gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.27
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.27
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.27
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Гачуурт голын хөндийн 6233 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авахаар боллоо

Э.Оргил
Нийслэл
2019-11-30
56
Twitter logo

Нийслэлийн ИТХ-ын ээлжит ХХIX хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь хоёр байршлыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай асуудал байлаа. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Гачуурт голын хөндийн Бага Шар хоолойн Бэрх төгөл орчмын хүлэрт намгархаг 103 га газар болон Дээндийн нурууны ховор амьтан, ургамлын баялаг нөөцтэй 6130 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тогтоолын төслийг хуралдаанд Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан танилцуулсан юм.

Нийслэлийн нутаг дэвсгэрт улсын тусгай хамгаалалттай газар 3, орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газар 4, дүүргийн хэмжээнд тусгай хамгаалалтад авсан газар 24 байдаг бөгөөд орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газруудын харуул хамгаалалт, ашиглалт, менежментийн үйл ажиллагааг нийслэлийн Байгаль орчны газар хариуцдаг байна.

Энэ удаа орон нутгийн тусгай хамгаалалтад авахаар оруулж ирсэн Дээндийн нуруунд Монгол орны ховор амьтны жагсаалтад орсон буга үржиж байгаагийн дээр хотжилтын нөлөө, мал бүхий иргэдийн суурьшлын бүс тэлж буйгаас шалтгаалж сүүлийн жилүүдэд энд зэрлэг амьтад олноор нүүдэллэж ирэх болжээ. Тиймээс нэг талаар зэрлэг амьтдыг харж хамгаалах, нөгөө талаар нийслэлчүүд хүүхэд багачуудтайгаа байгальд очоод ан амьтдыг ойроос харуулдаг байгалийн цогцолборт газар бий болгох зорилгоор орон нутгийн хамгаалалтад авахаар санал оруулж ирсэн гэдгээ нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга дарга онцлов.      

Ингээд санал хураалт явуулахад төлөөлөгчдийн 78.79 хувь нь дэмжсэнээр Баянзүрх дүүргийн Гачуурт голын хөндийн Бага Шар хоолойн Бэрх төгөл орчмын хүлэрт намгархаг 103 га газар болон Дээндийн нурууны ховор амьтан, ургамлын баялаг нөөцтэй 6130 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авахаар боллоо. 
 
Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан