СХД-ийн 104 дүгээр цэцэрлэгийн хүүхдүүд уншсан номоороо жүжигчилсэн тоглолт хийж, яруу найргийн цаг хөгжөөжээ. Тэд эцэг эхчүүддтэйгээ номын баяраа тэмдэглэсэн нь энэ юм.
“Уншлагыг дэмжих-2021” төслийн дагуу 2-5 настай хүүхэд өдөр бүр 10-20 минут эцэг эх, багш, өвөө, эмээ, ах эгч найз болон ойр дотныхонтойгоо хамт ном уншина. Ингэснээр хүүхдийн сурах чадвар 3-4 дахин нэмэгддэг, IQ буюу оюуны чадавх 6 оноогоор өсөх боломжтой, бүтээлч үйл ажиллагаанд суралцах, олон шинэ санаа олж, түүнийгээ амьдралд хэрэгжүүлэх зэрэг чадварыг эзэмшдэг байна.
Өнөөгийн нийгэм цахим орчинд хэт автаж хүүхэд, томчуудын хооронд амьд харилцаа буурах магдлал өндөр байгаа тул өдөр бүр 10-20 минут хүүхэдтэйгээ хамт ном уншсанаар эцэг эх хүүхэдтэй илүү дотно болж, тэдэнд зарцуулах цаг нь ихэснэ.
Иймд бүр эцэг эх, өвөө эмээ хүүхэдтэйгээ хамт бичил номын санд хамт ном унших, уншсан номоо хоорондоо ярилцах, түүгээрээ жүжигчилсэн тоглолт хийх, номноос сурсан шүлэг дуугаараа тэмцээн уралдаан зохиох зэрэг үйл ажиллагаануудыг 104 дүгээр цэцэрлэгийнхэн төлөвлөжээ.
Мөн 13 бүлэг тус бүр НОМЫН ӨРГӨӨ нээж, хүүхэд бүр өдөрт 10-20 минут ном унших нөхцөлийг хангасан байна. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018-10-09-ний өдрийн А/155 тушаалаар УХААЛАГ МОНГОЛ ХҮҮХЭД “Уншлагыг дэмжих-2021” төслийг баталжээ.