуулъя.

“Монконсалт” компанийн төслийн дарга Б.Дашням судалгааны багт ажиллажээ. Тэрээр сайжруулсан түлш агаарын бохирдлыг бууруулахад тодорхой хувь нэмэр үзүүлж байгаа ч гэр байшингаа дулаалах сургалтыг давхар хийвэл илүү үр дүнд хүрнэ гэж үзэж байна. Дэлхийн банк, Мянганы сорилтын сан зэрэг байгууллагуудын санхүүжилт дэмжлэгээр иргэдэд төслийн зуух тараах үед нийслэлийн гэр хорооллын өрхийн тоо 186 мянга байжээ. Харин одоо 200 мянгыг хол давсан.
Сайжруулсан түлш нь түүхий нүүрснээс илүү нягт боловч илчлэг нь түүүхий нүүрснийхтэй адил. Мөн түүхий нүүрстэй харьцуулбал агаарт дэгдэх тоосонцрыг бууруулсан давуу талтай. Гэвч дотоод агаарын чанарт (гэр доторх) сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй юм байна. Илүү нягт тул удаан цогшдог байна. Иймд гэр хорооллын өрхүүд түргэн асаагч зэргийг ашиглахыг Б.Дашням зөвлөв.
Ямартаа ч сайжруулан түлшийг энэ өвөл нийтээрээ анх удаа хэрэглэнэ. Харин дараа хавраас энэ түлшний орц агуулгыг дахин нягталж, ирэх өвлөөс өмнө сайжруулбал иргэд гэртээ угаартаж нас барах эрсдэл гарахгүй гэж мэргэжилтнүүд анхааруулж байна.
Сайжруулсан түлштэй холбоотой бас нэг асуудал нь энэ түлшний бодит өртөг юм. Түүхий нүүрстэй ижил үнээр борлуулах амлалт өгсөн эрх баригчид 1 тонн сайжруулсан түлшний бодит өртгийг мэдээлдэггүй. Сайжруулсан түлшний түүхий эд болох угаасан нүүрсийг Өмнөговь аймгийн Ухаа Худаг уурхайгаас нийслэл рүү тээвэрлэх, барьцалдуулагч импортлох, түүхий эдтэй холих, хэлбэрт оруулах, хадгалах, тээвэрлэх, борлуулах гэх мэт олон дамжлагын дараа сая хэрэглэгчид түлш хүрдэг. Иймд нэг тонн нь 150 мянган төгрөгийн үнэтэй сайжруулсан түлшний тонн тутамд улсаас чухам хэдэн мянган төгрөгийг үйлдвэрлэгчдэд татаас болгон төлж байгаа нь тодорхойгүй байна.

Инфографикийг Д.Жавхлантөгс
Инфографикийг Д.Жавхлантөгс